Skip to main content

Posts

Showing posts from 2010

Happy New Year!

Цаана чинь шинэ жил болох гээд байна шүү дээ. Надад зав гардаггүй ээ. Ухаарлын гэдэг 7 хоногууд нь дуусаад тэгээд улирлын шалгалтууд эхэлчихсэн. Одоогоор талыг нь өгчихөөд байгаа. Маргааш 2 шалгалттай, нөгөөдөр буюу 30нд сүүлийн шалгалтаа өгнө. Юун шинэ жил, сүлд мод, бэлэг сэлт гэсэн хүн л ном тэврээд гүйгээд байна.   Зарим шалгалт дээрээ халтирч унах дөхөөд л хэхэ. Ямар сайндаа ээж намайг чи одоо нөгөөдөр л ухаан ороод өө шинэ он гарлаа гээд баярлаж эхлэх юм байна даа гэж байна хэхэ. Тэр сүүлийн шалгалт нь алдарт Англи хэлний шалгалт, орой 5 цагаас. Алдарт гэдгийн хувьд гэвэл чадаж байгаа үгүй нь мэдэгдэхгүй ч гэсэн Англи хэлний хичээлдээ би их ач холбогдол өгдөг хүн байгаам. Ма багш ч бас сайн багш, гэхдээ хичнээн сайн багштай байлаа ч гэсэн надад бол нөлөө байхгүй л дээ. Англи хэл сурах гэж оролдож эхэлснээсээ хойших үүх түүх, их сургуулийнхаа англи хэлний багш нарыхаа тухай, надад хэл зааж байсан хүмүүсийн тухай, энэ хугацаанд тохиолдсон паянгуудаасаа ярих гэвэл мөд дуусахгүй...

Шинэ жилд орох нь

гээд л лаг лаг гарчиг тавиад бичээд бичээд явчий :) Шинэ жилийн үдэшлэгт орох гэж байгаа охид хүүхнүүддээ зөвөлгөө өгч өөрийн туршлагаасаа хуваалцдаг хэрэг. Нэгэн зүйл: Шинэ жилд орохын өмнө хамгийн түрүүнд өмсөх даашинзаа бэлдэнэ гэдэг нь ойлгомжтой. Миний хувьд шинэ жилийн үдэшлэгт орохдоо аль болох өөр, өөр хувцас өмсч очихыг боддог. Зураг хөрөг авхуулаад сүүлдээ дурсаж суухад ч гэсэн өөр харагдах утгаар энэ нь дээр. Охиддоо аминчлаад хэлэхэд хувцсан дээрээ анхаарах хэдэн гол зүйл байгаа шүү. Охид хүүхнүүд маань шинэ хувцас тэр бүр өмсөөд байдаггүй, найзууд, эгч дүүсээсээ гуйх буюу зарим нь прокатнаас хүртэл хувцас авдаг даа. Гэхдээ хичнээн загвар сайтай гоё хувцас байсан ч гэсэн урьдчлаад нэг удаа өмсч үзээд тайлах биш тэр хувцсаа биедээ таарч байна уу босч сууж, бүжиглэхэд саад болох юм биш биз гэдгийг нь сайн анхаарах нь зүйтэй. Охид өмсч үзэхдээ өмсөөд толины өмнө эргэлдээд л таарч байвал болж байна гээд тайлчихдаг. Уул шугмандаа тэр хувцастайгаа үдэшлэгт 3-8 цаг босч сууна...

Баяр...

Шинэ шилийн үдэшлэгтээ орчихсон шүү.  Энэ жилийн шинэ жилийн үдэшлэг маань урд жилүүдийнхийг бодвол илүү тансаг тэгсэн хирнээ жигтэйхэн хурдан дуусчихсан. Дээр нь хувцсандаа санаа зовоод суусаар байгаад дуусгасан. Найзуудтайгаа олигтой сайхан доргиж ч амжилгүй 6 цаг нэг мэдэхэд л өнгөрчихсөн байсан нь жаахан тиймхэн санагдсан. Шинэ жилийн үдэшлэг сонин содон юм ихтэй байсан ч тэр бүрийг энд бичихээ азная. Одоо болтол шинэ он гарах гэж байгаад итгэхгүй байнаа. Цаг хугацааг буцаагаад эргүүлчхмээр :)

