Сүүлийн хоёр өдөр Youtube-д өнжив. Лондонгийн олимпийн спортын гимнастикийн тэмцээний бичлэгүүдээс эмэгтэйчүүдийн төрлийнхийг түүвэрлэж үзлээ. Нэмж хэлэхэд гимнастик үзэхээ болиод маш их удаж. Хүүхэд байхдаа би гимнастикчин эсвэл балетчин болно гэж мөн ч их мөрөөддөг байлаа. Аав биеийн тамирын багш учраас манайд төрөл бүрийн ном, сурах, өнгөт зурагтай Олимпийн тухай номнууд байдаг байлаа л даа. Тэрэн дундаас эмэгтэй гимнастикчдын, уран гулгагчдын зургийг хараад хараад ханадаггүйсэн. Ольга Корбут, Людмила Турщева гэхчлэн аваргууд мөн Социалист улсуудын тухайлбал Надя Команеч гэх мэт алдартай одуудын өнгөт зургийг харж өөрөө ийм гимнастикч болно л гэж боддог байв. Энэ хүний тухай бичихгүй бол болохгүй нь. Бурхан ивээг! Нэг ногоон купальниктай, тэрийгээ өмсчихөөд л тэгшхэн ногоотой газар, хивс, шал энэ тэр харвал дээр нь нугарч, тонгочиж, гимнастикчин болж байгаа нь энэ гээд их л сайндаа кольц эргэж бас болоогүй өөрөө түүндээ тун додигор байдаг байлаа л даа...