Skip to main content

Дон

Архи уудаг уу?
Тамхи татдаг уу?
Хор хэрэглэдэг үү?
Маш олон асуулт хүн бүхэн асуудаг тийм ээ?
Тамхичин хүний уушиг аймшигтай болсон байдаг гэж дуулсан ч төдийлөн итгэхгүй, олон жилийн дараа л тийм болдым байх гэж бодсон үгүй юм шиг байнаа. Манай цуг ажилладаг ах саяхан нэг эмнэлэгт үзүүлтэл эмч нар та тамхи татдаг уу таны уушиг аймшигтай болсон байна гэсэн гэж ярьсан. Мань ах бол айхтар татдаг биш дундажаас арай илүү л татдаг хүн гэж би хардаг байсан юмдаг. Миний уушиг бас гэмтсэн байсныг Америкт байхдаа зураг авхуулж мэдэж байсан гэхдээ бага зэрэг л дээ. Эмч эм бичиж ч өгөөгүй зүгээр гээд харшил хөдлөх үед хэрэглэх цацлага л өгөөд гаргаж байсан. Тамхи татдаггүй ч Улаанбаатарын утаа, түүнээс гадна байнга ханиад хүрч уушиг руу орчих гээд байдагтай л холбоотой гэж ойлгосон.

Монголчууд ер нь айхтар олон төрлийн хор хэрэглэдэг, бас эрүүл мэндээ огт тоодоггүй хүмүүс гэж бүгд л мэднэ шт. Гадныхан аминдаа арчаатай, өсвөр насны охид нь кола уухаас байнга татгалзаж байхыг харсан, манайхан эсэргээрээ охид дүн өвлөөр нэг гартаа кола, нөгөө гартаа тамхи барьчихсан өөрийгөө их л ганган харагдаж байгаа гэж итгэсэн янзтай сэхүүн аргагүй нь алхаж явахыг хараад хоолой, уушиг нь яагаад өвддөггүйг гайхаж бардаггүй. Манай эгч ганган хүмүүс чинь даарах, өвдөх хамаагүй ганган л байвал болдог юм билээ гэж гаргалаа хэлж өгч нтр хэхэ. Тамхинд орох нь маш амархан, гарах нь майр хэцүү гэж хэрэглэж үзсэн хүмүүс хэлдэг юм билээ.

Архи, согтууруулах ундааны хувьд би уухгүй биш, уух шалтгаан байвал ууж л орхидог. Гэхдээ галзуу дуртай биш л дээ аль болох өөрийгөө аваад явчих, өглөө аюулгүй сэрэх л гол нь хахаха. Ер нь тэгээд уудаг хүмүүс чинь өөрийгөө байнга л дарж боддог юм гэсэн, бага зэрэг уудаг нь "огт амсдаггүй", их уудаг нь "тааруулж хүртдэг", бүр их уудаг нь өөрийгөө "хөөрхөн жаргаж хэрэглэдэг" гэх мэтээр тодорхойлдог гэж би ойлгоод байгаа шүү. Тэгээд бодохоор хааяа муу санаалаад өөрийгөө уудаг, иддэгээ өсгөж л бодох хэрэгтэй юм байна гэж өөртөө сануулдаг болсон хэхэ.
 Энэ бүх хорыг хэрэглээд эхлэсэн хүн бараг л гарч чаддаггүй гэдгийг бүгд ярьдаг, бас ойлгодог, гэхдээ эерэг сурталчилгаа тэр бүрийд хэлдэггүйг бас мэднэ байх. Архинаас гаргах мэр сэр амжилттай хөтөлбөр гэж байдаг л гэх юм билээ. Тамхинаас, бусад хорноос бол ч хүн өөрийн үзэмж, хатуужлаар гардаг байхаа. Амьдралдаа хүн олон л юманд донтдог бололтой юм би л гэхэд интернет, компьютерт донтоод гарч чадахаа болиод хамаг амьдрал, гоо үзэсгэлэнгээ алдах гэж байгаа шиг байхым хаха. 
Гэхдээ саяхан манай нэг найз ярихгүй юу, тэрний найз нь хар тамхинд гүнзгий донтсон залуу байж л дээ. Одоо ч байгаа л гэсэн гэхдээ Исүсийн цуглаанд яваад тэр бүх донгоосоо гараад хэдэн жил болж байгаа юм гэнэ. Тэгээд найзуудаа тамхиа хаяж чадахгүй байгааг хараад үнэнээсээ "Та нар тамхинаас гарч чадахгүй гэж юу ярьдаг юм, тамхи бол хаанаас ч хэдийд ч олно, хаана ч хэдийд ч хэрэглэхэд чөлөөтэй, харин хар тамхи ямар байдагийг мэдэхүү? Мэдээд тэрнээс гарах ямар байдгийг төсөөлөх үү? Төсөөлөөд наад тамхиа хая" гэдэг гэнэ л дээ.
Исүс Христ сайн муу байх нь хамаагүй харин түүнд итгэсэн тухайн хүний итгэл, үнэмшил өөрийг нь муу зуршлаас нь тэгж суга татаж чадсан гэхээр бишрэхээс өөр аргагүй л юм даа. Тийм үү? Та нар донтох гээд байвал тэр залуугийн жишээг нь хааяа саначихаж байгаарай хэхэ.

Comments

  1. bi baga zereg uudiim chn uudaggui gsn ugiin bn te kkk.

    mgl-d bhd haaya neg heseg hugatsaand tamhi tataj bsiin tgd ogt tataagui bj bgaad end irj gantsaardaad tamhiig neg heseg ch baagiulsan daa kkk odo bol noov shu dee

    bi tatku bol tatku bj chaddag esvel gants hoyor sorool zavaan um geed hayachdag bsan bhgui yu tgsn chn end bur tamhi tatahgui bol bj suuj chadahgui boltloo orson sht kkk odoo ooriigoo yalsaan

    ReplyDelete
    Replies
    1. Хэхэ би ч бага зэрэг уудаг гэвэл өөрийгөө дарж хэлсэн болох байхдаа хахаха. Тамхиа хаяж чадсанд чинь баяр хүргье. Орку гэж бодож яваад орчихсон байдаг, гарнаа гэж боддог ч санасан зоргоор гарч чаддаггүй юм гэсэн шт. Чи үнэхээр өөрийгөө ялжээ.

      Delete
  2. Стандарт уулт гэж юу вэ?
    033 мл хэмжээтэй, 0,5%-ийн хатуулагтай 1 лааз шар айраг, эсвэл 40 мл буюу нэг хундага хэмжээтэй 40% хатуулагтай архи, виски, жин, эсвэл 12% хатуулагтай дарс 140 мл багтаамжтай нэг хундага, эсвэл 18% хатуулагтай дарс 90 мл багтаамжтай нэг хундага, эсвэл 25% хатуулагатай дарс 70 мл-ийн нэг хундагыг нэг удаад уухыг стандарт гэж үзнэ. Энд “эсвэл” гэж тодотгосон байгааг анхаарна биз.

    ReplyDelete
    Replies
    1. Аая, өөрөө ямар сайн мэддэг юм бэ? 1 лааз шар айраг уугаад боллоо гэх гэвэл исто ам заваарч горьдоохоос цаашгүй гэж дургүйцэх хүмүүс зөндөө байгаа байхдаа тэ?

      Delete
    2. Тэр хамаагүй. Гол нь стандарт уултаа л баримтлах хэрэгтэй :P

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...