Skip to main content

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ.

Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ. 

Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өнгөрч. Ажлын болон сэтгэлзүйн хувьд сахилга бат алдахгүйг ихэд хичээсэн ч оны сүүл рүү үзсэн туулсан бүхэн холилдож элдвийн юмс дотор хуримтлагдаж сэтгэл санаа туйлын тогтворгүй, уян хатан, гомдомхой болж ирсэн байх нь. Нэг шалихгүй маргааны үеэр золтой л хүмүүсийн өмнө уйлчихаагүй хэхэ. Тэр үед намайг ойлгож, бусдын нүднээс далд уулзан ярилцаж тайвшруулж, алдаа оноог маань хуваалцаж байсан зарим хүмүүсийн дэмжлэг сайхан байсан ч одоо эргээд бодохоор бусад хүнд сул дорой байдлаа харуулсандаа бас гэмшилтэй санагдаад байгаа хэхэ. Урд өмнө нь хэзээ ч тэгж сул талаа бусад хүнд харуулж байсангүй.

Аа харин 2020 оноо юу ч хийхгүйгээр унтаад идээд жаргаад эхэлж байна. 2019 оны алдаагаа дахин давтахгүй, сэтгэлзүйн хувьд бат бэх байх үүргийг өөртөө өгсөн тул намайг завгүй байлгадаг ихэнхи ажлаасаа сайн дураар татгалзаж өөр хүмүүст тэдгээр ажил үүргээ хариуцуулж эхэлсэн учраас ингээд 1 сар ч болтугай идэвхгүй амьдраад байх зав гарсан хэрэг. 

Бага сага юм мэдээж хийж байгаа, хийж байгаа...

-Онлайнаар 1 роман эхлүүлсэн биш бүлэг ахих тусам мөнгө нэхээд дургүй хүргэсэн тул дундаас нь хаяв. 

-Найзуудтайгаа бөөнөөрөө салхинд гарч, шорлог хийж, дарс халааж ууж бас баахан бүжиглэж амрав. Ганц нэг удаа гарах төдийд хажуугаас далчигнасан залуус орж ирээд танилцъя гэж дургүй хүргэсэн талаар ярихгүй яршиг.

-7 хоногтоо 1 удаа давстай усанд хэвтэж байгаа

-Хэд хэдэн төслийн санаа бичиж бас бус анкет бөглөв. За тэгээд маниас шалтгаалахгүй юм их тул тэнцэхгүй байх магдлал 70% гэхдээ шантрахгүй сардаа 1 төсөл боловсруулаад байнаа. Үлдсэн 30% бол аз аз...

-Сүүтэй цайнд буцаад орсон нь тоогүй. Гэхдээ кофе уухгүй байх талаар өөртөө сануулж байгаа. Аа бас согтууруулах ундаагаа багасгах...

-Энэ сардаа багтаагаад эхлүүлээд жилдээ овоо хэдэн сургалт хийчих санаатай ч залхуураад байна. Сажилсаар хийнэ дээ...

-Зарим хүмүүсийг өглөө гараад шөнө орж ирэх эрч хүчтэйг гайхах. Миний хувьд гэрээсээ гарахын тулд бараг шинээр төрөх дайны юм болно.

-Энд тэндээс найзууд урьж залж, дуудаж зөндөө юм байгаа ч гарахаас залхуурч байгаагаа хэлсэн бөлгөө. -Өвөл хурдан дуусаасай. Хавар болохоор бас залхуураад хаврын ядаргаа гээд гарахгүй л дээ...

-За тэгээд 2 сараас завгүй л болно гэчихсэн байгаа... Юу хийх юм бүү мэд...

-Дасгал хөдөлгөөн хийдэг, идэвхитэй амьдралдаа ороогүй байгаа ч бас огт хийхгүй биш гэртээ хэдхэн удаа сарвалзаад амжиж байгаа.

-Амттан идэхээ багасгасан ч өөрийгөө албадаад өдөрт 1 шоколад ам руугаа хийгээд байгаа. Ямар гянданд байгаа биш дээ энэ муу биеэ хааяа баярлуулъя.

-Нэг л их залхуугаа гайхсан хүн... Гэхдээ дээр хэлсэнчлэн лазагнасан ч бага сага юм гар хурууны үзүүрээр хийгээд л байгаа...

-Далайн эрэгт очиж 3 хоног амрах тухай л бодсоор...

Comments

Popular posts from this blog

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...