Skip to main content

Posts

Showing posts with the label Урлаг

Swan Lake and...

Яг одоо би цонхоор орж ирэх хүйтэн салхинд үл ялиг жиндсэн шигээ, цамцаа нөмрөөд сууж байна. Чаталж байгаа хүнийхээ хариуг хүлээж байна. Шууд хаяад унтаад өгч болохгүй бас чадахгүй. Хунт нуур үзсэн. Сайхан байлаа гэхээс өөр юу гэхэв. Өөрийгөө цагаан биш хар хун гэж төсөөлсөн. Хар бас Цагаан хунд Саруул бүжиглэсэн. Хар хунг илүү сайн гаргасан. Мөн Хан хүү их сайхан бүжиглэлээ, алиа салбадай ч цоглог байлаа... Хажуугийн зарим хүмүүс больё оо. Танхимд үзвэр эхэлсэн хойно хаалга үүд онголзуулж гэрэл гялалзуулж хоцорч орж ирдэг, орж ирээд сандал суудлаа хайж хүн амьтан үймүүлж түчигнүлдэг хүмүүсийг яалтай. Суудлаа аль хэдийн эзэлсэн ч энд тэнд гар утсаа ёлтогнуулж хүний хажуугийн харааг ажиллуулдаг хүмүүсийг бас яалтай. Ёстой больё оо болоо шдээ.... Аа бас хүүхдээ дагуулж ирсэн хүмүүс байна. Тэдэнд бурууг өгч чадахгүй л дээ. Гэхдээ хаана хэзээ хэдэн насны хүүхэд авчрахаа мэддэг баймаар. Зарим нэг нь дэндүү балчир байна лээ. Дээр нь манайхан хүүхэддээ суудал авдаггү...

Бүжгийн гайхамшиг

Амралтын өдрөөр өөрийгөө зугаацуулан балет үзээдээ. Товч танилцуулга нь энэ байна. Зургийг Монда цэг эм эн сайтаас авав. НОЙРССОН ГҮНЖ Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт балет Хөгжим П.И.Чайковский Цомнолыг И.Всеволожский, М.Петипа М.Петипагийн хореографийг хувилан дэглэсэн Т.Л.Соболева, Удирдаач: Ж.Бүрэнбэх УГЗ Балетмейстер Б.Жамъяндагва /Хөдөлмөрийн баатар, ТШ, АЖ/ Сэргээн тавьсан Х.Гэрэлчимэг МУГЖ, Зураач Б.Сосорбарам... Монда гэдэг сайт шинээр нээгдэж байгаа юм уу даа, ямар ч байсан тэндээс тасалбараа онлайнаар захиалж очоод үзчихлээ. Сэтгэгдэл өндөр байнаа. Шилэн нүдээ мартаж очсон тул үндсэндээ өрөөсөн нүдээрээ л үзлээ шүү хэхэ. Харааны гажилтаа яаж засуулахаа мэддэггүй ээ, нэгнийх нь холын хараа муу, нөгөө нүд нь болохоор ойрын хараа муу хэхэ. Тайзнаас хол Бельэтажд суух нь надад их тохирч байсан л даа, дараагийн удаа дуран, эсвэл бүр ядахнаа нүдний шилээ хармаалж очоод хоёр нүдээрээ сайхан үзчихнэ гэж бодож байгаа. Тоглолт үзэхээс өмнө Ной...

The best handshake in Hollywood

I have a great husband, great parents and in-laws, and I have help with a nanny. it's not easy, but there are others who do it every day and don't have a high-profile job as I do. Marlee Matlin Марли Мэтлин бол Амеркийн кино академиас жил бүр зохион байгуулагддаг Академи Авардс буюу бидний сайн мэдэх Оскарын шагналыг шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин төрлөөр хүртсэн цорын ганц сонсголгүй жүжигчин юм. Мөн хамгийн залуудаа Оскарын шагнал хүртсэн амжилт түүнийх.  Тэрбээр 1986 онд “Children of a Lesser God” буюу “Бяцхан бурханы үр сад” кинонд бүтээсэн Сара Норманы дүрээр Оскарын болон Алтан бөмбөрцөг кино их наадмуудын шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчний шагналыг хүртэж гялалзсан амжилт гаргажээ.  Марли Матлин нь 1967 онд Америкийн Иллинойс мужид автомашины худалдаачны гэр бүлд хоёр ахтай отгон охин нь болж төрсөн.  Бяцхан охин эрүүл саруул төрөөд 18 сартайдаа сонсголоо алдсан нь түүний ирээдүйн амьдралын гэрэл гэгээг бүдгэрүүлж чадаагүй юм. Тэр урлаг...

