Бидний өвөг дээдэс "Би явж байна Бээжин сууж байна" гэх үг гаргах хүртлээ бэдэрч явж очдог байсан гэхээр "хаяанд" байх Бээжин хот мөн ч хол санагддаг байсан байх нь.... Орчин үед онгоцоор бол 2 цагийн л нислэг буюу орон нутгийн нислэг дайны л санагддаг болж. Бээжинд нисээд буухад хүнийрхэх эсвэл эвгүйцэх сэтгэл төрсөнгүй. Гэхдээ л энээ тэрийг ажиглаж ээ явахад "Ажилчин, тариачин ард түмээн" гэж хажуугаар явсан хэн нэгнийг дуудмаар ч болох. Хятад бол аугаа их гүрэн гэдэгтэй би санал нийлдэг. Гэхдээ энэ "аугаа" тодтгол нь өнөөгийн Хятад улсын нэгдмэл хийгээд бэх бат байдлын талаар биш олон соёл, олон янзын түүх, хэзээ ч үзэж харж дуусахгүй өчнөөн хачирхам зүйлсийг нь л хэлсэн хэрэг. Хажууханд байх хир нь, хааяадаа буугаад мордох хир нь Хятадын ард түмний үндэсний менталитыг одоо ч ойлгохгүй хачирхаж гайхдаг хэвээр. Бээжингийн нисэх буудал дээр 68 юанийн багц хоол авч идэв л... Бээжингийн онгоцны буудал дээр түрхэн саатах эх...