Бүтэн биеийн бариа хийлгэж эхлээд бөөн өвчин сууж байна хэхэ. Бариа засал, эмчилгээ эхний хэдэн өдрөө балай өвддөг сүүлдээ сэргээд ирдэг дээ. Нэг найзаараа хийлгэж байгаа, найз ч юу байхав том ах л даа. Бид хамтдаа бясалгал нтр хийдэг, нэг багшийн шавь байж байгаад би замын дундаас хаяж тэр ах явсаар одоо маш олон шавьтай бариач, бялалгалч болсон юм.
Надад бүтэн биеийн бариа хийгээд, гацаа гаргаад, би ч баахан инээж, тийчилж алаа, үхлээ, би ямар мах юмуу, би ямар үхсэн юмуу, та ямар аймаар гуд татдаг юм гэж тийчилж бариулна хаха.
Намайг их таргалж гэнээ, аргагүй штэ хамт бясалгал хийдэг байхдаа би чинь сэжигч гэж жигтэйхэн, галбир гэж зорсон юм шиг л гунхсан охин байсан. Одоо байхгүй ээ нэг их бөдөөн хүн л гүйгээд байгаа. Гөхширсөн ч гэж юүхэв. Мань ах болохоор нас нь дээшээ биш доошоо яваад байгаа. Улам турж залуужиж эрүүлжээд, үрчлээ мүрчлээ нь тэнийгээд.
Тэр үед би бариулах гэж өчнөөн юм болно, далан дээр дарах гэнгүүт үсэрч босоод гижиг мижиг гээд баахан шуугиан болдог байсан, одоо гөхшрөөд бас ядаргаандаа идэгдээд нэг их цочрохгүй, гэхдээ л хөл гар базахаар чарлаж гар хөлөөрөө бандан нүдээд нөгөө бариач найз маань за биштий маяглаад бай гээд алган боов өгч нтр хаха.
Курс болгоод 7 юмуу 10 хоног бариулах бодолтой байнаа. Нэгэнт бариулаад эхэлснийх хажуугаар нь мэр сэр саунд орж бүтэн биеийн иллэг хийлгэж арьсаа үрүүлэх юмсан гэж бодож байгаа. Хүн амтьтнаас сураг ажиг асуусан Говь саунд дажгүй гэхийм гэхдээ мань мэтэд бол үнэтэй юм билээ.
Ёоо толгойн оройгоос хөлийн хуруу хүртэл бариулах ч чанга, бариулаад шар усаа тараалгаад яваад байх бүр чанга юм байштээ. Нойр хүрээд үхлээ явж унтах минь.

Comments
Post a Comment