Skip to main content

Бямбын орой

Миний хамарт нэг үнэр "нисч ирээд" наалдчихаад байна хэхэ. Манай байр нэг эмнэлэг, бас өөр нэг зочид буудлын хажууханд байдаг, гэхдээ тэр зочид буудал хашаан дотроо хэд хэдэн навтгар навтас шиг амбаартай л даа. Хажуугаар нь өнгөрвөл тэр навтгар тамбруудаас нээх сонин мантуу, талх жигнэж байгаа юм шиг л үнэр гардаг.

Би бодохдоо тэнд буриад талхны цех ажилуулдаг юм болов уу даа гэж таадаг байхгүй юу. Гэхдээ тэр байшингуудаас талх авч, зөөж байхыг лав хараагүй. Тэнд байдаг дэлгүүрт ч талх зардаггүй. Саунтай гэж дуулсан болохоор сауны үнэр юм уу гэхээр тийм царай муутай, газарт шигдэх дөхсөн таамбрт саун ажиллуулаад, тэнд нь суудаг хүн байдаг гэж санаанд багтахгүй байна. Тэгээд юу хийхээр тийм сонин нэг юм жигнэж байгаатай адилхан үнэр гараад байдгийг тааж ядаад л байгаа. Цагаан хэрэглэл ч байж магад гэхдээ арай л өөр яах аргагүй мод тэгээд бас гурил жигнэгдээд хатаж байгаа шиг үнэр байхым. Одоо салхиар туугдаад үнэр нь хамарт наалдаад байнаа. Би ч угийн үнэрч, сэжигч хүн л дээ. Үнэрээр нь ямар хоол хийж байгааг бараг мэдчихдэг хэхэ. Хог мог шатааснаас энэ үнэр арай л илүү "тааламжтай" гэхдээ юуны үнэр болохыг мэдчих юмсан л гэж сэмхэн сананаа бас.

Сүүлийн хоёр өдөр гадаа чинь жигтэйхэн бүгчим тэгсэн мөртлөө шороотой байна шт. Тагтан дээр гарч хоёр минут болоод тас хар болоод гэхгүй юу. Гарахаар өөрөө өөртөө түүртээд уур хүрээд бушуухан гэрт орохын түүс, гэртээ орлоо бүгчимдээд гармаар уушиг зүрхээ жаахан салхилуулмаар болоод буцаад гарлаа байдаггүй. Суух газар, явах газар гэж алгаа нээрээ. Өөрөө өөрийгөө хөтлөөд салхинд гаргаж байхдаа анзаарсан зүйлс бол Улаанбаатарын хүүхдүүд хөдөлгөөнөөр ёстой "цангаж" байнаа. Хөөрхийс байрныхаа гадаа тоглож болох алга дарам зайд тоглох гэж зүтгээд тоглож байгаа байхгүй юу, тэгтэл хаанаас ч машин давхиж ирээд мөргөчих магдлалтай, арай сэлүүхэн газар очьё гэвч шороотой бас ялгаагүй машин тэрэгтэй. Хүүхдүүд маш тарган байна. Миний багад лав тийм тарган хүүхдүүд байгаагүй, байсан тарганчуул нь бөөр муутай гэх мэт эрүүл мэндийн шалтгаанаар таргалсан хүүхдүүд байсан. Одоогийн хүүхдүүд бол маш тарган, хөдөлгөөний дутагдалтай, тэгээд бас эвсэл мэвсэл байхгүй болчихсон байшт. 

Хүүхдүүдийг хэлэлтгүй би өөрөө ч хөдөлмөөр, гүйж хараймаар гэтэл явах газар гүйх боломж байдаггүй. Манай энэ хавьд бол далан малан ч байхгүй хаашаа гүйхэв дээ. Тоглоомын талбай дээр байдаг хөл гараа савлуулдаг төмөр дээр "тонгочих" гэхээр хүмүүс том том хараад тэгэнгүүт санаа зовоод эд одоо энэ гөхшин эмээ одоо болиосой гэж бодож байгаа байх гээд ичээд хэхэ. 

Comments

  1. ккккк. Хүнд ямар харагдах бол гэж их санаа зовдогоосоо болоод өөрөө өөрсөддөө асуудал удаад байгаан. Хэн юу гэх нь хамаагүй шдэ. Өөртөө юу хэрэгтэй түүнийгээ хийдэг байх нь чухал

    ReplyDelete
  2. Санаа зовку гээд байдгаараа савчиж байтал тэр хүүхэд савчихад зориулсан төмөрүүд нь намайг даахгүй салаад уначихвал баларна шүү дээ. хэхэ

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...