Сонин сайхан байгаа ч бичихгүй нь залхуу болсны шинж юм уу даа. Улаан биш халуун тарианы хүүхэн болсон гурав хоног. Кальцийн Хлоридыг манайхан халуун тариа гээд байдаг даа тэрийг хийлгэж байж арай дээрдэв. Ханиад эдгэхгүй байсныг харшлын гаралтай гэж эмч оншлоод эмчилгээ бичиж өгсөн нь энэ. Үнэндээ тариа хийлгээд шууд л намжсан хоолой сэрвэгнэж ханиалгах, найтаалгаж нус нулимс цутгах нь. Демедрол, бас өөр нэг тариатай хольж судсаар шахуулаад хэд хоног унтлаа. Яагаад ч өөрийгөө хянаж чадахгүй унаад унтаад байв. Одоо нэг үеэ бодвол сайжирч байна. Бодож явсаар байгаад "Монголын Их Хатад" бүжгэн жүжиг үзлээ. Супер л гэж бодлоо. Хувцас, дэглэлт, бүжигчид гээд бүгд мундаг бахархмаар байлаа. Ганц гологдсон юм нь тайз болон гэрэлтүүлэг. Засалт муу энэ тэр байгаагүй ээ харин тайз тоног төхөөрөмж техник нь энэ уран бүтээлд дэндүү хөгшдөж байлаа л даа. Гэрлийг л гэхэд гараар хөдөлгөж тусгах, утаагаа бас нэг хүн сахиж суугаад чиглүүлж үлээлгэх, хулдаас нь ...