Азын Цэнхэр Уул

Хөгөлгөр их Алтай гэж ном зохиолоос уншиж байснаас цаашгүй. Чухам ямархуу газар нутаг байдаг, хүн зон нь ямархуу гэдгийг мэдэх боломж тохиогоогүй ч сайн сайхнаар төсөөлж ирсэн маань энд тавьж байгаа Санжийн Пүрэв зохиолчийн уншихад эгээ л  сэр сэр салхитай өндөр уулын хярд гарсан шиг мэдрэмж төрүүлдэг энэхүү өгүүллэгтэй холбоотой байх. Үнэхээр сайхан өгүүллэг учраас уншаагүй хүн байвал уншаасай гэж Бийрбэх сайтаас хуулж тавилаа.

Амрагийн Тэнгэр

Дармын Батбаяр зохиолчийн тухай хэд хэдэн удаа бичиж байлаа. "Цахилж яваа гөрөөс" туужийг нь уншихаасаа өмнө энэхүү "Амрагийн тэнгэр" өгүүллэгээр нь түүнтэй "танилцаж" байлаа. Чингиз Айматовын "Ботгон нүд" буюу "Улаахан алчуурт хонгор минь" зохиолыг хайр сэтгэлийн тухай хамгийн сайхан зохиол гэх нь байдаг юм билээ. Одоог хүртэл уншиж амжаагүй болохоор юу хэлэхэв. Харин миний уншсан зохиолуудаас харчин Жагдлын Лхагва зохиолчийн "Анхны хайрын дууль" хэн билээ нэг зохиолчийн "Есөнбулагийн намар" мөн энэхүү "Амрагийн тэнгэр" өгүүллэг хайрын тухай уярам сайхан зохиолууд юм.  Намрын дунд сарын арван долооныг тохиолдуулан энэхүү өгүүллэгийг Бийрбэх сайтаас тэр чигээр нь чирж аваад ирлээ. Уншаагүй хүмүүс нь уншина биз дээ. 

Гестапын офицерийн гэр бүл

Гайхамшигтай найруулагч, нүүр хувиргагчдын хувь нэмэр оролцож түүний бүтээсэн дүр үзэгчдийн  сэтгэлийг соронзон адил татаж алдаршсан байж ч мэднэ. Гэвч миний бодлоор бол тэр удам дамжсан авъяастайн зэрэгцээ өвөрмөц төрхөө мэддэг, өөрийн харц, хөдөлгөөнийг хэрхэн удирдаж дүрдээ орохоо бас сайн мэддэг болсон хүн. Английн жүжигчин Ralph Fiennes-ийн тухай ярьж байна л даа. Энэ жүжигчний талаар хайлт хийгээд үзтэл Монгол хэлээр төдийлөн их зүйл гарч ирсэнгүй. Өөрийн сонирхолоор сайтуудаас түүний тухай уншиж байтал гэр бүл нь багагүй сонирхол татсан тул тоймлоод оруулъя. Зөвхөн энэ зургаар л түүний бүтээсэн дүрүүд ямархуу агуу гэдгийг тодорхойлчихож болох байх. Рэйф Файнс 1962 оны 12-р сард Английн Ipswich хотод зургаан хүүхэдтэй өнөр өтгөн сайхан гэр бүлийн ууган хүү болон төрсөн бөгөөд цухасхан дурдахад тэрбээр Уэлсийн Хунтайжын ойрын төрөл хийгээд Английн алдартай удмын хүн юм. Уран бүтээлч аавтай, зохиолч ээжтэй түүний дүү нарын ихэнхи нь мөн урлагийн, тодруулж ...

Дарьгангын жаахан шарга

"Жаахан шарга"-ын домоггүйгээр Дарьганга нутгийн тухай дурсах нь үгүй билээ. Жаахан шаргын домог тэр чигээрээ хайрын домог бөгөөд Дарьганга нутгийхан үе дамжуулан хуучилж иржээ. Наранбулгийн эхэнд Наран шингэтэл хүлээлээ Анхны сэтгэл янзаараа бол Амжаад ирэхээ мэдээрэй... Домог өгүүлэх ину: Олондоо Инжээноров хэмээн алдаршсан дууч лам Дарьгангын хошууны Овоон сүмийн цогчин умзад байжээ. Тэрээр Дарьгангынхаа Чимидлхам гэгч сайхан хүүхэнтэй танилцаж, хайр сэтгэлтэй болсон төдийгүй лам хувраг хүн боловч хайр сэтгэлийнхээ их хүчинд автагдан ханилан суухаар тохирчээ. Гэтэл эцэг эх нь охин Чимидлхамыгаа лам хувраг хүнтэй суулгахаас дургүйцэн Жигаа ноёнд эхнэр болгон өгөхөөр тохирч оторт гарах нэрийдлээр Наранбулагийг зорин нүүжээ. Нүүж хулжсаныг мэдээгүй байсан Цэрэнноров амраг хүүхэн Чимидлхамтайгаа уулзахаар болзсон өдрөө зорин ирэхэд нүүсэн тул уулзалгүй холдуулсандаа ихэд харамсан гуниглажээ. Цэрэнноров ямар ч байсан хайрт хүнийхээ хойноос нэхэн очиж амраг сэтг...

