Skip to main content

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа

МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга...

ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи.

МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол хурдан бүтэхээр юм байна...

ХЗ: Аа мэдэхгүй би амьдрана гэж бодохгүй л байна. Үнэндээ энд надад төдийлөн сонирхолтой санагдахгүй байх аа.

МР:  Юу нь? Жишээ нь?

ХЗ: Чи санаж байгаа бол бид 2 Балбад ажиллаж байхад тэднийхэн тэс өөр байсныг санаж байна уу? Би тэднийг ёстой үнэлдэг, яагаад гэвэл Балбууд ч адилхан ядуу бүр энэ улсын иргэдээс илүү ядуу, цалин нь маш бага. Гэхдээ хэзээ тэд бид хэдээс мөнгө гуйж, царай алдаж байгаагүй. Эсэргээрээ очих бүрд танай найзууд биднийг урьж хоолонд оруулж дайлж цайлаад сайхан уулзалт хийдэг. Энэ чинь тэдний эх орноороо, өөрийн улс үндэстэн, өөрийн цус, генээр бахархаж, бардам байгаагийн илрэл . Энд бол тиймгүй, хүн болгон юм гуйна, хичнээн мөнгөтэй байсан ч хүний мөнгөөр л хоол идэх гэнэ. Ерөнхийлөгч нь хүртэл ордон бэлгэнд авахаасаа ичихгүй байна шд.

МР: Нээрээ тийм шүү. Манай монголчууд бас нэг тиймэрхүү. Зочин ирвэл өөрөө хичнээн ядуу байсан ч хамаагүй хамаг байдгаа бариад дайлж цайлаад сэтгэлээсээ байж байгаад явуулдаг. Бахархал гэхээс илүү соёл, уламжлал юм даа...

ХЗ: Наадах чинь л шүү дээ. Хичнээн ядуу байсан ч бусдын өмнө тэргүүн гудайхгүй гэсэн бардамнал шүү дээ. Жишээ нь чи Адкариг санаж байна уу. Нөгөө төслийн удирдлага буруу ойлголцлоос болж хэд хэдэн удаа тэднийхийг төслөөсөө хассан ч тэр бууж өгөөгүй чамайг шалж дахин дахин яриулж бүр шөнө хүртэл мсж бичсээр байгаад буцаад орж чадсан. Тэр их зөв алхам байсан шүү. Бууж өгнө гэсэн ойлголт Балбуудад байдаггүй. Гуйх биш эсэргээрээ лобби хийж, шаардаж, хэлэлцээ хийж товчхондоо эн тэнцүү үзэлцсээр байгаад өөрийгөө хүлээн зөвшөөрүүлсэн. Мөнгөтэй байна уу, мөнгөгүй байна уу хамаагүй зөв зарчим дээрээ хатуу зогссон. Энэ нь л миний хүндэдтгэлийг татсан. Эндэхийн хүмүүс эсэргээрээ гуйгаад өөрийгөө заавал хохирогч, эсвэл ядуу, тусламж авах ёстой эмзэг бүлгийн хүн гэж хардаг нь надад сонирхолгүй санагдаад, тэдний энэ хандлагаас үнэндээ уйдаад байгаан. Тиймээс би энд амьдарч чадахгүй л болов уу. Түр хугацаагаар бол ажиллаж болох юм гэхдээ сонгох гэвэл би буцаад Балба явж ажиллана шүү....

МР: Толгой дохив... Нээрээ тийм шүү, би чиний олж харсан өнцөгтэй санал нийлж байна. Монголчууд ихэнхи нь балбууд шиг байдаг болохоор би эндэхийн хүмүүсийг бас өөрсөд шигээ гэж бодоод тэр гуймтай занг нь бас балбуудын  өөртөө итгэлтэй занг нь нарийн анзаараагүй, бодсон чинь нээрээ эндэхийн хүмүүсийн шийдвэр гаргаж чаддаггүй, өөрийн үзэл бодол дээрээ зогсдоггүй гадаад хүмүүсийг аялдан дагалддаг зан нь надад бас сонирхолгүй байгаад байсан байна. (Гэнэт дотроо бодов, яанаа өмнө Монголд очиход нь хэдэн хүн энэнд наалдаад салахгүй дагаад байсан, тэд энэний мөнгөөр ууж идэж шараа болсон байх вий... ) гэхдээ хүн хүний онцлог бас байж магадгүй, манай Монголд ч ганц нэг хүн эндэхийн хүмүүс шиг гадаадуудын мөнгөөр ууж иддэг, шалтаг тоочиж юм гуйдаг байж магадгүй шүү... (хаяагаа манав)

Ашгүй машин зогсож бид буух болсон тул яриагаа баяртай дуусгав. Гэсэн ч "Гадны хүний нүд айхтар, манай хэд яаж халаасан бол" гэсэн бодол байсаар...

Comments

Popular posts from this blog

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...