Манай гэрийн "жижиг" өдөрт зуун наян чавганцын ажилтай. Эгчийн бага охин л доо. Хэлд хараахан ороогүй ч хүссэн юмаа дохио зангаа ашиглаад хөөрхөөн илэрхийлчихдэг. Унтах болохоороо уруулаа цорвойлгож өрөөсөн мөрөндөө толгойгоо наагаад л "Гох гох" гээд ээжийгээ чирнэ. Үгэнд нь орохгүй бол хоёр гараараа хувцаснаас нь зуураад бараг л өргөөд явчихна. Өдрийн цагаар ээжийгээ гаргахгүй ээ. Эгч заримдаа ажилдаа явж чадахгүй бухимднаа. Гэхдээ мань жижиг хүнийг хараад хамаг юмаа мартана л даа. Тоглоомоо дүүргэсэн цаасан хайрцганд орж суучихаад гарч чадахгүй уйлж, бага эгч нь давхиж очиж салгаж авснаар сүүлийн адал явдал нь өндөрлөх жишээний. 2 ой хүрээгүй ч памперснаасаа салсан. Шөнө шээдэггүй, өмдөндөө ч шээдэггүй гэж байгаа. Горшоок гээд жижиг хүүхэд суудаг сандлан горшоокийг ноднин ээж нь авч өгөхөд би дотроо бас нэг хэрэглэдэггүй юмтай болох нь л дээ гэж бодсон байх шүү бараг. Горшооктой болсон эхний өдрөө мань жижиг дотор нь боов шоовхон хийж хадгалаад бая...