Эр бор харцага

Эр бор харцага мину Жигүүртэндээ хүчтэй бил үү Идэр залуу насандаа Даан чиг ажиггүй явлаа билүү Аяа хөөрхий Алдрай мину зээ... Эр бор хацагын домог миний хамгийн дуртай домог байгаа юм. Нетээс хайж байж эндээс энэ домгийг олоод чирээд ирлээ. Домог єгvvлэхvй.. Хувьсгалын ємнєх vед юм гэнэ. Эх газрын чулууны урд энгэрт Цэрэнпунцаг ноёны хамжлагат ард ганц бие эмэгтэй байв. Таргийн таван ямаа, саалийн ганц vнээнээс єєр ємчгvй хєєрхий бvсгvй нутаг сэлгэж, нvvдэл хийж чадахааргvй ядуу тарчиг амьдралтай нэгэн байв. Хєл хvндтэй байсан бvсгvйгээс хоёр ихэр хvv тєрєхєд ахад нь Хурхарцага, дvvд нь Эрхарцага гэсэн алдар хайрлав. Хєвгvvд хоног хоногоор єссєєр, хонины нэхий єлгийдєє багтахгvй, эхийнхээ сvvнд цадахгvй болоход ижий нь тэднийгээ vнээний сvvгээр угжиж байсан. Намар цагийн сэрvvвтэр нэгэн орой аяншиж ядарсан алс холын жинчид Хурхарцагынд буудаллав. Ирсэн гийчдээ дайлж цайлсны дараа бvсгvй жинчдийн ахлагчид єєрийн амьдралын тухай дотночилон ярихад єрєвдєж хайлсан євгєн ахлагч хоё...

Бүжиг сурмаар байнаа

Хэд хоног гадуур гүйлээ. Орой арайхийж орж ирээд хэдэн захианы хариу бичих санаатай ухантаж, ухантаж үсрээд өгнө, өглөө өрвийсөн амьтан өөрийгөө арайхийн үсдэж босгоод гарч гүйнэ хэхэ. Маргаашаас гарку санаатай байна гэхдээ л...  Сарын өмнө дөө мэргэжлийнхээ дагуу их семинарт суухад хамгийн настай илтгэгч нэг жаахан эмээ гүйж ирээд миний урд суусан юм. Нүдний шилээ гаргаж хөтөлбөр уншаад өө арай болоогүй байнаа, миний ээлж үдээс хойш юм байна гээд. Хачин хөөрхөн эмээ, гар мар нь можийсон тэгсэн хирнээ хэлбэр нь алдагдаагүй, моонийгоогүй. Тэгтэл хажууд сууж байсан доктрант эгч манай багш шүү дээ одоо 84 настай гэдэг байгаа. Хэн тэр эмээг тийм их өндөр настай гэхэв дээ, тэгээд би бодлоо л доо 50 жилийн дараа, би чинь энэ эмээгийн насан дээр байхым байна, энэ эмээ шиг илтгэл мэлтгэл бичээд тэрийгээ тавиад явах болов уу гэж бодсноо хажууд байсан эгчийг нудраад та чинь хөгширлөө барьлаа л гээд байдаг шал хүүхдээрээ байна штэ 40 жилийн дараа энэ багш шиг байхым байна, сургуульдаа бу...