Oh unhappy day

Би ер нь их хартай сэжигч хүн, тэгсэн өнөөдөр бүр ямар гээч юмыг буруу хийчихэв гээ л баахан юм боллоош. Өглөө босоод урд өдөр хийсэн юмаа янзлах гэсэн ширээний комп будаа. Асдаггүй баахан оролдоод боож үхэн алдаад хажуугаар нь бас хэдэн юм угааж гүйж байсан ванны өрөөнд халтирч унаад хавирга, эрүүгээ ташраар нь хуглангаа алдсан. Орилох дуунаар ээж аав 2 гүйлдэж ирээд босохгүй гэдсээ дараад сууж байгаа намайг ээж чирж гаргах гэж үзээд байгаам хэхэ 2 хичээлдээ муу авсан хичээлээ хийх боломжгүй ямар хэцүү юм гэж баахан үглэж байгаад ерөөсөө саад болж энийг хий тэрийг хий гэх хүнгүй бас ном дэвтэр булаацалдах хүнгүй амар гээд Их Дэлгүүр лүү гараад давхицан. 14 цаг гэж очоод өчигдрийн хийснээ ахиад эхнээс нь бичээд хажуугаар нь гэдэс өлсөхийг тоохгүй одоо ингээд 16 цаг дөхүүлээд хуушуур аваад идчий гэж төлөвлөөд notebook-ээ нүдээд сууж байтал хажууд суусан эгч одоо хаалаа гэнээ цаана чинь тэгж зарлаад байна гэж хэлдийн. Тэгсэн байхгүй Их Дэлгүүр түр цагийн хувиар гаргацан 16-с хаадаг бо...

Confused days...

11-р сар аль хэдийнээ дууссан гэдэгт ерөөсөө итгэж өгөхгүй одоо 11 сарын  дунд үе, удахгүй 12-р сар гарахаар... гээд бодоод байхымаа. Ямар хүн гэхээрээ цаг хугацааг дандаа ухрааж, өнгөрсөн сардаа амьдраад байдын бүү мэд. Ойрын үед жаахан бухимдуу байгаа, заримдаа уур хүрээд бүх юманд дургүй хүрэх. Ялангуяа хичээл дээр ороод л ширээ дэрлээд унтмаар санагдаад, багш нарын ам ангалзаад байхыг харахаар л дургүй хүрнэ. Юу яриад байдгийг нь хэн мэдэх вэ дээ. Оюутнууд жишээ тайлбарыг нь бичиж авдаггүй болохоор надад бол олон дуугүй хүний дунд багш л ганцаараа бла вла мла.. ам нь л хөдлөнө... Хэдэн хуудас эссэ бичиж, дүгнэлтийг нь гаргах гэж  төлөвлөөд дотроо бол бүх юм нь багтаад тэгсэн хирнээ бичиж дуусгахгүй юу ч юм хойш татаад болдоггүй. Удахгүй шинэ жилийн баярт орно л гээд захиалгаа өгчихсөн ч юу өмсөж яаж очих талаар бодсон юмгүй дараа сард болох юм төсөөлөөд, уг нь бол дараа ням гаригт л даа. Заримдаа би дуусчихсан шиг бодол төрөх, учир нь хүсэл мөрөөдөл дууссан цагт хүн...

