Skip to main content

Posts

Showing posts from July, 2011

Дурсамж

Нэр бүхий нэг блогчинтой хэдэн үг солих хооронд зарим нэг дурсамж сэргээд ирсэн. Мартах гэж хичнээн хүссэн ч мартагдахгүй зүйл гэж бас байдаг. Уг нь мартаад орхивол хичнээн амар. Хэдэн жилийн өмнө дөө. Яг шийдэж ядсан учраа олж ядсан нэг өдөр санамсаргүй хоёрхон мөр ишлэл олж уншаад амьдралаа бараг шийдчихсэн хүн дээ... Хол байгаагаар нь дутаж, Ойр байгаагаар нь илүүддэг хорвоо гэж.... Хамт байгаагаараа, хайрласанаараа, бүхнээ зориулснаараа би илүүдээд байгаа юм байж, салж сарниж одсоноороо тэр нь илүүтэй санагдаад байгаа юм байж гэдгийг тэгэхэд ойлгосон. Тэр мөчөөс эхлэн түүний бичсэн зурваст хариу өгөхгүй, уулзах гэсэн хүсэлтэнд хариу өгөхгүй үндсэндээ усанд хаясан чулуу шиг л сураг тасарсан. Юу гэж бодож үлдсэнийг нь бүү мэд.  Одоо харин би холын холд байгаа. Тэр надаар дутаж яваа болов уу үгүй болов уу????

Танил

Миний "таньдаг" нэг хүүхэн байдаг юм аа. Таньдаг ч юу байхав дээ би түүнийг эчнээ мэднэ. Тэр бол намайг мэдэх ч үгүй. Уг нь бол сайхан хүүхэн л дээ. Тэгсэн ч амьдрал нь дандаа бүтэхгүй тал руугаа нээх навсайсан авгай хувцас өмснөө бас.  Миний мэдэхийн л хадмууддаа ад үзэгдээд хоёр хүүхдээ чирээд нөхөртэйгээ хамт амьдрах гэж зүтгээд мачийгаад явж байсан. Хадам ээж нь бас тэрнийг үзэхгүй ээ. Нөхөр нь гэж нэг залуу тэрэнд хайртай эсэх нь мэдэгдэхгүй лав л тэвэрч халамжилж байхыг нь хараагүй. Тэгсэн нөгөө хүүхэнтэйгээ энд ахиад тааралддаг байна шүү. Зайлуул харваас л бүтэхгүй явна лээ. Бас л тааруухан амьдралтай, хүн хүнд ад үзэгдсэн байдалтай арзайгаад байж байсан. Хөөрхий яахаараа байнга л бүтэлгүй хүн хүнд ад үзэгдээд явж байдын бол гэж бодох ч шиг хэхэ. Бас түүний ижил олон танилтайгаа энд нүүр тулаад явж байна. Оросууд бас Тайванчууд нэг юмаараа адилхан юм билээ. Юу вэ гэвэл дэлгүүрт ч юмуу жигтэйхэн баяр баясгалантай явж байтал хаанаас ч юм нэг хүн үсэрч гарч ирээд та...

Дотоожгүй аялал

Номхон далайн эрэг дээр очоод ирлээ. Далай битгий хэл шалбааг харвал живж үхчих гээд байдаг тул жигтэйхэн хашир явсан гэж байгаа. Очоод хамт очсон хүүхнүүдээсээ алхам ч холдоогүй. Усанд сэлдэггүй юм аа гэхэд надыг живээд эхэлвэл орилно гэж тооцоолсон нь тэр хахаха. Далай руу ороогүй байж живэхээ бодоод нээрээ хэхэ....  Далайн эрэг дээр нэг хүүхнийхээ гараас тас зуураад л суугаад байсан. Давалгаа ирж ганц нэг цохиод тэр бүрийд нь живж үхчих гэж байгаа аятай орилоод ийш тийшээ бүтлэлзэж сарвагнаад л суугаад байлаа. Тэгж тэгж эрэг дээр гарч элсээр баахан тоглосон.  Монголд бол хүүхдүүд цасаар тоглодог, энд бол элсээр тоглодог...  Монгол гэр элсээр барих гэж наян юм болсон, санаанд ерөөсөө хүрээгүй.  Иймхэн юм барьчихаж чадахгүй гэж өрийгөө голоод чадлаараа оролдоод сүүлдээ нурааж санаа амарсан хэхэ Тэр хавийн газар үнэхээр үзэсгэлэнтэй, үзэх юм ихтэй байсан ч залхуу хүрээд олигтой зураг дараагүй. Далайн эрэгт очих гэж бэлтгэлгүй унтаад, өглөө трайнаас хоцрох ...

Relationship status...

