Skip to main content

Posts

Showing posts from August, 2014

Уншсан номууд

Зуны амралтаараа интернетээс болон хаа нэг тааралдсан уншиж болох номуудыг шүүрч аваад л уншаад байлаа. Тоймтойгоос гэвэл Сидни Шелдоны “Толинд харгадах үл таних хүн” “Од нь гийсэн бүсгүй” гэхчлэн номууд. Сидни Шелдоны зохиолын орчуулга болон, бичлэгийн хэлбэр ч таалагддаг. Түүний зохиолын баатар бүсгүйчүүд ер нь бол ухаантай, нилээн зальжин сэргэлэн олон янзын хувилбар хурдан гаргадаг нь сонирхолтой санагддаг юм. Мөн урд нь уншаагүй байсан Бовари хатагайг уншлаа. Сонин санагдлаа. Бурхан минь юу гэж тоймлож дүгнэмээр юм бэ дээ. Анна Каренинаг уншаад л эмэгтэй хүн өөрийн сэтгэлээ барьж байхгүй бол ингээд орон гаран ч юм шиг, галзуу ч юм шиг хяналтаа алдаад сүйрэх нь амархан байдаг юм байна шүү гэж бодож байсансан. Бовари хатагтайг уншаад Эммаг буруутгаж нэг, өмөөрч нэг бодлоо. Юуны төлөө харчуулын хойноос үхэн хатан мөрөөдөж, тэмүүлж, тэгээд нууц амраг болсон хойноо солиотойгоор хардаж, өмчирхөж, сэтэхүйн хувьд хорьж цагдаж байсаар байгаад хаягдаад үлдэж ба...

Хэл болоод толгойн тухай үлгэр…

“Урт хэл хүзүү орооно” гэдэг үгэнд нэмээд би “Том толгой хүнийг онхолдуулна” гээд хэлчихмээр байнаа. Тэр том толгойт нь чухам би өөрөө байгаа юмаа. Яасан гэхээр ингэсийн… Гэнэт анзаарахнээ би чинь айхтар том толгойтой хүн байх нь. Энэ нь яаж илрээд байна гэвэл би бусдын үгийг бараг хүлээж авдаггүй, өөрийнхөөрөө зүтгэнэ. Тэгээд уначихаад “яадын миний унах бол миний л асуудал” “унадаггүй хүн олоод ир” гэхчилэн хэдэрлэнэ. Аз болж том толгойн ачаар жижигхэн амжилт олвол өөрийгөө их сайн гэж итгэнэ. Хамгийн тодоор илэрдэг жишээ нь гэвэл би бусдаас юм асуудаггүй шууд өөрөө шийдээд байна. Ухаан нь надад бусдаас суралцах боломж хомс байжээ. Үндсэндээ хүнээр юм заалгаж үзээгүй хүссэн юмаа өөрөө сурсан гэсэн үг. Хэтэрхий хаагдмал ийм замыг туулж ирсэн болохоор нэг тийм гажиг хүн болжээ. Тийм учраас одоо ямар нэг юм хийх гэхээрээ бусад хүнээс яах уу ийх үү, энэ ямар байна гэхчлэн асуудаггүй, хийснээ үзүүлдэггүй шууд л алдаж оносон, буруу зөв хамаагүй өөрийнхөөрөө хийгээд дуусгаад бандан тас! ...

Үргэлжлэн дэлгэрч буй үндэсний уран сайхан

За та минь энэ гарчигт хууртав аа хэхэ. Мэдэх нэг нь мэднэ дээ, энэ бол нэрт яруу найрагч асан Соднобалжирын Буяннэмэх агсаны шүлэг. Мэдэхгүй нэгэнд нь аниа нь дор хэсгээс нь ч болтугай бичээд өгөмц… Амралт үргэлжилсээр. Зарим нэг нь юун урт амардын гэж гайхаж магадгүй. Гэхдээ үнээн. 7 сараас хойш туж амарлаа, хаана ч хэлнэ. Учир нь би бол “хувиараа ажил эрхлэгч” байгаам. Өөрөө өөртөө ажил өгдөг, бөгөөд өөрөө өөртөө бас амралт өгдөг гэсэн үг. Амарч байгаа ч бас бус юм хийгээд ПС-ээ балбаад л байгаам. За тэхээр хөдөө газар бол Интернет бол яах аргагүй проблем. Харин ч би ээжийнхээ буянаар SKY 3G модемийг ашиглаад өдөр бүр хүсснээрээ ороод байгаа. Үнэндээ үнэ бол хоттой харьцуулахгүй талийж өгнө. Скайд хязгааргүй хэрэглээ гэж байдаггүй юм байна. 5 гега байт аваад нөгөөх нь сар болохгүй худалч хүнд хямгадсаар байтал 10 хоноод дуусаад байхын. 1 гега үлдлээ гэхэд тэрийг ашиглаж чадахгүй хурд гэж хошного, холбогдохгүй тасраад тасраад үйл тамыг минь эдэлж байна. Тэгээд дуусаад цэнэглэхээр ...

