Skip to main content

Posts

Showing posts from October, 2016

Хөгшин Европоор хальтхан...

Тэнэх зуур бичлэг оруулах зав, ухаан гаргаж чадахгүй байгаадаа хүлцэл өчмөөр. Яг одоо Недерланд энийг бичиглээд ганц бяслаг олж идэх ухааны юм бодсон шигээ сууж байна. Европын бас нэг түүхт, хамгийн сайхан хотуудын нэг Эдинбургт очоод ирэв.  Баргар гэхэд арай л баргар уу? Жилийн өмнө Ирландад очих боломж гарч байсан бол энэ жил Шотландад ирсэн маань бас ховор ч гэх үү соньхон ч гэхүү тохиолдол санагдаад байна. Хойтон жил Исландад очноо л гэчихсэн байгаа хэхэ. Шотландын нийслэл надад ярих юмгүй таалагдлаа. Амар тайван хийгээд хэзээ ч юм баригдсан, магадгүй зуун жил болсон эртний барилга байшингууд нь гүн сэтгэгдэл төрүүлэв. Эрхэмсэг хийгээд нэг л аймшигтай ч юм шиг баргар хирнээ цаанаа л нэг дүнхэгэр төрхтэй хот. Хүн ардын сэтгэл нь тайван, аз жаргалтай ойлгоход хэцүү Шотланд аялага нь энэ хотын бас нэг чимэг гэлтэй. Хуучин сүм, эртний агуй, өглөөн наранд дуртай би.. гэдэгчлэн хуучин хотод дуртай гэж яанаа Хотын төв нь  Олон зу...

Бээжин улсын талаар бодсон бодол

Бидний өвөг дээдэс "Би явж байна Бээжин сууж байна" гэх үг гаргах хүртлээ бэдэрч явж очдог байсан гэхээр "хаяанд" байх Бээжин хот мөн ч хол санагддаг байсан байх нь.... Орчин үед онгоцоор бол 2 цагийн л нислэг буюу орон нутгийн нислэг дайны л санагддаг болж. Бээжинд нисээд буухад хүнийрхэх эсвэл эвгүйцэх сэтгэл төрсөнгүй. Гэхдээ л энээ тэрийг ажиглаж ээ явахад "Ажилчин, тариачин ард түмээн" гэж хажуугаар явсан хэн нэгнийг дуудмаар ч болох.  Хятад бол аугаа их гүрэн гэдэгтэй би санал нийлдэг. Гэхдээ энэ "аугаа" тодтгол  нь өнөөгийн Хятад улсын нэгдмэл хийгээд бэх бат байдлын талаар биш олон соёл, олон янзын түүх, хэзээ ч үзэж харж дуусахгүй өчнөөн хачирхам зүйлсийг нь л хэлсэн хэрэг. Хажууханд байх хир нь, хааяадаа буугаад мордох хир нь Хятадын ард түмний үндэсний менталитыг одоо ч ойлгохгүй хачирхаж гайхдаг хэвээр.  Бээжингийн нисэх буудал дээр 68 юанийн багц хоол авч идэв л... Бээжингийн онгоцны буудал дээр түрхэн саатах эх...

Тэнэсээр

Блог уншигчидтайгаа Африкаас мэндчилье. Арай албархуу юу үгүй юу хэхэ. Олигтой зураг хөрөг оруулах зав байхгүй тул хальт орж ирээд гарахаар суусан нь энэ. Сониноос таминь ээ энэ Хужаа нар чинь Африкийг нэвт эзэлж байгаам байна. Урд нь сонсож байсан ч арай ч ийм гэж бодсонгүй хэхэ.  Онгоцноос буунгуут Bank of China сурталчилгаа нүд эрээлжилтэл тосч байна шүүдээ.  Хавар цаг  Намайг олоорой Өглөөний хачир Идэж уусан, үзэж харснаа бичих гэсэн ч залхуу хүрсэн тул доош буугаад өдрийн хоол идэхээр шийдэв. Ginger beer уусан биш гэдэс өвдөөд баларсан. Ааа нээрээ дэлгүүр нь кассаа бараг шоронгоос илүү торлодог юм байна. Том төмөр торны завсраар мөнгөө өгч гүйлгээ хийх сонин байв хихих.