Урд шөнө юу зүүдэлснээ санадаггүй ээ. Агаар сийрэг байхад зүүдэлсэн зүүд тодоос тод байдаг юм биш үү? Халуун газар бүгчимдэхээр зүүд хүртэл давчдаад байгаа юм биш үү. бла бла бла.... гээд үргэлжлүүлэх гэхээр бичих юм олддоггүй ээ. Хүн хөгшрөх тусмаа бичих юм олддоггүй юм шиг байна. Танил тал, хийдэг, явдаг, иддэг суудагийн хүрээ нь хумигддаг юм уу дааа... Ганц бие бол тэгээд л бүр бичих юм олдкү хэхэ. Хосоороо бол яаж эрхэлсэн, муудсан, гомдсон, баярлснаа бичээд байж болж байна. Хос гэснээс миний бие нь FB-ийг аль 2008 оноос хэрэглэж эхэлсэн юм тэрнээс хойш өдий хүртэл бараг ганц өдөр ч алгасаагүй зоолттой байж байгаан. Гэхдээ ганц ч удаа in a relationship, open a relationship байж үзээгүй зоолттой Single. Одоо бүр ичээд эхэлсэн хэхэ. Их л олон удаа хүмүүс надаас "чи ягаан" уу гэж асууж байсан гэхээр ичих нь аргагүй хэхэ. Одоо худлаа үнэн хувийн статусаа in a relationship дээр тавиад үздэг юм уу гэж бодохоор бас найзууд олон юм шалгаагаад унахаас тээршаагаад байн...

Санаж байна уу хонгор минь...

Гуниг эцээд жаргалдаа буцаж ирэх өдөр Чамайгаа би аргадан дуулах болов.... энэ юу гэсэн утгатай мөрт вэ? Уг нь хачин гоё уянгалаг мөр юмсанж. Гэхдээ л яг хэлэх гэсэн утга санааг нь үгчлээд тайлбарлуулмаар байна.... Гуравдугаар сарын салхин зоргоор урсах цагаар Чамдаа би салхин зардас илгээв.... Эхний мөр бол ойлгомжтой.... Гуниг дүүрэн гуравдугаар сар.... гадаа салхи... Удаах мөр нь Галидасын Үүлэн зардасыг сануулах мөр... Дорны яруу найраг.... Санаж байна уу хонгор минь... Хачин уянгалаг тэгсэн хэрнээ дөрөвхөн үгэнд өчнөөн зүйл багтаасан.... Санаж байна уу хонгор минь Саран гэрэлтсэн хөх тэнгэрийн дор  Сайхан хар нүдийг чинь Нулимстай нь үнсэж билээ Санаж байна уу хонгор минь Сандуутай модны сүүдрээс Цагаан дуутай шувуу Чамайг цочоон нисэж билээ... Зарим бадагийг нь мартаж ээ... Гэхдээ л энэ шүлэг нэг л тансаг... Оддын чөлөөгөөр сар биднийг Инээмсэглэн ширтэж байсан Моддын чөлөөгөөр бидэн хоёр Шөний гөрөөс харж суусан... Санаа алдахгүйгээр уншиж ч...

Наадам???

Булт олноороо сайхан наадамлаж байна уу? Би ажилтай байгаад сая л зочид буудалдаа орж ирээд сууж байгаа нь энэ. Ойрын хэд хоног хэт их идчихсэн тул өнөөдөр орой хоол идэхгүй гэж шийдсэн. Гэхдээ өөрийгөө баярлуулж Хаан сүүтэй цай, Хорхой ааруулаа идээд сууж байна хэхэ. Гүй нээрээ над шиг хэл ус муутай хүнийг энэ зохион байгуулж байгаа арга хэмжээнийхээ мэдээг бэлтгэх медиа группт оруулдаг хачин хүмүүс шүү хэхэ. Тэгээд мэдээ бичих гэсэн нэг балай юмнаас болоод сэтгэл доголзоод бичиж болохгүй байна. Ор тас мартах гэж бодож байсан хүн гэнэт онлайн болохоор тэгж байгаа нь энэ. Балай хог вэ уг нь өөрөө өөртөө тэрийг бүр мартана гэж амлаад мартчисан гэж бодож байсан орж ирмэгц нь хачин болоод явчихдаг нь юу вэ хэхэ. Саваагүй зан хөдлөөд байгаа юм уу хэхэ. Гэхдээ л гүрийгээд өөрөө эхэлж мэнд мэдэхгүй л дээ. Тэгээд гараад явчихвал тэр л биз гэж бодсон хир нь сонин сайхан юу байгаа бол гээд сэмхэн бодоод амжиж байнаа хихи. Баяр наадамтай ямар ч холбоогүй бичлэг бичээд хаях шиг бо...

Зарим зураг 2

За дахиад хэдэн зураг оруулаад орхиё аягүй бол дахиад зав гарахгүй байж магад. Сургуулийн гадаах танилцуулга НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Конвенцийг томоор хэвлээд өлгөчихсөн байдаг юм билээ. Монголын тухай хичээл заах цаг Шагай танилцуулах хором 30 минутад багтаагаад шагай таниулдаад дээр нь Монгол бичиг болон Криллээр "Монгол" гэж бичихийг заасан. Хүүхдүүд маш хурдан ойлгож, тусгаж авч байна билээ. Бүр ойрхоноос харахыг хүсч байна. Криллээр бол бүгд нэг хараад бичиж чаддаг болчихож байна лээ. Хүүхдүүдэд зориулсан хоолнуудаасаа хэхэ. Өндгөнд дүрж чанасан хавчуургатай талх Хясааны шөл хийнэ дээ... Яснаас нь салгасан хясаа Хольц Хачир Хясааны гэр хэхэ Шөл бэлэн болсон байгаа нь....