Нутгийн өнгө

Хажуугийн хамар дээр гарч нутгийн өнгө төрхийг дурандлаа. Дуран байдаг ч энэ удаад бол камераа авч явлаа. Уг нь бол тийм төлөвлөгөө байгаагүй, агаар амьсгалахаар үүдэндээ сандал тавьж ном уншиж байхад эрээн цоохор сүүлтэй богширго шувуу хашаан дээр сууснаас бүх юм эхэлсэн юм даа. Гялс гэртээ гүйж ороод аппратаа авчраад зургийг нь хальт дараад үлдлээ. Үүлс ярагдан нар цухуйж борооны үнэр сэтгэл сэргэтэл ханхийж эхэлхэд гэнэт хажуугийн хамар дээр гарч салхилангаа хэдэн кадр даръя гэж бодон уншиж байсан номоо сугандаа хавчуулаад гэрээ цоожлоод гарлаа. Аав ээж хоёрыг найз нь гэртээ дайлж цайлахаар урьж, миний цагаар өглөө эрт буюу үдийн 12 цагаас намайг орондоо байхад орж ирж дуулгаад явцгаасан тул гэрээ цоожлох болсон хэрэг. Урд өдөр ээж намайг агаар салхинд гарсангүй ядахнаа хажуугийн хамар дээр гарахгүй гэж зэмлэхээр нь “Гүй ээ гарахаар аав нохойд уруулна гээд үглээд намайг дагаж яваад, тэгээд нээрээ ч урд жилүүдэд нохойнууд намайг барьж идчих гээд байдаг байсан шдээ” гэж өөри...

Шуураа

Хэнээрхэл гэх үү эсвэл буруу юманд зүтгэх гэх үү нэг юм ажиглагдлаа. Амарч байгаа хүн чинь ном уншина, гэрт байдаг хуучин номуудыг аль эрт уншаад дахин уншаад цээжлэхдээ тулсан тул шинэ ном үзэгдвэл шүүрч аваад дор нь “долоогоод” дуусгана. Тэр шинэ номууд нь ихэвчлэн нутаг орны холбогдолтой, эсвэл нутггаас гаралтай зохиолч, бичигчдийн бичсэн номууд байна. Номонд бичсэн зүйл зарим нь эрхгүй эгдүүцэл төрүүлээд болдоггүй. Яасан гэхээр тэр зохиогчид нь зарим өөрийгөө, өөрийн удам судраа “өөд нь татах” гээд хачин хачин хэнээтэй юмаар инээдтэй юм зохиож бичиж ээ. Ухаан нь нэг ах Үлэмжийн чанарыг Өвөрхангайд зохиогдсон гэдгийг сонирхолтойгоор бичиж, харин хамгийн таалагдаагүй нь Данзанравжаа хутагтын нууц хүүхэд Өвөрхангайд үлдсэн, түүний удам судар нь тэрний тэрний тэр гээд өөрийн удмаа бичсэн байхым. Энэ одоо юу гэсэн үг үү? Өөрийгөө хүмүүст Ноён хутагтын удам гэж батлах гэж байгаамуу хүчээр тулгах гэж байгаамуу ямартай ч огт таалагдсангүй хөх инээд хүрэв. Яагаад гэхээр үнэндээ тэр зохио...

Амралтын сонин сайхнаас

  За миний амралт үнэн сайхан байнаа. Айргаа уугаад аав ээжий хоёртоо эрхэлсэн шигээ амарч байна. Бид гурав найр, наадам гэж ядарсан тул гэр зуур амрах, зочин гийчин аль болох хүлээн авахгүй байх, номоо уншаад тааваараа тарайж хэвтээд ядаргаага тайлах гэсэн зорилтуудтай бөлгөө хэхэ. Би болвоос оройд ихээ эрт 12 өнгөрөөгөөд унтахаар явна, /Ердийн үед бол шөнийн 2-с наашгүй л дээ/ тэгээд ер нь бол аль болох эрт унтах төлөвлөгөө гаргана. Эрт унтаад эрт босох уу гэвэл үгүй ээ, үд дунд 12 цагийн алдад босноо. Гэхдээ энэ нь надад ихээ эрт бослоо гэсэн үг болно. Манай 2 бол 10 өнгөрөөгөөд босдог шиг байгаам. Уг нь амарч байгаагийнх өглөө эрт босчихвол сайхан ч үнэндээ нойроо дийлдэггүй ээ. Унтах тусам улам л их унтаж ядаргаагаа тайлмаар болоод байх юм гэж бид гурав гайхаастай. Иймэрхүү үед нутгийн өвгөн Санжаа гуайгаа эрхгүй дурсах юм. 80 гарсан өвөө морь унаж, айраг уухаар ирээд ээжид “Би одоо их залхуу болж байна, өглөө их унтдаг болж” гэж байсан юм да хэхэ. Насаараа нарнаас өмнө бос...