Skip to main content

Posts

Showing posts from June, 2014

Бодрол үгс

Надаас өөр хэн ч уншдаггүй өөр нэг блог надад байдаг. Уртаашаа арав хүрэхгүй бичлэгтэй тэр блогоо би нэг хүнд зориулж бичдэг, цаашид ч бичсээр л явах биз дээ. Тэнд хүнээс нуух тийм сүрхий зүйлс байдаггүй ч миний хэнд ч хэлдэггүй үнэн үгс бичээстэй байдаг. Сүүлийн үест тэр блогоо бичээгүй, хэлмээр байгаа үгсээ блог дээрээ л хэлж санаагаа амраадаг байлаа, түүнийгээ ч больж. Хэрэв үгсээ дотогш залгилгүй бичээд л байсан бол мөн ч олон янзаар хувирч байгаагаа баримтжуулах байсан байх даа. Хэтэрхий их ургуулан бодож бодит амьдралаас хол тасархай өөрийн бодлоор юмсыг дүгнэдэг юм болов уу гэж боддог, гэхдээ л би өөрийнхөө бодолд итгэдэг. Блогийн тухай гэнэт дурдах болсон шалтгаан нь сүүлийн үест амьдралыг нэг л хөндий байр сууринаас харж, бодох болсонтой холбоотой. Цаг мөч өнгөрөх бүрт хүн өөрчлөгдөж байх юм. Урьд нь амьдрал дунд гүн орох, бусадтай хамт дунд нь буцалж явах гэж тэмүүлдэг, хичээдэг байсан бол одоо эсэргээрээ. Аль болох өөрийнхөө булан тохойг олж, тэндээ ихийг амжуул...

Тэртээд одсон чамд...

Сар шиг холын газарт дасахгүй гээд яах вэ Сайхан монгол бүсгүйг санахгүй гээд яах вэ Зориод очсон газраа дасахгүй гээд яах вэ Зоргоороо орхисон нутгаа санахгүй гээд яах вэ Чиний дуртай дуу байсан даа гэж итгэж байна. Энэ дуунд гардаг шиг л амьдарч явлаа чи... Уучлаарай... Хэзээ нэг цагт чиний тухай ингээд дурсамж бичиж суух юм гэж бодоогүй л явж дээ... Өнөөдөр эргээд санахад цас бударсан өвлийн үдэш хичээлээ тараад ганцаараа алхаж явдаг асан тэр цаг үед хол газар суудагч чи надад бас хань болдог байж... Тараад ганцаараа харанхуйд алхахаас айж байна, хурдан ирж тосч авч байгаач гэхэд минь "Очноо, удахгүй нэг нартай сайхан өдөр очно, тэгээд чамайг машинаараа чинь хүргэж, тосч байна чи харин битгий Марк-2 хараад зогсоод байгаарай би Ландаар очно шүү" гэж хэлж намайг их инээлгэж байсан чинь санагдах. Уучлаарай л гэж хэлмээр санагдах юм... Хариас нутагтаа ирэх хүчтэй шатгаан чинь байж чадаагүйдээ, чамд анхаарал тавьж байгаагүйдээ, намайг гэсэн сэтгэл б...

Шөнийн пост

Яанаа та минь... Би гэдэг хүн блогоороо шагайх ч үгүй энд тэнд харайлгаж явахад өдөр бүр хүн амьтан манайхыг эргэж тойрч байгаа нь хажуугийн самбар дээр гэрэлтээд байх юм.  Бүр санаа зовчихлоо... За тэгэхээр өөрийгөө албадан байж бичлэг оруулж, сонин сайхнаа тэмдэглэж үлдээж байх л хэрэгтэй юм байна. Сүүлийн өдрүүдэд халтайтлаа гадуур гүйлээ л дээ. Халтайсан нь халуун нарнаас гадна миний өөрийн тэнэглэлтэй холбоотой. Яасан гэхээр ингэсэн юм аа. Нээх борлож эхэлмэгц цайдаг хүн болоод лимоны хүчлийг сүү мүүтэй хольж байгаад маск тавиад байваа. Үр дүн гэвэл нүүр зөөлөрсөн, бас нүх ч агшиж байх шиг дээрээс нь гөлчгөр болж ч байх шиг. Гэхдээ л час улайгаад түлэгдсэн нь мэдэгдээд байхыг өнөөдөр л анзаарлаа. Нэмээд крем гэж нэг юм байна. Урд түрхсэн кремүүд харшил өгөөд нүд загтнаад байдаг байсан явж явж нэг крем автал дэндүү бор ч байх шиг. Уг нь өнгөөрөө л дөө гэхдээ л цаанаа л царай баргар харгадуулаад байгаа санагдах юм. Ажил хөөцөлдөж гадуур тавхайгаа эрг...

Нэг пост...

Яагаад блогоосоо үргээд явснаа хэлж мэддэггүй ээ. Залхуу зан нь дийлсэн байж мэдэхийн.  Сүүлийн үес гадуур л их явж байна. Ийм ч ажилтай, тийм ч ажилтай гэсэн хүн л байх шивдээ. Яг одоогор 3 төсөл дээр зэрэг ажиллаж заримыг нь эхнээс нь дуусгаад байна. Сонирхууштай нь бүх төслүүд санхүүжилт нь ижил, мөн үйл ажиллагаа нь бараг адилхан ялгаатай нь 1 нь олон улсын, 2 дахь нь олон нийтийн, 3 дахь нь зорилтот бүлэгт чиглэсэн төсөл. Энэ нь надад харьцуулах боломж олгож байна гэсэн үг л дээ. Гэхдээ яг хийж дуусаагүй байгаа болохоор бүрэн харьцуулах арай л болоогүй байна. Гүйцэтгэх үүргийн хувьд ч гэсэн ялгаатай олон нийтийн төсөлд би зүгээр оролцогч, хуруу гараар хөдөлгөөд сайн дураар овоо оролцсон ба энэ төсөл маань дуусаад байгаа, зорилтот бүлгийн төсөлд хамтран гүйцэтгэгч, хариуцагчдын нэг гээд үүрэг, тушаал арай ахина энэ төсөл маань дуусах шатандаа явж байна, харин олон улсын төсөлд бол 100% хариуцагч, гүйцэтгэгч нь болж ажиллаж байгаа бөгөөд одоо яг эхлэл дээрээ явж б...