юу вэ гэвээс ээлжит тариандаа ортол өвдснийх бөлгөө. Харшлын гаралтай ханиад гэж нэг айхтар мангаа хавар намар, өвлийн эхээр зоолттой намайг дарж хэвтдэг болжээ. Ингээд ёст юм шиг 3 дахь жилдээ шинэ жилийн үеэр ханиадтай, тарианд орсон байж байх юм. Тарианаасаа болж, бас нэмж уудаг эмнийхээ нөлөөгөөр ховдог, унтамхай болж байна гэж нөхцөлгүй. Идээд унтаад, манараад л байх нь тэр. Бараг морфин шахуулсан хүн аятай байх юм. Эмнэлэг орж тариа хийлгэчихээд буцаж явахдаа автобусанд зогсоогоороо унтаж эдр. За та нар минь автобус, олон нийтийн газраар нэг л биш гуйвж дайвсан, манарсан хүн харвал дандаа битгий согтуу хөлчүү, өвчтэй, мэдрэл муутай гэж бодож байгаарай даа. Хүнд чинь юу ч тохиолдож болох юм байна, над шиг тариа хийлгэчихээд унтаа сэрүүний хооронд "сэлээд" яваа хүн ч байж мэдийшүү. Бичвэл биччихээр адал явдал ч зөндөө, зураг хөрөг ч зөндөө л байна. Цаг зав болж өгөхгүймаа. Нэг л тухтай сууж болохгүй дэгэлзээд, чимх чимхээр юмаа хийгээд урагшлаад яваад бай...