Skip to main content

Posts

Showing posts from January, 2015

Зочид буудлаар хэссэн нь: Цуврал-4

Pearl International Hotel Малайзын Куала Лумпурт байх энэ буудлыг миний очсон хурлын зохион байгуулагчид захиалсан байсан бөлгөө. Вьетнамаас ирсэн охинтой нэг өрөөнд орох байсан ч эхний өдрөө тэр охин ирээгүй тул ганцаар хонох хэрэг гарсан билээ. Энэ зочид буудал нь нилээн дээхэн үед баригдсан, маш олон хүн хүлээн авдаг, Нэг давхартаа хоол, пиццаны газар, 7 буюу Eleven, Starbucks кофе шоптэй байсан ба зүүн тал болон хойд талаараа шууд худалдааны том төвтэй залгаа, 2 давхартаа бас дэлгүүртэй том зочид буудал байсан. ҮНЭ ХАНШ: Зохион байгуулагчид зохицуулсан болохоор мэдээгүй ээ гэхдээ миний тааж байгаагаар 150-300 мянган төгрөгний хооронд байхаа. Монгол зочид буудалтай харьцуулах аргагүй л дээ. Ачаалал нь аймаар, аймаар. Хүн гэж пиг, хаанаасаа ч тийм их хүн ирдэг юм байгаан. Гэхдээ миний анзаарснаар Азийн улсуудад явж байхад зочид буудлын үйлчлүүлэгчдийн бараг тал хувийн тухайн улсын иргэд эзэлж байх шиг байдаг юм. Тайвань гэх мэтэд харж байхад ер нь өөрийн иргэд нь амр...

Зочид буудал хэссэн нь: Цуврал-3

Он дамжиж бичнэ гэж хэн мэдлээ хэхэ. Нэгэнт эхэлсэн юм дуусгахаас өөр яалтай... Түрүүчийн бичлэг юу гээд дууслаа? Аа тийм. Тэгэхэд бид нар Улаанбаатар зочид буудалд ороогүй юм аа. 11 сар хэдий ч пиг хүнтэй гээд сул өрөө байхгүй гэсэн. Монгол чинь одоо тийм их гадаадууд ирдэг аялал жуулчлалын хот болсон юм уу? Ямар учиртайг мэдэхгүй гэхдээ гадаадууд их байнаа, их байна хэхэ. За тэгээд Улаанбаатар бүтэхгүй тул арай гайгүй үнэтэй, хотын төвдөө байдаг буудал хайх хэрэг гарч байгаа юм. Нээрээ зэрэглэл нь "орон нутгийн" байх ёстойг бичихээ мартаж. Манай төсөл хариуцагч фин хүүхэн өөрөө "Олон Улсын" зэрэглэлтэй буудалд бууна гэхээр нь Туушинг санал болгосон ч тэд өөрөө Blue Sky Tower-г сонгож буусан байсан.  Хотын төвд, тэгээд үнэ ханш нь "International" зэрэглэлийн Туушин гэх мэтээс хямд гэж миний сонгосон нь Пума. БУУДЛЫН ҮНЭ: Пума хэдийгээр Залуучууд, Цэцэг зочид буудлуудаас арай л үнэтэй байсан ч үнэ дагаж чанар гэдгийг бодитоор мэд...