Skip to main content

Дүүртлээ хов сонсов хэхэ

Бичлэг бичих дур хүрэхгүй байх чинь. Нэг л болж өгөхгүй байнаа би нь, шударгаар амьдарсан хүн байрнаасаа хөдөлж мэдкү юм шив дээ. Танил тал, холбоо сүлбээ, өөд татах сүлжээ байхгүй бол зүтгээд зүтгээд бусад хүний ганц үсрээд гарчих  суурин дээр хэдэн жил цоройж, цовхчиж байж гардаг байх нь. 

Өчигдөр хуучин ажлынхаа эгчтэй чаталж, хов жив сонслоо хэхэ. Надаасаа ялгаагүй яваа юм байж. Тэгээд хэлж байна, шинэ ажилд танил талгүй, шударгаар шалгуулаад ортол цалин гэж 300 мянга өгөөд, тэр цалингаасаа 50 мянгыг нь суутгаж авч байна гэнэ. Тэр газар нь удирдлагынхаа хамаатны оюутан хүүхдийг ямар ч шалгуургүйгээр шууд ажилд авч 600.0 цалин өгөөд суутгал муутгал авахгүй байхыг нь хараад өнөө эгч маань гомдоод гарчихсан гэнэ л дээ. Надтай төстэймаа. Айлын хүүхэд босс ахтай, бүдүүн эгчтэй гээд дээр би нэг бичлэг бичиж байсан даа хаа ч нэг тиймэрхүү л юм болж байхым хэхэ.

Хуучин ажлынхныхаа талаар баахан шинэ соргог мэдээ, сураг ажиг, хов жив дууллаа хэхэ. Хамгийн том босстойгоо уржигдархан билүү гэнэт тааралдаад мэндэлтэл их баярлаж, хэдэн үг солиод салсан, надад ямар ч гай тариагүй, гавьяа л байгуулж өгсөн гэхэд болохоор хүн байдаг юм. Хүмүүс их муулдаг ч гэсэн надад бол тусалсан уу гэхээс ус болж байгаагүй, аль болох дэмжээд ажилладаг байсан дарга. Тэрний дараагийн албан тушаалтан нь миний босс нөгөө хэн эгч. Энэ хоёр дарга маань анхандаа зүү орох зайгүй байж байгаад сүүлдээ төсвийн хөрөнгө, албан тушаалаа булаацалдаж шүүхдээд салцымдаа. Тэгээд миний босс дээрээ даргагүй болонгуутаа охиноо ажилд аваад би гарчихсан нь тэр л дээ.

Энэ чаталсан эгч маань тэр хоёртой надаас удаан ажилласан, одоо хоёулаа энэ эгчид төдийлөн сайнгүй, сайн мууг нь бүгдийг мэддэг болохоор тэгдэг юм уу эсвэл өөр шалтгаан байдаг юм уу хэхэ. Тэгээд даргатайгаа таарсан тухайгаа ярьтал "хүүе би бас таарахаараа мэндлээд байдаг, надтай дуугардаггүй штэ" гэнэ хэхэ. Миний босс байсан эгчийг цаадах чинь угаасаа төрөөс авч байгаа мөнгөө хувийн бизнес болгочихсон штэ, гадны хүн ажилд авдаггүй, авбал ажлаа хийлгэж байгаад аятайхан гаргачихдаг. Охинтойгоо л хоёулаа ажилладаг хэвээр гэж байна лээ. Бодоод байхнээ бас айхтар аргатай эгч шүү миний босс хэхэ. Ааш мааш төдийлөн гаргахгүй ч гэсэн бага цалингаар их ажил хийлгээд байхаар хүмүүс цалингаа нэмүүлэх гэж хэлж үзээд, яваандаа нэмнэ гэхээр нь итгээд тэгээд хүлээсээр нэмэхгүй болохоор нь гарчихдаг юм билээ. Эвтэйхэн зайлуулах арга гэж энийг хэлдэг гэдгийг өчигдөр л ойлгож байгаам хэхэ. Ажиллаж байхдаа тийм юм ухаарах болоогүй жаахан байсан юм байхдаа одоо хэхэ.

Ажлын эгч бас нөгөө хэнийг санаж байна уу гэнээ. Санахаар барах уу одоо ч хааяа мессенжерт тааралдаж мэнд усаа мэдэлцээд, залгуулаад хэрэлддэг хэвээрээ гэтэл "цаа чинь бас томорсон штэ, цаадахтай чинь ойр дотно байдаг хүүхнүүд гадагш явдаг штэ, хаялага нь тэр юм байлгүй цаагуур чинь бөөн яриа байгаа, нөгөө хэн тэрэнтэй нэг хэсэг дотносоод дээшээ гарсан нөгөө OО гишүүнтэй хүртэл иймээ тиймээ юм болсон юм байхаа, тэрийгээ тоохгүй ярьдаг, байр, машин аваад баяжсан штэ гэхийм хэхэ. Тэр яригдагч нь биднийг цуг ажиллаж байхад бас ажиллаж байсан, одоо юу гэхиймдэ надад талтай байсан гэхиймуудаа тийм нэгэн, өөр хүмүүс дундуур орохоор тэр чигтээ тэднийг дагаад намирцан гар хэхэ. Одоо ч надад тэр үед тэгж алдсандаа их харамсдаг гэж байнга хэлдийм. Бидний дунд элдэв юм юу ч болоогүй болохоор би тэрэнтэй сайндаж муудаад л ойр зуурын юм яриад, саяханаас босгосон амьдрал, эхнэр хүүхдийг нь асуугаад жирийн найзын харьцаатай байдаг. Тийм юм хийж явдаг гэж санаанд ч орсонгүй байштэ хэхэ. 

Амьдрал нээрээ миний хаагуур өнгөрөөд, хаана буцлаад байгааг мэдэх юм алгаа, би өөрөө бол байрандаа зогсцон, цаг хугацаа эргэхгүй байгаа юм шиг байхым. Амьдрал хүн бүрт янз бүрийн гэнэтийн бэлэг, адал явдал бэлэглэдэг гэдэг ч надад одоогоор бэлдэх завгүй эсвэл мартчихсан яваа шиг байна хэхэ.

Comments

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...