Сонирхол

Эмэгтэй хүмүүс ихэнхидээ өөр хоорондоо төстэйдүү эрэгтэй хүнд татагддаг байх. Харин миний сонирхлыг татаж байсан хүмүүс хоорондоо огт төсгүй юм шиг ээ. За тэгээд намайг ямархуу эр хүнд дуртай байсныг мэдмээр бол наашаа сууцгаа.  За энэ бол Оросын чөлөөт бөхийн хүнд жингийн домогт аваргуудын нэг А.Иваницкий. Багадаа аавынхаа цуглуулсан номууд дундаас энэ хүний  намтрын "Шийдэх даваа" гэсэн номыг нь олж уншаад ёстой салахгүй дурласан хүн дээ. Гэхдээ хүнд нь биш номонд нь хэхэ. Тэр номонд байсан зургууд нь их бүдэгхэн байсан болохоор гол баатрыгаа ямархуу төрхтэй хүн байсныг сайн тогтоож чадаагүй ч жинхэнэ сайхан эр хүний шинж бүхнийг агуулсан хүн байна гэсэн бодол толгойд бат шингэсэн байсан. Саяхнаас зургийг нь хайж олж үзээд үнэхээр сайхан эр байжээ гэж боддог болсон. Миний хүндэлж явдаг эр хүн дээ. За дараагийх нь энэ. Дүрсгүй шар Мээдээ хэхэ. Өмнөх хүнээс  тэс өөр байгаа биз? Миний ид шилжилтийн насанд Камертон, Сараа Мараа нь жинхэнэ од болж байлаа штэ. Юун наадам ...

Хааяа хуучин сургуулиа санаад...

Өдөр хоног нэг л мэдэхэд өнгөрчихөөд байна сүүлийн үед.  Баахан бие даалт, шалгалт гээд амжуулахаа амжуулж, чадахгүй зарим зүйлдээ хүнээр туслуулаад л яваад байдаг. Сүүлийн үед сургууль дээр бол толгойд хичээлээс өөр нээх их юм орж ирэхгүй амар байгаа.  Сургууль гэснээс заримдаа хуучин сургуулиа санагалзах мэдрэмж төрөөд байгаа шүү. Яг сурч байх үедээ нэг өдөр яагаад ч юм кридорт зогсож байхдаа за төгсөөд энэ сургуулиас дурсагдах юм наадаа юу ч байхгүй дээ гэж бүр нэг занасан хүн шиг бодож байсан юм. Манай ангийхан бараг надаас бусад нь удирдах голдуу ажил хийдэг, нас намба, амьдрал нь тогтсон хүмүүс байсан дээр нь 2 өөр ангитай 2 удаа төгсөлт хийсэн болохоор ч тэрүү анхандаа сургууль, ангийнхандаа нээх их ач холбогдол өгч байгаагүй. Тэгсэн ч явцын дунд хичээлдээ сонирхолтой болоод сургуулийнхаа үүх түүх, хамт олоноор бахархдаг болчихсон байсан. Хамгийн гоё нь манай сургууль соёлын ажилтан бэлтгэдэг болохоор байнга л хөгжим тэвэрсэн, урлаг уран сайхан, түүх соёлд сурахаар...

Өөөөөө.....

Интернетээр тэнэж яваад Google chrome гэж нэг юм байдгийг мэдэж авлаа штэ. Энэ чинь хэдэн он бэ зүгээр... Өдий болтол энийг мэдэхгүй би нээрээ.... Амралтын өдөр хэдэн асуулгаа боловсруулах гэж гавтгай гамбир болтлоо суув, болж байгаа ч юмуу үгүй ч юмуу бүү мэд, за яадаг ч байсан өөрийнхөөрөө хийгээд явж байхаас. Хүн амын тооллогод хамрагдсан тухайгаа хүн амьтанд цаг алдалгүй зарлаж нэг санаа амрав. У сан удалгүй мессенжерт орж ирж байна Нэг иймэрхүү яриа болов У: Чи яахаараа тооллогод ордог билээ Би: Яадгийм, Монгол улс надаар дутаад байна У: Гүй ээ энэ чинь одоо юу болж байна, амьтан хүртэл тоолох байсан юм уу? Би: Амьтан байтугай эрхтэн хүртэл тоолно гэж мэд гургалдай минь.... ...Маргаашаас гарч хүн амьтантай уулздаг юм билүү гэсэн юм бодож байгаа. Сүүлийн хэд хоног ханиадтай хүзүү хоолойгоороо холбогдож хийж чадахгүй хичээлээ бүү хэл хийж чаддаг хэдэн зүйлээ ч хийхээ байсан. Өнөөдрийн хувьд нэг иймэрхүү.