Уулзахын заяанд өглөөн нар шиг туяаран ирчихээд

Үд хэвийх насандаа үлгэр шиг хэвээрээ Үлэмжийн гоёмсог зурсан зураг шиг янзаараа Өтлөх нас гэж байдаггүй унаган хайраа Үргэлж зүрхэнд минь жаргалтай унаган хайраа... Нэг газар болсон тоглолтонд хамтлагийн нэг эгч энэ дууг дуулсан юм, "үзэгчид" нь тэтгэвэрт гарсан ахмад сэхээтнүүд. Томоо зааланд тоглолтоор очсон хэдэн уран сайханчид, бас тэднийг үзэх гэж дэмжих гэж очсон цөөн тооны ахмадууд өөрсдийн залгамж болсон залууса дагуулж ирсэн байсан. Дуу дундаа орохын алдад гэв гэнэт л тэр танхим бүдийгээд ирэх шиг болсон юм даа.  Хүн бүхэн дор бүрнээ нэгийг дурсан санаж, гунигтай ч юм шиг харц нь нэг л зөөлхөн болоод ирж байсансан. Цонхны цаагуур өнгөрөх машины цуваа, утаатай Улаанбаатарын хүйтэн өвлийн бүүдгэр өдөр одоо ч миний санаанаас гардаггүй. Үүлсийн тэнгэрт өөр өөрийн гэрэлтэй нартай ч Үнэнч хайранд ханийн жаргалын бүүвэйн дуутай ч Догдлон нууцаар зүрх зүрхээ дуудаад инээдэг ч Дэргэдийн жаргалд дуулдаггүй гэмгүй гэнэн унаган хайраа.... Энэ бад...

Дуу, хөгжим

Хүүхэд байхдаа МТV үздэг байлаа штэ. Бусад аймаг суманд үндэсний телевиз гардаггүй гэхээр их гайхдаг байж билээ. Манайх монголд анх телевизийн нэвтрүүлэг цацаж эхлэхэд л зурагт авч сумандаа ганц зурагттай айл болж байсан юм гэнэ лээ гэж дурдаж байлуу? Удалгүй айл бүхэн зурагттай болсон ч зарим аймагт зөвхөн оросын ОРТ суваг гардаг байсан гэсэн. Манай сумынхан бол ч анхнаасаа ОРТ бас Үндэс үзсэн, удалгүй бас нэг хэсэг Хонг Конгийн олон суваг үздэг, сувгуудаа цаанаасаа ээлжилж солиод үзүүлдэг байжүүлээ. Антений инженерүүд үндэсний телевизийн нэвтрүүлэг дуусмагц аль нэг сувгийг шууд тавина, голдуу кино сувгууд, аа харин өдөр нь бол үндэс эхлэхээс өмнө хятад, хонг конгод цацагддаг МТV тавина шүү дээ. Тухайн үед үндэсний сувгаар ганц нэг дуучдын дууг, клипийг хөгжмийн завсарлага гээд явуулдаг байсан юмдаг. Тэр үед амтанд нь орж байсан олон дуу, клипээ одоо санадаггүй ээ. Санаж байгаа ганц хоёроо энд тавьчихнаа.

Их хааны хөшөө ба Харлаг бэйсийн хүү

Тэмээчин бүсгүйн энэ бичлэг миний бичье гэж бодоод бичилгүй явж байсан зүйлийг санууллаа. Их эзэн Чингис хааны мэндэлсний 800 жилийн ой 1962 онд тохиоход тухайн үеийн нам төрийн удирдлага, улс төрийн товчоо хуралдаж  Их Хааны төрсөн газарт гэрэлт хөшөө босгохоор шийдвэрлэсэн гэдэг. Энэ талаархи олон баримт интернет, ном, сонин хэвлэлд хангалттай байгаа учир дахин нуршихаа азная. Уран барималч Л.Махбалын зураг төслөөр гэрэлт хөшөөг 11.70 метр өндөртэй,10 метр өргөн суурьтай, ургаа хадыг асаж буй гал хэлбэртэйгээр барьсан нь одоо ч байдаг.  Их хааны хөшөө Урд нь би Жинжий гэдэг Бадам бүсгүйн тухай бичиж байсан даа. Энэхүү зураач, барималч Л.Махбал нь тэрхүү Бадамын төрсөн дүүгийн хүүхэд л дээ. Баруун хязгаарын Харлаг бээс нэг айлын эгч дүү гурван бүсгүйн нэгийг эхнэрээ болгож аваад эгч Бадамыг нь өөрийн адуучинд гэргий болгож өгч, аягач хийлгэж байх үес Бадам нь анхны долоогийн нэг Догсом хурцтай учирсан тухай чадан ядан бичиж байсан билээ. Хожим цаг төр үймэх ...

