Skip to main content

Posts

Showing posts from May, 2019

Багш ахайтан

Бусдад өөрийн мэддэг зүйлсээ хэлж өгч, албан ёсоор хэлбэл багшлах болсоор 10 жилийг ардаа үдэж ээ. Эргээд харахад энэ 10 жилд их юм сурч. Надад байсан давуу тал маань бусдыг ялгаварлан гадуурхахгүй аль болох тэгш хандах, бас суралцагчид, сонсогчдынхоо нөхцөл байдал, уур амьсгалыг хурдан мэдрэх юм уу даа. Гэхдээ л 10 жил өнгөрчихөөд байхад өөрөө өдөр бүр шинэ юмс сурсаар, суралцагч бүрээсээ шинэ ухаарал авч, сайн муу үлгэр дуурайл олж харж, өөрийгөө өөрчилж, бас өөрийн хувийн зан чанар, арга барилаа зассааар... Би ч тун болооогүй л байна даа хөөрхий... Өдөр бүр хичээл заадаг гэж ойлгуузай. Мэргэжлийн багш биш ихэвчлэн урилгаар, сайн дураар хичээл заадаг болохоор сардаа 1 удаа ч юм уу эсвэл өөрөө сургалт зохион байгуулдаг байв. Харин сүүлийн сар бараг өдөр бүр хичээл заагаад сүүлдээ шантрах ч шиг. Батлагдсан программ, сурах бичгийн дагуу биш өөрөө бүгдийг эрж хайж, олж боловсруулж, сонирхолтой хэлбэрээр тайлбарлах хэрэгтэй байгаа тул маш их сорилт, бэрхшээл тулгарч байна. Заримд...

Хайлаас модны. . .

Бүсгүй хүн болсноо мэдрэхдээ нэг л итгэлгүй за бүр дотроо мэдрэхээс зайлсхийдэг сул дорой юм байна гэдгээ одоо л бат нот мэдэж авлаа. Ажлын шаардлагаар ч гэх үү аль болох алдаа гаргахгүй, элдвийн санал, занганд унахгүй гэх ч юм уу нөгөө талаар хүйсээс үл шалтгаалан өрсөлдөж ажиллаж ирсэн аа дээр нь хувь хүн талаасаа ч хэн нэгнээр тусалж дэмжүүлээд гар, сэтгэлийг нь хараад суух эгогоо тэжээх гэж зүтгэдэггүй болохоор өөрөөр хэлбэл өөрийгөө хэн нэгэнд хариуцуулах ч гэх юм уу сэтгэл санаагаа дэлгээд айлгүйтэх, күй ээ ядаж хайрлах, хайрлуулах талаар бодож ч амжилгүй удаж. Сүүлийн жил овоо гарч ороод хүмүүстэй уулзаад эхэлтэл харин нилээн хэдэн хүнээс болзох санал аваад гайхаж эргэлзэж бүр барьц алдаж нтр хэхэ. Сургаар нь шууд үргэн зайлдаг хэвээр ч зарим нэг нь энэ муухай зангаа зас гэж загнаад аа гэл үү хэхэ. Ямар ч сэтгэл хөдлөлгүй бичсэн байгаа биз? Бараг болзоё гэхээр нь өөдөөс нь эвшээгээд байгаа юм биш үү? Тэрний оронд хаа нэгтэй ганцаараа сайхан аялаад нүдээ анин зүү...