Skip to main content

Posts

Showing posts from September, 2012

Зөвхөн охидууд уншаарай!!!!!!!

Шинэ жилийн уур амьсгал орчихсон юм биш үү? Айн? Та нарт ороогүй гэнэ үү? Надад бол орсоон, мэдэв үү хэхэ. Юу өмсөх гэж байна? За больё оо, эхлээд хаана тэмдэглэх тухай яриа байх хэрэгтэй биз дээ? Гостуу байна гэж бодуузай, күй ээ ер нь гостуу байсан ч яадым за юу! Надад үнэндээ бодсон юм алга, ярьсан юм алга, энэ жил дэлхий сөнөнө гээгүй бил үү? Сөнөхгүй бол надтай хамт шинэ жилээр цэнгэх хүмүүс наашаагаа алхаад марш! Та нар анзаарсан уу? Би чинь хагас орон гаран хүн шүү дээ хэхэ. Гарчиг, эхлэл, өрнөл, төгсгөл гээд бүх юм утга авалцалдаа байхгүй, олон янзын нөхөөс зүйж хийсэн дээл шиг эсвэл дэвсгэр шиг л бичлэг хийдэг.  Энэ ч ялгаагүй. За тэгэхээр сонсож бай. Гарчиг учиртай. Хөөё тэр булталзаад байгаа амьтан эндээс гар. Эр юм байж яах гээд байна? Харахгүй байна уу баахан анхаарлын тэмдэгтэй бичлэг байгаа биз дээ? Гарчиг харчихаад дуугүй гар за!!! Аа, харин тэр Маша бол сууж болноо, угаас их сайхан охин байгаам, сайн ч охин байгаам, би хайртай юм байгаам в...

To Dear Anonymous

Блогтоо тохиргоо хийгээд Dear Anonymous сэтгэгдэл үлдээж болох болчихлоо. Янз бүрийн хараадаг, ерөөдөг, элдвээр хэлдэг хүмүүсээс залхсандаа мөн ч олон тохиргоо хийсэн дээ хэхэ. Эхлээд блогоо хайгаад олдоггүй болгосон, дараа нь доторхи мэдээллүүд нь хайлтаар гарч ирэхгүй болгосон, тэгснээ хуулж болохгүй болгосон гээд л хэхэ. Одоо алий болгон ингэж явах уу дэ, яавал ч яаг гээд гэх үү хэхэ. Ингээд бичихээр намайг од гэж бодуузай. Үгүй юм аа, ямар юмных нь од байхав. Зүгээр л эмзэг, гомдомхой гэхэд хаашаа юм муухай ааштай хажигч гэвэл л үнэнд нийцнэ. Ямар нэг хүн дургүй хүргэвэл тэгээ л дуугархаа байчихдаг, тэр дургүй хүргэсэн этгээдээс гэрлийн хурдаар зугтаагаад тоос л гозойж үлддэг байсан хаха. Одоо л харин даруухан, ааш сайтай болж байгаагаас биш гэл үү.  Бас их өмчирхөг, хүнтэй ямар нэг юмаа хуваалцах дургүй. Энэ зан бүх юман дээр илрээд байх шиг байдаг юм. Ухаан нь яасан, ийсэн, гомдсон, баярласан, уурласан гээд барагтай л бол ил хэлэхгүй. Найзууд маань миний амьдралы...

