Skip to main content

Posts

Showing posts from November, 2016

Алсын уулсын бараа...

Монголдоо буцаж ирээд нисэхээс гэртээ харих замдаа Улаанбаатраа бодлогшрон ширтэж бусад орноос юугаараа давуутай бас дутуутай болохыг олж харахыг хичээж явлаа. Мэдээж Монгол шиг цөөхөн хүн амтай улсыг бусад улстай харьцуулна гэдэг утгагүй. Гэхдээ л оролдов... Тэгээд юу гэж бодсон бэ гэвэл эхлээд Яармаг хавь руу орж ирэхэд Оросын аль нэг хот шиг санагддаг, дараа нь Энхтайвны гүүр давах дөхөхөөр Хятадын аль нэг муж хотод яваа шиг сэтгэгдэл төрж эцэст нь төрийн ордны барааг хармагц яагаад ч юм Хойт Солонгост ирсэн юм шиг баргар, гунигтай санагдах... Миний Монгол гээд бусдаас онцгой ялгарах, гайхуулах, өөр хаана ч байхгүй дээ гэж бардамнах юм манай хотод үнэндээ үгүй. Удаан хугацаагаар биш хэдхэн хоногоор яваад ирсэн болоод ч тэр үү буцаад хаашаа ч юм яваад өгмөөр санагдав л... Мөрөн гол дуугаа дуулж Мөнгөн сарьдаг мишээдэг дээ... Тэнгэр уулын өвөр бэл ч гэх юм уу Түвдийн өндөрлөг уулс даван нисч явахад энэ мөр өөрийн эрхгүй санагдаад байсан. Онгоцын цонхоор цайран х...

Бурхан багшийн нутгаар

Алсад мөнх цаст сарьдаг өндөр уулс нь цайвалзах Химлайн бэлд орших Балба оронд ирчихээд байна. Гимлайн уулс Балба хүн зоны царай нь бараан ч сэтгэл нь цагаахан гэсэн үг үнэний ортой. Заримдаа Монголчуудтай нилээн төстэй зан заншил, харилцааны соёл анзаарагдах. Тэс өөр нэгэн зүйл нь толгойгоо бөнжигнүүлэх хэхэ. Хамт ирсэн улстайгаа тэднийг дуурайж толгойгоо бөнжигнүүлж сурах гэж оролдох нь цаг наргүй ажлын цагийг хөнгөвчилж бас чиг зугаатай хөгжөөнтэй уур амьсгал нэмж байгаа. Утаа униар хөшиглөсөн, алсын уулс сүүмэлзсэн... Яг ямар утгаар толгойгоо бөнжигнүүлдэгийг нь харин би одоог хүртэл бүрэн ойлгоогүй. Ямар нэг асуулт асуухаар хариулж дуусаад заавал толгойгоо бөнжигнүүлэх, зураг дарж өгөхийг хүсэхэд ёсоор болгонгуутаа толгойгоо аанай л бөнжигнүүлэх… Ер нь толгойгоо бөнжигнүүлэхгүй юм гэж энэ ард түмэнд байдаггүй бололтой. Нэг л тийм... Бурхан Буддагийн хэзээ нэгэн цагт даян хийж байсан гэх Сармагчны хийд буюу Соёмбот уулаар очлоо. Газар хөдлөл...