Skip to main content

Posts

Showing posts from December, 2015

Ийш тийш явахдаа

Зээ тэгэхээр дассан сурсан газраасаа хөдлөсөн чулуу гурван жил биш юмаа гэхэд гуруун сар байраа олохгүй ээ гэж үнэн шоо хө. Гэрээсээ урт богино ямар нэг хугацаагаар явах болсон хүмүүст санхуулах хэдэн зүйлс байнаа. Байнга биш ч ийш тийш нэлээн явдаг хэр нь суралцах юм дуусахгүй, алхам бүрээсээ суралцсаар өтөлж үхэх дэг ээ. Ийм ч юм авдаг байж  тийм ч юмаа авдаг байж гэж санах нь алхам бүрт, аялал бүрт тохиолдоноо гэж. Хүнд хэрэгтэй байж магадгүй туршлагаасаа хуваалцъя л даа. Нэгдүгээрт: Ойр зуурын ариун цэврийн хэрэгсэл энэ тэрээ ямар ч үед бэлдэж яв. Магадгүй очсон газраасаа худалдаад авчихна, эсвэл эгч дүү, найз нөхдөөсөө зээлчихнэ гэхчлэн бодоод ч хэрэггүй. Хэрэглэж дассан юм чинь тэр бүр олдохгүй, бусдын хэрэглэдэг юм өөрт чинь таарахгүй байх вий. Хөл гараа олж учраа олтлоо бас нилээн удна шүү хэхэ. Тайваньд явж байхдаа хэрэглэж явсан оогоо дуусаад шинээр авах гэтэл миний орсон, онгорхой байж таарсан дэлгүүрт нь жижигээр савласан оо байхгүй таарсан данхайса...

Сулиарав

Сэтгэл гэдэг эрхтэн... Заа эрхтэн юм уу эсвэл хий хоосон нүх ч юм уу хэн мэдлээ. Орой унтахын өмнө жаал сууж байна. Өөртөө бос чи гэж хэлээд л суугаад байвал улам сапирна шүү гэж сануулан сануулан суух ч босох дур алга. Дурсамжийн хуучин хуудсуудыг жаал жуулхан эргүүлчихсэн чинь нөгөө эрхтэн чинь энд тэндээ чим чим... Дурсах хэрэггүй зүйлсийг дурссан өөрийгөө зэмлэх ч хүсэл алга.  Хамгийн үнэтэй, хамгийн чухал санагддаг байсан зүйлс мөн хамгийн ихээр шаналгаж, баярлуулж бүхэл бүтэн ертөнцийн төв байсан хэн нэгэн надад огтоос хамаагүй, нэрийг нь, зүсийг нь болсон бүх процессыг дурсах ч дур хүрэхгүй байх дэндүү уйтгартай бас залхуутай... Facebook дээр Year in Review гэдгийг туршаад үзлээ, муугүй шүү амжилттай сайхан жил өнгөрч. Нэг юм нь бусдын нүдэнд өртсөн нь бүхэл бүтэн жилжингээ миний эргэн тойронд эр хүний сүүдэр ч байхгүй байсан байх юм хэхэ.  Угаас энэ жил эсрэг хүйсний хүнд огтхон ч ач холбогдол өгөөгүй тоогоо ч үгүй болохоор арга ч үгүй юм уу эс...

Хамж шимсэн бичлэг

Дөрвөн уулын маань Дундаас нь болвол доо хөө ай Усны маань тунгалаг Урсаад л байна уу даа хөө.... Усны тунгалагыг харалгүй их удаж. Их далайн ус тийм тунгалаг харгадахгүй л юм билээ. Хүйтрэх тусам ус болоршин тунглагших нь Монгол нутгийн нэг гайхамшиг юм уу даа. Шөнө зүүдэлсэн зүүднээсээ одоо хүртэл бүрэн гарч чадахгүй өдөржин л манарлаа. Баахан уул толгод, адуу мал, тэмээ, ботго зүүдлэв шүү дээ хэхэ. Тамтай юм шиг морь барьж авах гэж хичнээн ч их хөөцөлдөв дөө. Байсгээд л хонь малаа зүүдлээд хонь хургаа айлын хонинд нийлүүлээд ялгах гэж зүдэрч зүүдэлдгээ бодвол урд шөнө арай дээр цөөхөн өөрөөр хэлбэл нэжгээд ботготой ингэ, унагатай гүү зүүдэлсээн хэхэ.  Намайг ингээд нэжгээд, хошоод гэхээр хүн ойлгох юм уу даа. Миний санахын хамгийн сүүлд Сормууниршийн Дашдооров гуайн Говийн Өндөр, Намсрайн Банзрагч гуайн өгүүллэгийн түүвэрт л тэгж нэжгээд хошоод гэж бичигдсэн байдагсан.  Байс гээд дээр дурдсан зохиолчдын зохиолоос санаанд зурс зурсан бууж ирэх. Жинхэнэ Мон...