Хот орсон нь-2

Ахыгаа гаргаж өгөх гэж ирээд хэд хоноод хөдөө рүүгээ гэдэн годон болоод дахиж хот руу мөддөө ороогүй, удалгүй ч зах зээл эхэлсэн дээ. Харин сүүлд том ахыгаа Монголд буцаж ирсний бүр хойно хуриманд нь нэг ирж хэд хоноод. Тэр үед чинь баримжаа байхгүй, байнга л гэрийнхэнтэйгээ цуг явна. Хаагуур яваад, хаашаа ороод, хаагуур харьж байгаагаа мэдэх ч юмгүй. Толгой үндсэндээ эргэчихсэн. Бас нэг өдөр тэнгэр муухайрахаар хэдэн мал гээд санаа зовоод байгаамаа хаха. Баримжаа байхгүй юм чинь аль хир хол явснаа, Танктай хөшөөнөөс Сүхбаатарын Талбай хүрээд тэгээд Их Дэлгүүр хүртэл явган явсан гээд л баримжаална.  Хэд хоноод буцахдаа гэрийнхэнтэйгээ Зил-30 машины тэвшин дээр эсгий дэвсээд, дээгүүрээ бас эсгийгээр хучаад унтаад нэг сэрэхэд шөнө дунд гэртээ ирчихсэн байсан. Дараа нь харин эгч, ах нарыгаа оюутан болсон хойно орж ирж тэд нарын хөлсөлж байсан байранд очсон. Бага ахтайгаа цуг шөнө хот орж ирж унтаад өглөө сэрэхэд эгч ах нар хичээлдээ явсан, том эгч наад шүүгээгээ ухаад хувцас...

Дурсамж /Хот орсон нь/

Дурсамжаа бичнээ ерөөсөө хэхэ. Уртаас урт дурсамж. Тасалж оруулдаг юм уу хаашайн. Гэнэт санаанд орж ирээд байх юм. Уг нь тэмдэглэл хөтлөөд явсан бол зөндөө сонин юм байх байсан байхаа. Хүүхэд байхдаа тэмдэглэл хөтөлж байсан юм, сүүлд тэмдэглэлээ уншихад өөрөө санахгүй зөндөө юм гарч ирж байсан шүү. Энэ удаад хотод анх орж ирж байсан тухайгаа санаж байгаагаа бичээд авъя байз. Анх хотод орж ирсэн маань их эрт 9 настай байхад л даа. Царцаа ногоон гээд онгоц тэр үед хот аймаг, сум хооронд нисдэг байлаа штэ. Гэхдээ манай сум чинь бараг аймгийн төвийн зиндааны чухал бүс нутаг байсан болохоор арай өөр онгоц явдаг байсан юм. Нэрийг нь мартаж ээ, "Би нисэх дуртай"-д гараад байдаггүй юу. Аавтайгаа хамт тийм онгоцоор анх хот руу нисэж байлаа. Сайндаа ч биш өвчин тусаад, тэрнийхээ "буянаар" ниссэн нь тэр хэхэ. Тэгээд яахуу дээ хотод ирээд эх нялхаст хэдэн сар хадагдсан юмдаг. Аав намайг сахина, ээж завгүй оюутан, одоогийнхтой адил чөлөө өгөх биш. Тэндээс гарахдаа эрүүл...

Хэдэн зураг /Манай сум/

За би болбаас мааш залхуу хүн байгаам. Хэдэн зураг дарснаа оруулахгүй л яваад байсан. Нутагтаа харьж ирсэн хүн байна даа, нутгийнхаа зургийг дарна биз дээ? Тэр зурагнуудаасаа оруулъя. Уг нь өшөө олон зураг дарах ёстой байсан чинь би гэж залхуу хог ганц хоёрхон кадр дараад залхуу гоожоод больчихсон. Одоо амаа мөн ч их барьж байнаа. Энэ зургуудыг хойно, өмнө нь оруулаад хамаагүй тавьчихлаа. Бас хажуугийнхаа хамар дээр гарч хэвтсэн газраасаа л дарсан зураг учраас өгүүлэмж, харах бэлчир нь адилхан байгаам гэлүү хэхэ. Манай сумын төв нэг иймэрхүү Алдарт уул, наана нь манай хороолол, манай гэр Нутгийн тэнгэр Хөдөөний айлын хашаа ийм байдаг, хотынх ямар байдаг вэ? Ийм газар агаар байхаас ч яахав, дөнгөж буусан юм шиг байгаа биз? Урагшаа харвал Овоон дээрээс гэдэг зураг даа. Манайх уг нь энэ ногоон талд зусдаг байсан юм, Сумын төвийнхөө бараа харагдах газар Хөдөө тал руугаа нэг иймэрхүү Хаданд ургасан цэцэг гэж дуулсан уу та нар?...

