Бороо орж ядан тэнгэр хуйсагнахаар дагаад сэтгэл хямарчих юм. Хаашаа ч юм бэ явмаар ч юм шиг, хэнтэй ч юм бэ уулзмаар ч юм шиг, эвсэл ганцаараа хээр хөдөө очоод хэвтчихмээр ч юм шиг.
Урд жилийн бороотой өдрүүд, ногоон арлаар хөндлөн гулд тэнэж, энд тэнд хонож явсан аялалаа санаад байх, уг нь ингэнэ гэж яриагүй штэ. Санадаг нь юув.
Бороо нь тэнд бүв бүлээн байдаг, хичнээн их орсон ч даарахаа мэдэхгүй ямар ч гоё байсан юм. Энд бороо дусагнаж ядахдаа шороогоор нүдэж нүдчихээд хураа харамлаад олигтой орохгүй явчих юм, гомдоор.
Зузаан цамцаа гаргаж индүүдэж өмслөө. Гарч нөгөө хэддээ нүүрээ нэг харуулаад ирье.

Comments
Post a Comment