Өглөө унтаж байтал ээж хөнжлөөс татаж сэрээгээд зурагт хар гэхээр нь өрөөсөн нүдээ аниад хартал миний хуучин босс гэгээн дүрээрээ мэлийтлээ гарч байхым. Өө 345T6Y эгчүү гэчихээд буцаад унтаад өгсөн.
Тэгтэл зүүдлээд байнаа. Хуучин боссоо хоёр жаахан хүүхэд нэмж гаргаад, тэгээд яльгүй ядарцан над дээр ирээд "Чи намайг орхиж явсан, би зүгээрээ хө хүүхдүүдээ тэжээгээд байна гэж байхым. Тэгснээ нөгөө муу хоёр жаахан хүүхдээ хар усан борооноор нүцгэн шалдан гэртээ харь гээд явуулчих юм, миний санаа зовоод яанаа ийнээ хэн эгчээ хүүхдүүд чинь чадах юмуу гэтэл зүгээр зүгээр гээд.
Тэгээд босс эгчээсээ салаад нэг байшингийн үзүүр тойроод иртэл харин нөгөө эгч маань машин уначихсан, за хурдан суугаарай сэмхэн явъя энэ MR-д машинтай болсноо мэдэгдэж болку шүү гээд суугаад сүн. хаха
Тэр эгчийн туслах, нарийн бичгээр 2 жил гаран ажилласан байхгүй юу. Анх байгууллагаа үүсгэн байгуулахад нь хамгийн анхны тушаалаас эхлээд бүх бичиг баримтыг боловсруулж, хавтаслаж, төсөл бичиж, хүн амьтанд зарагдаж хөл дээрээ зогстол нь морь нохой шиг ажилласан гэвэл дэгсдүүлсэн болку ээ.
Хагас бүтэн сайнд ч дууддаг байсан, гэхдээ өөрөө ажилдаа хааяа 3-4 цаг гэж ирдэг байсан болохоор би ихэнхидээ өглөө 10 гэж ирээд тэгээд шөний 9 цаг хүртэл сууна, тараад найзуудтайгаа нийлж дарвиад шөнө 12 өнгөрч байхад гэртээ ордог, эгчдээ загнуулаад явдаг байсым хаха.
Цалин бол тогтмол өгч байсан гэхдээ их бага цалин өгдөг, тээд байнга би чамайг цалинжуулж байгаа шүү л гэдэг байсан. Би ч овоо ажиллассан гэж боддог. Миний нэрээр ч овоо юм олсон, надад өгсөн цалингаа хэд нугалж олсон байхаа.
Гомдмоор нь хааяа хааяа хуншгүй зан гаргадаг байсан. Ажлынхаа хажуугаар сурч байхад энэ MR-ын сургалтын төлбөрийг би төлдөг гэж яамныханд бас мэргэжлийн хяналтынханд хэлж миний нэрээр нүүрээ тахлаад шалгалтаас цэвэрхэн гарахад ашиглаад явдаг, хувийн юмаа их хийлгэдэг, хүүхдийнхээ гэрийн даалгаварыг хүртэл хийлгэнэ, охиноо их сургууль төгсөхөд нь өөрөө очоогүй, намайг явуулж чи манай охины гэрэл зурагчин хий гээд би өглөөнөөс орой хүртэл охиных нь түмэн янзын зургийг дарж тэгээд өгсөн мөнгөнд нь тааруулаад угаалгаж өгч байсан. Охин нь голсон юм уу ээжийн өгсөн мөнгөнд тэдхэн зураг өгсөн гэж манай ажлыханд ярьсныг би дуулаад уур хүрээд очоод нэг ширхэг зургийг хэдээр угаадгийг асуу, танай ээжийн өгсөн мөнгөнд багтааж л угааж өгсөн штэ гэж тэсэлгүй хэл ам хийж нтр хэхэ. Хамгийн дургүй хүрсэн юм нь мань эгч бусад байгууллагын ажилчдын нүдэн дээр шинэ жилийн баярт оролцоорой гэж мөнгө өгүүлээд, тэгээд тэрийгээ сүүлд нь миний цалингаас суутгаад авчихсан юмдаа. Одоо ч гэсэн бодохоор гомдоод байдаг юм хаха.
Ажлаас гарах болсон шалтгаан нь намайг гадагш сургалтанд яваад иртэл үндсэн байгууллагаасаа хэрүүлтэй уруултай салж бие даах болоод тэгээд нарийн бичгээ болиод менежер хий гэсэн. Тэгье гэтэл харин цалин чинь хэвээрээ шүү нэмж чадку, бас давхар сургалт хариуцсан менежер хийгээрэй бас цалин нэмкү гэхээр нь өө тэгээд ялгаагүй юм бол хуучин нарийхан бичгээ хийе гэтэл тэр орон тоон дээр өөрийн төрсөн охиноо авчихсан байсым.
Охин нь оюутан ажил дээрээ иркү оройд л нэг орж ирдэг гэсэн болохоор үндсэндээ би гурван ажлыг нь ганцаараа хуучин цалингаараа хийх болоод тэгээд дуугүй л гараад явсан. Дахиж очоогүй. Босс аниатайгаа бол хурал нтр дээр хэд хэд тааралдаж, зорьж очоод үнсүүлж хэдэн үг солиод салж байсан.
Намайг тэнд ажиллаж байхыг мэддэг хүмүүс ноднинг хүртэл ажилдаа хэвээрээ юу тэгмээр байна ингэмээр байна гэхчлэн ярьдаг л байсан хэхэ. Харин ноднингоос байгууллага маань татан буугдсан, шүүхээр хаагдсан гэх мэт сураг сонсогдоод чимээгүй болсон, тэгтэл харин босс аниа маань өөр байгууллагын ажилтан гээд зурагтаар гарч байдаг хэхэ.
Ямар ч байсан би хуучин ажлыхандаа их хайртай байдым. Хямдханаар хөлс хүчээ их соруулсан ч гэсэн маш их юм сурсан, туршлага хуримтлуулсан, анх хамт олонтой байж үзсэн. Тиймээс одоо ч хэн нэгэнтэй нь таарвал сүйд болж уулздаг.
Тэр үедээ эвгүй байсан ч гэлээ сүүлдээ ярих дурсамж болоод гоё байдаг ш дээ. Ажилын төлөө муудалцах сайдахыг алийг тэр гэхэв дээ. Харин түүнийг л эвгүй байдлаар ойлгодог бол хэцүү байх юм шиг санагддаг.
ReplyDeleteАжлын төлөө муудалцах бол байх л асуудал тэрэнд юм бодоод байх шаардлагагүй, харин хувийн асуудлаа ажилтайгаа хольдог хүмүүс л хэцүү байдаг юм. Үнэн сэтгэлээсээ ажил гэж зүтгээд юм хийж бүтээх гэхээр төрөл төрөгсөд нь, амраг хайрт нь гээд хөндлөнгөөс нөлөөлөх хүн гарч ирнэ, ажил булаацалдана, эрх мэдэлтэн болж зааварчилгаа өгнө тэгэхээр л эвгүй байдаг.
DeleteЧи "энэ ажлыг хийчих л юм бол хэдэд ч ирж хэдэд ч тарж болно" гэдэг зарчим нэг компанид байдаг. Гэхдээ тэр нь хэзээ ч биелэхгүй нь сайхан юм даа....
ReplyDelete