Хүмүүсийн хүсэлтээр уншиж байгаа номоосоо хэдэн шүлэг оруулчихъя. Бас зохиогчийн эрх зөрчиж байгаадаа хүлцэл өчих нь зүйтэй байх. Гэхдээ номыг бүтнээр нь оруулахгүй гэдгээ бас амлая! Бавуугийн Лхагвасүрэн... "...Би... Уулын дэргэд "цуурай" Уудмын дунд "зэрэглээ" Үргэлжилэхийн цаг дор "амьд тоглоом" Үхэхийн цаг дор "чулуун тоглоом" Ном ингэж эхлэдэг... Энд өөрийн бодлоо хавчуулчихад энэ хүн бол орчлонд ганц, бас ахин төрөхгүй давтагдашгүй хийгээд давагдашгүй ганц найрагч. Хүү Хасарынх нь шүлэг аавынхтайгаа төстэй мэт уншигддаг ч яг эцгээ давтана гэж юу л бол... Хүн хэзээ ч эцэг эхийнхээ хэмжээнд хүрдэггүй гэдэг үгийг бодсон ч тэр.... Хоёулахнаа... Насны сүүлчээр хоёулахнаа Нар бараадаж бөртийгөөд л... Ярих хэлэх юм ч олдохгүй Ялаа үргээж, бурхнаа арчаад л... Хоёулахнаа... Бөөн л байвал, жаргадаг сэтгэл Хүүхэд болгоноо санаж бэтгэрээд л Бүтэн л ба...