Skip to main content

Posts

Showing posts from January, 2017

Ээлжит донтолт...

Би нь К-Драмад донтоод оо. 2015-2016 онд хийсэн бараг бүх киног үзлээ. Үр дүнд нь хараа их л муудав, бас хэрүүлдээ тун чиг сайн болох шинжтэй хэхэ. Гэхдээ л тархи амраагаад байгаа юм шиг болохоор үзээд л байдаг юм. Дунд нь орж сэтгэл хөдөлж мөдөлж үзэхгүй ээ зүгээр л үзнэ. Тайвань, Япон, Хятад драм үзэхээр уучлаарай үнэндээ би ойлгохгүй юм билээ. За тэгээд миний үзсэн драмуудаас хамгийн сонирхолтой хийгээд сэтгэлд үлдсэн нь... Descendants of the sun-Нарны үр сад Олон ангит гэхэд үнэхээр гоё кино. Гол дүрийн жүжигчид сайн жүжиглэсэн гэхдээ гол дүрд тоглосон бидний танил хөөрхөн хүүхэн (Song Hye-kyo) маань чамгүй хөгширсөн санагдсан шүү. Түүний хайртай залууд тоглосон залуу (Song Joong-ki) гадаад байдлын хувьд арай л жулдаад байсан гэхдээ дүрээ бол үнэхээр сайн гаргасаан. Энэ киногоор Хангүгчүүд эх орноо сайхан сурталчилаад авлаа 2-р гол дүрийн эрэгтэй (Jin Goo) энгийн үед авхуулсан зураг дээрээ хэтэрхий будмал, илжил хүйстэн эсвэл ажима шиг санагддаг ч кинонд...