Хэдэн зураг

Завгүй байсны улмаас бичлэг оруулах гэж бодсон ч амжилгүй явсаар өнөөдрийг хүрчихлээ. Хэдэн зураг оруулаадхая. Тайванийн байгаль нэг иймэрхүү Энэ бол цайны тариалан. Харин энэ бол сургуулийн гадаах тоглоомын талбайн хэсэг Энэ замаар гал тогоо руугаа явна даа Хүүхдүүдийн хоолны аяга. Бүгд нэрээ бичсэн аяганд хооллодог. Өөрсдөө тэрийгээ угааж цэвэрлэнэ. Гал тогоо. Өөр өөр газраас ирсэн залуус ээлжээр үндэснийхээ хоолыг хийж хүүхдүүдийг дайлдаг байлаа. Бусад нь хоол хийхэд тусална. Сургуулийн кридор... Өглөөний 06 цаг 15 минут. Орон дотроосоо авсан зураг хэхэ. Хүүхдүүд биднийг зурсан нь хэхэ. Гэхдээ энэ зурганд би байхгүй байгаа. Тахианы мөч шарж байна. Шарсаны дараа Амттай байх шиг байна хэхэ Сургуулийг холоос харвал... Уулан дээрээс ойрын хот нэг иймэрхүү бүрэг барагхан харагддаг юм билээ. Цайны тариалан дундуур Маш том навч.... Бичлэг бичих гэхээр жаахан залхуу хүрээд байна хэхэ. Явж унтах минь
  Энэ цуйван хийж байх үеийн зураг хэхэ. Өөрөө зургаа авч чадаагуй болохоор зураг тавих боломжгуй гэж бодож байтал бусад маань зураг авсан байж. Тэндээс хуссан зураг хэхэ

Цуйван хийсэн нь

Олон соёлын өдрүүд үргэлжилсээр байна. Монгол үндэсний хоолоо хийхдээ бага зэрэг түгшиж байсан ч санснаас хамаагүй сайн болсон. Уг нь хуушуур хийхээр төлөвлөж байсан ч зохион байгуулагчид маань дэндүү жаахан мах аваад ирсэн байсан. Тэгэхээр нь солиод ногоотой цуйван хийе гэтэл ногоо захиагүй тул хот руу явж авч амжихгүй гэсэн тул ногоогүйг хийсэн нь тэр.  Урд шөнө нь бүх штаф бас бусад оролцогчдоо дайчлаад гурилаа бэлдчихсэн байсан тул овоо хурдан хийсэн. Гурилаа бэлдэх гэж арай л хөлөөрөө зуураагүй хэхэ. Элдүүр байхгүй штафын ажилтан залуу Бамбоо гээд мод олж ирж тайраад түүгээрээ элдсэн. Хамтарч ажиллаж байгаа залуус маань анх удаа гурил элдэж үзсэн туршлага дутаж бүдүүн нарийн, зузаан нимгэн янз бурийн гурил элдээд тэр бухнийг нь гоё байнаа гээд л наашаа харж инээж цаашаа харж уйлж байгаад тослоод жигнэчихсэн хэхэ. Гурилаа зузаан юм чинь гэр хаширлаад 1 цаг илүү жигнэчихээд гаргатал ул тал нь гамбир болчихсон байсан хэхэ Тэгээд хэрчих гэж бас баахан юм болоод хамтрагчид ...

Сонирхуулахад

Блогоороо шагайлгүй удаж байх шиг байна хэхэ. Ажлаар нэг газар ирчихээд байж байна. Миний байгаа энэ газар нь Тайвньдаа бол хөдөө нутаг.  100 хүрэхгүй цөөхөн хүн амтай шахуу гэсэн. Яагаад гэхээр энэ бүс нутаг нь газар хөдлөлтийн идэвхтэй бус нутагт ордог юм байна л даа. Гэхдээ одоо биш 9-12 сарын үеэр. Тэгээд энэ цөөхөн хүн амтай сууринд байх бага сургуульд нь олон соёлын Camp-т Монголоосоо оролцож байгаа юм.   Эндэхийн компьютерүүд нь хятад хэлтэй, би өөрийнхөө  компьютерт интэрнэтгүй байгаа болохоор бичлэг хийхэд залхуутай. Уг нь бичээд байвал сонирхолтой юм зөндөө. Ямартай ч Олон соёлын өдрүүдийнх нь хүрээнд үндэснийхээ хоолыг хийх гээд  бага зэрэг сандарч байна шүү хэхэ