Дэл сул бичлэг

Арван хоёрдугаар сарын бороонд нороод л яваад байна. Нов ногооноороо, хатаж бас хагдарч амжаагүй газарт шинэ жил, шинэхэн мандарины үнэр нээх тохиромжтой биш ч юм шиг бас авалцалдаагүй ч юм шиг хэхэ. Шинэ жилийг шинэхэн цастай, тас няс жавартай, тэгээд бас уур савссан халуун буузтайгаар төсөөлдөг газраас ирсэн хүн арга ч үгүй юм даа алий болгон өөрийгөө шахаж шаардаж өөрчлөх гэхэв хааяадаа ижил буруу мэдрэмжээ хүлээн зөвшөөрч байх хэрэгтэй ч юм шиг. Хэтэрхий хичээгээд байх шиг байна би хэхэ. Аа нээрээ нэг зорилт тавьсан нь шоргоолж шиг нарийхан бэлхүүстэй болох хэхэ. За больё гэхнээ Хатагтай Бандааж шиг биетэй болчихмоор байна. Хичнээн муулдаг ч гэсэн тэр хүүхэн ядахнаа нүцгэн байхдаа ичихээргүй биетэй биздээ олон түмээн? Яг одоо ширээн дээр гэдсээ тэгнээд тавьчихад овоо бие хөнгөрөх хэмжээнд дөхөж очих гээд байна гэвэл муу ёр болох болов уу хэхэ. Идэхээ жаахан татаж эм хүн шинжиндээ ор гэж мөн ч их хэлэх юмдаа өөртөө. Ням гариг тул хавийн амьтад амарч цэнгээд нам ...

Гэнэт юу болов гэмээр бичлэг...

На на на на... гэсээр дахиад л тэсэлгүй ороод ирлээ.  Өнөөдөр завтай байгаа хэрэг үү эсвэл сэтгэл гэгэлзээд тэр үү бичлэг бичээд баймаар санагдсан ч юм уу мэдэхгүй... Өчигдөр гэнэт өөрийгөө анзаарлаа. Өөрийгөө нээх анзаарахгүй өдөр хоногийн хурдыг гүйцэх гэж довтолгож давхисаар өчнөөн удсан байх нь... Нэг зочин надаас ямар ажил хийдэг тухай асууж, гадаад их явдаг сайхан ажилтай юм гэж бичсэн байхыг хараад нилээн бодолхийлсэн... Өөрийгөө би тэгж санасандаа хүрсэн гэж боддоггүй, бас хүрэх ёстой хязгаартаа хүрсэн гэж ч боддоггүй... Одоо хүрсэн энэ цэгээ төгсгөл гэж боддоггүй... Ялангуяа хүн надаас тэгж асуухад зогтусах шиг болж эргэцүүлээд бодсны дараа өөртөө юу хэлсэн бэ гэвэл "Энэ бол зөвхөн ЭХЛЭЛ. Бичиж байсан сэдвээсээ хазайчихжээ хэхэ. Асуусан хүнд хариулахад миний гадагш их явдаг маань зөвхөн нэг шалтгаантай биш юм шүү. Нэг л ажлаар дахин дахин явдаггүй л дээ гэхдээ ер нь бол чиглэл нь нэг л дээ. Бас би үнэхээр таны бичсэн шиг сайхан ажилтай болохыг гадагш ...

Учралын блюз

                              ...Ухаан хайр хоёроос минь чи                                 Уяатай явсан цэнгүүн өдрүүд                                 Уруудаж өгсөх заяа тавилангийн                                Учрал бүхнийг санаж л яваа даа чи                                                                               Учрал бүхнийг санаж л яваа даа... Үүлэн чөлөөний энэхэн амьдралд Өөрийгөө ч таниагүй төөрч явна уу.... Нэг сериал эхлүүлчихсэн чинь хүлээгээд тэсч я...

Сурах ину...

За нөгөө MR чинь ээлжит явалтаа хийгээд Германд ирчихсэн байна.  Тэгэхээр энд тэнд нисэх, явахад сурах юм зөндөө байдаг юм байна. Хийж сураагүй юмнуудаа сурах ину гэчихсэн санааширсан шигээ байж байх юм. Сурдаггүй, чаддаггүй юмнуудаа эхнээс нь сурах, чадах гэж оролдож байнаа, байна хөөрхий. Эдэн дундаас хэрэгтэй нь хомсхон ч юм шиг, зарим нь сураагүй нь дээр ч юм шиг. За бүү мэд дээ. Сурах хэрэгтэй ч юм шиг хэрэггүй ч юм шиг зүйлс маань: 1. Дэлгүүр хэсэх.  За би бол дэлгүүр хэснэ гэдэгт ёстой "ясны" "цусны" гэхүүдээ дургүй хүн дээ. Эгч нарынхаа буянд өөрөө хэсэх хэрэг гарахгүй юу хэрэгтэйгээ хэлж мөнгөө өгөөд л нүдээ аниад явуулчихдаг хүн. Дэлгүүр хэснэ гэж гараад аль нэг хоолны газрын буланд очоод утсаа маажаад суучихна. Байвал нь номын тасагт орж хэд эргээд гарах жишээний.  Бүр дэлгүүр яг хэсэх аянд хамрагдвал хоол хүнсний тасгаар л хэснэ. Үгүй бол үнэртэн танартны тасгаар орж үнэртэй ус үнэртэж "тоочиглож" аваад гардаг юм. Одоо хүсс...