Өнөөдөр

Хөдөөнөөс ирснээсээ хойш өнөөдөр л гадуур гарлаав шт. Гараад хаачаад ирэв гэж үү? Галзуу ганц найзтайгаа л уулзахгүй юу. Миний муу найз чинь надад их хань болдог, хэдэн сар болжийгаад хааяа нэг уулздаг хүүхэн байгаам. Хааяа, хааяа найз хүүхэн гээд бичнэ дээ, тэр чинь голдуу энэ найзыхаа тухай л бичсэн хэрэг шүү дээ. Тэр бид хоёр уулзахаараа нийлж хоолонд орно, тэгээд гудамжаар тэнэнэ, үзэж харах юм байвал үзнэ, харна за тэгээд л яваад байна хэхэ. Цагаа их үр бүтээлтэй, цэвэр ариунаар өнгөрөөдөг хүүхнүүд. Хааяа ганц пиво авч уух ч тэгээд л "ариун журамт" бүсгүйчүүд чинь гэр гэрийн зүг бие биенээ унаанд суулгаж дөхүүлж өгөөд л шогшино шүү дээ. Цааш даварна гэж байхгүй хэхэ. Манай нэг эрэгтэй найзтай энэ эмэгтэй найз маань таарахгүй. Тааралдах болгондоо хэрэлдээд сална хаха. Тэр эрэгтэй найз маань дуу алдаад пээ энэ хэн эгч шиг авгай авбал би ч боож үхнээ. Эхний жил нэг саваагүй амьтан өмнө хойно гарч элдвийг шалгаана, жил өнгөрхөөр хоёр саваагүй, хоёр жил өнгөрөхөд гур...

Гестапын офицерийн гэр бүл

Гайхамшигтай найруулагч, нүүр хувиргагчдын хувь нэмэр оролцож түүний бүтээсэн дүр үзэгчдийн  сэтгэлийг соронзон адил татаж алдаршсан байж ч мэднэ. Гэвч миний бодлоор бол тэр удам дамжсан авъяастайн зэрэгцээ өвөрмөц төрхөө мэддэг, өөрийн харц, хөдөлгөөнийг хэрхэн удирдаж дүрдээ орохоо бас сайн мэддэг болсон хүн. Английн жүжигчин Ralph Fiennes-ийн тухай ярьж байна л даа. Энэ жүжигчний талаар хайлт хийгээд үзтэл Монгол хэлээр төдийлөн их зүйл гарч ирсэнгүй. Өөрийн сонирхолоор сайтуудаас түүний тухай уншиж байтал гэр бүл нь багагүй сонирхол татсан тул тоймлоод оруулъя. Зөвхөн энэ зургаар л түүний бүтээсэн дүрүүд ямархуу агуу гэдгийг тодорхойлчихож болох байх. Рэйф Файнс 1962 оны 12-р сард Английн Ipswich хотод зургаан хүүхэдтэй өнөр өтгөн сайхан гэр бүлийн ууган хүү болон төрсөн бөгөөд цухасхан дурдахад тэрбээр Уэлсийн Хунтайжын ойрын төрөл хийгээд Английн алдартай удмын хүн юм. Уран бүтээлч аавтай, зохиолч ээжтэй түүний дүү нарын ихэнхи нь мөн урлагийн, тодруулж ...

