Ням гаригт Цагаанбаатар, Бундмаа хоёрын аль нэг нь зайлшгүй медаль авна, бас аварга болно гэж итгэчихсэн байсан болохоор хайж явж "Би эх орондоо хайртай" утасны нэгж авсым. Цэнэглэгч карт дээрх зураг нтр нь дараа дурсгал болж үлдэг гээд хэхэ. Эхний 5000-ын өнгө онцгүй санагдсан, мөнгө ийм хар байдыму? Манай худалдааныхан тэгэхэд тийм карт ирээгүй, маргааш ирнэ, эсвэл байхгүй та mobi dealer үйлчилгээнээс 5000 авчих гээд бас дургүй хүргэсэн шүү. Нэгэнт л авч байгаа тул дараа дурсгал болгож картыг нь хадгалах гэсэн хүн зөндөө байгаашт. Бодолцож уян хатан маркетингтэй байдгүйма хэхэ. Гадуур түц, гэрээт борлуулагч нтрт огт байхгүй нь тодорхой болсон тул хороолол орж байж салбар дээр нь очиж авсан. Тээд надад байт харвааны зурагтай карт таарахаар нь жу-до бөхийн зурагтай картаар солиод өгөөч гэсэн үйлчлэгч охин нь их дурамжхан тийм карт алгаа гэхээр нь тэгвэл бокстойг авъя гэж байж авсан хэхэ. Яадаг юм хэрэглэгч хаан гэдэг биз дээ? Авч байгаа хаан нь ямар зурагт...