Өнөөдөр нүүрномоор тэнэж яваад нэг альбум үзлээ. Голомт банкныхан "Таны түрийвчэнд юу байна" гээд янз бүрийн ажил мэргэжилтэй, нас, хүйстэй хүмүүсийг сонгож, түрийвч рүү нь өнгийж зургийг нь авсан юм байна л даа. Янз янзын л юм байна, голдуу банкны карт тэгээд мөнгөн дэвсгэртүүд нь янз бүр зарим нь 2000 гаруй төгрөгтэй байхад зарим нь замбраагүй их мөнгөтэй л байх юм байна. Харин түрийвчиндээ мөнгө, банкны карт, жолооны үнэмлэхээс өөр юм бараг хийдэггүй, хийх ч зориулалтгүй, байсан ч зургийг нь аваагүй юм шиг байна.
Гэв гэнэт өөрийнхөө түрийвчийг яг байгаагаар нь юу ч нэмж хасч, чимэлгүй зургийг нь авч үзмээр санагдаад торон дээр түрийвчээ дэлгэж байгаад зургийг нь гар утсаараа авчихлаа хэхэ.
![]() |
| Хажуугийн халаас руу нь "өнхийж үзэхэд" бас дүүрэн хог оо хог |
![]() |
| Ухаад бүгдийг нь гаргаад үзтэл ийм юмнууд гарч ирж байна. Дүүрэн тасалбар, цааснууд л байна |
![]() |
| За хамгийн сүүлд нь түрийвчний энд тэндээс гарч ирсэн хуулга ба зурвас. Хэзээний хуулга юм бүү мэд яах аргагүй л явж байна лээ. |
Өөрөө өөрийнхөө түрийвч рүү өнгийвөл нэг иймэрхүү л байна. Ямар ч илүү дутуу маяггүй яг байгаагаар нь авсан юм. Бас бус хөнгөлөлтийн болон бусад банкны картуудаа авч явдаггүй юмаа. Өөр нэг түрийвчиндээ хийгээд чемодан руугаа шургуулаад мартчихдаг. Цүнхэн дотрохоо үзүүлэх болвол ч минийх ичмээр юм байгаа. Дан цаасны хогнууд, зурваснууд, янз бүрийн хуулга, тасалбар, салфетка ганцийн зэрэг дэвтэр бас бал л байгаа байх. Хүний урманд ганц уруул өнглөгч ч байхгүй. Биедээ барагтай л бол будаг авч явдаггүй, өглөө гараад шөнө орж иртлээ нүүрээ толинд хардаггүй л хүн дээ би.








Comments
Post a Comment