Эсэн бусан

Готод аль хэдийн ирчихлээ. Ирэнгүүтээ бичлэг нтр хийнэ гэсэн яасан байхуу? байхгүй ээ бичих юм олддоггүй хэхэ. Амарч, унтаж, идэж явсаар тархи цэв цэвэрхэн ямар ч сайн муу бодолгүй болчихсон байна шүү дээ. Хөдөө хүйтэн байгаа. Бусдаараа бол цэнгэг ээ цэнгэг. Үнэр гэж зүгээр л цэнгэг агаар. Тийм байхад хацар улайж, эрүүл цусар туяарч, пээдийж бүх бие чангарахгүй яахуу дээ.  Одоо амьдралд буцаж орий доо. Ажилд орох анкет гэдгийг өгч үзмээрийна, сургууль соёлоо дууссан хүн чинь амар ч юм шиг уйтгартай ч юм шиг. Би ер нь юу сурсан мэдсэн билээ, мэргэжлийн ажил яав гээд бодоод үзсэн чинь амьдралдаа ер нь өөрийнхөө мэдлэг чадвар, сурсан мэдсэн эрдмээ сорьсон ажил хийж үзээгүй байхым. Дандаа хүний гуйлгаар, хүний өмнөөс ажлыг нь хийж өгсөөр ирсэн байна шүү. Одоо больё гэсэн ч миний гарыг хараад өрөвдөлтэйгээр нүдээ анивчаад чи байхгүй бол би бүр юу ч хийж чадахаа болилоо гэсэн үг амнаасаа урсгаад байдаг хүн бас байнаа байна. Дараа нь л харин намайг эзгүйд чадахаа болихоороо...

Дэлгүүр мэлгүүр

Дэлгүүрт суусан, орлого олсон, олигархи болох юмсан гэлүү ваахахахахахах Даанч тэр дэлгүүр нь минийх биш, орлого нь ч минийх биш ахынха хаха Ах авгайтайгаа хот явсан хойгуур хоёр бандитай нь цуг байгаам хэхэ. Бид хэд чинь дэлгүүртээ байгаа барааны үнийг мэдэхгүй, бие биеээсээ асуугаад, ээж аав руу нь утсаар яриад, утас нь холбогдохгүй бол тааж буудаад л баллаж тавьж байна. Сүүлд мэдсэн 1800-р зардаг будгийн харандааг нь 1400-р зараад, тэгснээ 800-ийн хайчийг нь 500-р нэмж зарж, харин 3500 байдаг хавтсыг нь 5000-р шахаад бүр баллаад баллаад хаяж байна. Би бол бүр бичээгүй л бол багцаа байхгүй, хотод үнэтэй байдаг бараа энд хямдхан зарагдаад. Өнөөдөр нөгөө ангид байсан залуу орж ирээд хавтас авий гээд үнийг нь мэдэхгүй, хотод авдаг байсан үнээрээ багцаалаад 800-р авчих гэсэн чинь наадах чинь арай ч 800 биш байхаа гэхээр бага дүү аавтайгаа ярьж асуусан чинь 250 байсан. Намайг мөн ч шуналтай эвдэрцэн гар болсон гэж бодсон байх даа хөөрхий ваахахахахахахахах. Готод 1000-р авдаг байсан нь...

Брэнд мэрэнд

Брэнд гэж юуийн ер нь? Хүмүүс тийм ч брэнд, ийм ч брэнд гэцгээгээд байх юм. Надад байнга хэрэглэдэг бүтээгдэхүүн байна уу гэвэл байна, харин брэнд гэдэг нь мөн эсэх дээр очоод гацаад байнаа хэхэ. Чанартай, дассан, таалагдсан гэх мэтийн таашаалаа дагасан сонголтоо бодохоор брэнд гэмээр гэтэл үнэ, алдар нэрийг нь бодолцвол ай мэдэхгүй. Яг үнэндээ байнга хэрэглэдэг гоо сайхны бараа, үнэртэн, хувцас гэх мэтийнхээ нэрийг тогтоохдоо би маааш муу. Бичиж аваад, хайрцаг савыг нь хадгалаад эсвэл фэйсбүүк энэ тэрдээ зургийг нь оруулж үлдээгээд сүүлд нь авах болохоороо буцааж үзэж байж нэр нтрийг нь санадаг хүн байгаам. Тэгэхээр блог дээрээ бас биччихвэл мартахаараа үзээд амар юм уу даа хэхэ. Бие хийгээд гарын тос олж авах гэж яваад авч чадсангүй. Johnson бэйби шингэн тосноос өөр тос байдаггүй юм билээ. Гарын тос ч яахав солонгос тос авчихсан, хаа очиж хотоос хямд байдаг юм байна хэхэ. Бэр эгч намайг тос гэж үглэхийг сонсоод манайд байгаа тоснуудаас аваач гээд гэртээ очоод тос өгсөн, тэр нь мин...