Skip to main content

солиотой бичлэг

Өглөө босоод нүүрээ ч угаагаагүй, үсээ ч самнаагүй өдөржин арзайлаа . Өглөө ч гэж дээ үд дунд унтаж унтаж босоод тэгээд эгчийн хийсэн хоолыг идчихсэн, цайг уучихсан залгуулаад ээж, аав пицца захиалж өгсөн, эгч ах нар торт авч өгсөн бонуст нь бас мөнгө өглөө залгуулаад идлээ уулаа ахаас 10000 нэгж ирлээ.

Хөгшрөх ч гоёиймаа гэлүү, болдог бол өдөр болгон ингээд "хөгшрөөд" байхгүй юу, за за даврах нь.
Гэрээс гарах төлөвлөгөө угаас байгаагүй, ганц нэг хүнтэй чалчиж чаталсан шиг өдрийг өнгөрөөлөө. Одоо хүсэх юм нэгийн зэрэг байна хэхэ. Юу гэхээр нөгөө нэг 849TJN хэзээ ч билээ хальт дурдаж байсан даа. Тэр болохоор ямар нэг баяр ёслол болоод маргааш нь юм уу хэд хоногийн дараа ч юм уу гэв гэнэт гарч ирээд учиргүй баяр хүргээд унадаг, миний ааш ч гэж ааш. Шууд хөөё хэнээ тэр баяр чинь аль амбансын үед болоод өнгөрцөн ганбасаа штэ, юун мэнд вэ гэнэ тэхээр өөдөөс тэгээд яагаав би чамд одоо мэнд хүргэж болдоггүй юм уу гэдийн.

Өдөж байгаа юм уу доромжилж байгаа юм уу тийм сонин. Шинэ жил, Цагаан сар, Валентин гээд ер нь тэр яг тэр өдөр нь бол надад тоож мэнд хүргэхгүй, би ч тоож хүлээдэггүй, хамгийн ярзагнамаар нь маргааш нь юм уу хэд хоногийн дараа өөрөө хэрэг болгож над руу зурвасдаад уур хүргэчихдэг байхгүй юу. Хичнээн жил ингэж байгааг бүү мэд, тоог нь алдаж. Ядаж мэнд гэж хэдэн үг хэлмээр байгаа бол тухайн өдөр нь хэлчихэж болно штэ, тэр бол байхгүй хэхэ.
Тээд одоо тэр биштий л маргааш хөгширсөн өдрийн чинь мэнд гээд ороод ирээсэй гэж одооноос дотор арзагнаад байна гэлүү хэхэ.

Хүүе таминь ээ үсээ хусуулж үзсэн хүн байна уу? Би нэг хусуулаад үздэг юм уу гэтэл хусуулсан найзууд маань нээх сонин домбоо харагдаад байхаар эргэлзээд, хусуулаа хаятал шал сонин эр эм нь мэдэгдэхгүй хачин хүн гардаг юм болов уу гэж гайхаад байна. Бас хүмүүс эмэгтэй хүн үсээ хусуулах муу ёр гээд байхым. Багадаа даахиа үргээлгэж үзээгүй гэсэн, харин зүгээр ёс болгож тайраад өнгөрсөн юм уу даа.

Бонус болгоод ярихад намайг багад харсан хүмүүс эр үү эм үү гэдэг байсан, эмэгтэй хүүхэд гэхээр яг эрэгтэй хүүхэд шиг халимагтай, эрэгтэй хүүхэд гэхээр чихэндээ ээмэгтэй, дээр нь тоодон цэнхэр плажтай гэдийвэл гэдэс ил, бөхийвөл бөгс ил амьтан л гүйдэг байлаа. Бас болоогүй тэр чигээрээ хатаах гэж байшингийн хана түшүүлж тавьсан банзыг гулгуур болгож гулгаад нөгөө муу жаахан бөгсөөрөө дүүрэн өргөс оруулчихаад уйлж ч мэдкү ихээ өвдөж явснаа санаад байдаг юмаа.
Тэгээд яаж эдгэснээ санадаггүй, хүн лав түүж өгөөгүй хөөрхий одоо бодохоор өрөвдөөд нялмас гаран алдаад байдаг хаха. Одоо тэгж гулгавал яанаа, тэгээд тэрийгээ түүлгэвэл бүр яанаа хаха.

Comments

  1. Хүүхнүүд чинь төрснийнхөө дараа үсээ хусуулдаг болсон байна лээ ш дээ. Санаамар байнга боолттой байх юм чинь угаасаа гээд. ӨӨрөө л мэдэхгүй юу даа хэ хэ хэ.

    ReplyDelete
    Replies
    1. Тийм үү?, тэгээд мама нь хав халзан толгойноос айж уйлдаггүй юм болов уу? хэхэ

      Delete
  2. Bi husuulj bsan sht ynz bureer l yarihiim daa. Daahia urgeelgeegui busgui zovdog geel bhar n bas bahan himi budgand hordchihson blhr n husuulsandag kkk.

    Tolgoi hongorood goyo sht

    ReplyDelete
    Replies
    1. Тэгээд шинэ гарч ирсэн үс нь ямархуу байна? Хэн нэгэн домбоо харагдаж байна гэж хэлээгүй юу?

      Delete
  3. ооооффф шит..
    Аятайхан төгсгөчихгүй банзан дээр гулгаснаа дурдаад байхдаа яахав дээ чоорт.
    Ёстой дотор арзаганаад алганы хөлс чийхардаг байна шдэ. Сэрэл мэдрэмж сэргэв /хуучин дурсамж сэдрэв/

    ReplyDelete
    Replies
    1. Кккк тэр хөөрхий мамаг өрөвдөөд тэскү байсымаа хэхэ. Гоё дурсамж биш гэж үү? Одоо ярихаар манай ээж хачин болоод байдаг шт ккк

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...