Нулимстай гараараа зүүж өгсөн

Никитоны "Нандин шүтээн" дууны үг аманд эргэлдээд болохоо болилоо. Нулимстай гараараа зүүж өгсөн Нандин шүтээн намайг өршөө  Учир шалтгаангүй аманд тогтчихоод гарку зовоогоод залгиж болку хоолойд тээглээд гэж хэн хэллээ? Түүн шиг л энэ дууны үг эргэлдээд байхым. Рок Мөнхсайхан ийм гоё шүлэг бичдэг гэж мэдсэнгүй явлаа гэлүү хэхэ. Никотоны Бачка надад гайгүй стильтэй хүн санагдаад байдаг ч яагаад ч юм нөгөө Мишатай царайгаараа төстэй ч юм шиг харагддаг гэвэл хэн нь уурлах бол кккк. Энэ дууны клип надад таалагддаг юм. Клипнээс илүү энэ дууны эзэнтэй холбоотой нэг инээдтэй дурсамж байдаг. Хэдэн жилийн өмнө юунаас ч болсон юм нэг зүүд зүүдлээд. Тэнд нов ногоон цэнгэлдэх хүрээлэнд томоо театрын тайз засаад улаан хөшигтэй гэж байгаа. Тэрэн дээр нь би нэг гялалзсан урт ногоон хувцас өмсчихсөн гараад энэ залуутай тэврэлдээд яг дуугаа дуулж эхлэсэн чинь учиргүй бороо шороо босоод үзэгчид бүгд морьтой тал тал тийш пижигнэтэл давхилдаад энэ бид хоёр л тайзан дэ...

Гар утсаар дарсан зураг

Юу байна хүүхдүүдээ? Аймшигтай муу дарсан зурагнууд оруулах гэж байна шүү! Сүүлийн хэд хоног амьдрал гэдгийг үзэж байна гэлүү хахаха. Сэтгэл санаа нэг дээшилж, нэг доошлоод гэсэн ч би зөв замаар явна гэдэгтээ итгэлтэй байж өөрийгөө тайтгаруулж яваа. Уран зургийн галарей үзэхдээ гар утсаараа эдгээр зургуудыг дарсым. Зургийн хийгээд зураачийн нэр байхгүй байгаа шүү. Зургийг өөрөө нүдээрээ харж, нэр оноож, ямар өгүүлэмжтэй тухайд нь сэтгэл санаандаа ургуулан бодох нь сониролтой байдаг учраас анзаараагүй хэхэ, бас дээр нь бусдын бүтээлийг зөвшөөрөлгүй зурагжуулж байгаа учраас хайш яайш, муухай авсан юмаа, Гоо сайхан аваад яахым тэ? Үзэх л гэж байгаагаас биш угааж, ханандаа хадаж, хэн нэгэнд бэлэглэх юм биш дээ. За үг олдож үхэр холдлоо. Хэдэн зураг оруулж нүдийг нь хужирланаа Хүүш, би энд юу хийж яваан?  Надад хамгийн таалагдсан бүтээл нь Юун гаслан царайлсэн эмэгтэй вэ гэтэл....

Шилдгүүдийн үзэсгэлэн

Өнөөдөр үзэсгэлэн үзээд ирлээ. Амжсан шүү ккк. Та нар мэдээ уншсан биз дээ? Төрийн шагналт зураач Ц.Цэгмэд, До.Болд, Монгол урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач Ц.Нарангэрэл, Ц.Энхжаргал, Ч.Болдбаатар, Г.Сэрээтэр, Б.Төмөрбаатар нарын хамтарсан үзэсгэлэн гарч байгааг хэвлэл мэдээлэлээс зөндөө дуулж сонссон байх. Энэ сайхан үзэсгэлэнг үзсэндээ сэтгэл өндөр байгаа. Гар утсаараа хэдэн зураг дарсан дараа оруулах уу байх уу эргэлзээд байна хэхэ. Хүний оюуны өмчийг зөвшөөрөлгүй тавих нь буруу тэгсэн мөртлөө нүдээр үзэж чадахгүй хол байгаа хүмүүстэй сонин хачнаа хуваалцаж ганц нэг зураг үзүүлмээр, бас хэдийгээр зураг авч болохгүй гэж хориглосон ч орсон хүн бүхэн чөлөөтэй зураг аваад, тэрийг нь тухайн зураачид нээх тоосон шинжгүй байсныг бодвол оруулмаар хэхэ.  Зураачид нь ийм юманд бүр дөжирсөн байх л даа. Гэхдээ ер нь зургийг нь авлаа тэрийг онлайнаар үзүүллээ гээд муу юм байхгүй харин ч тухайн бүтээлийг олонд таниулж хүргэдэг, мэдээгүй нэгэнд нь сураг өгч үзэх сонирхолтой хүмүүсийг...