Skip to main content

Posts

Showing posts with the label Ном

Уншсан номууд

Зуны амралтаараа интернетээс болон хаа нэг тааралдсан уншиж болох номуудыг шүүрч аваад л уншаад байлаа. Тоймтойгоос гэвэл Сидни Шелдоны “Толинд харгадах үл таних хүн” “Од нь гийсэн бүсгүй” гэхчлэн номууд. Сидни Шелдоны зохиолын орчуулга болон, бичлэгийн хэлбэр ч таалагддаг. Түүний зохиолын баатар бүсгүйчүүд ер нь бол ухаантай, нилээн зальжин сэргэлэн олон янзын хувилбар хурдан гаргадаг нь сонирхолтой санагддаг юм. Мөн урд нь уншаагүй байсан Бовари хатагайг уншлаа. Сонин санагдлаа. Бурхан минь юу гэж тоймлож дүгнэмээр юм бэ дээ. Анна Каренинаг уншаад л эмэгтэй хүн өөрийн сэтгэлээ барьж байхгүй бол ингээд орон гаран ч юм шиг, галзуу ч юм шиг хяналтаа алдаад сүйрэх нь амархан байдаг юм байна шүү гэж бодож байсансан. Бовари хатагтайг уншаад Эммаг буруутгаж нэг, өмөөрч нэг бодлоо. Юуны төлөө харчуулын хойноос үхэн хатан мөрөөдөж, тэмүүлж, тэгээд нууц амраг болсон хойноо солиотойгоор хардаж, өмчирхөж, сэтэхүйн хувьд хорьж цагдаж байсаар байгаад хаягдаад үлдэж ба...

Хөгжил... дэвшил...

МR нь яг одоо номын эх бэлдэх гээд ажлынхаа 0,5 хувьд орчихсон явж байна.  Хэдэн жилийн өмнө бас яс сууж байж PageMaker сурч байлаа. Түүний дараахан хүний юм хийхийг харж байж Photoshop сурч, ямартай ч хүн гуйхгүй зурагаа янзлаад явж чадах болсон.CorelDraw дээр ч ажилладаг л байлаа. InDesing бол үндсэндээ анх л үзэж байна. Багш дээрээ очиж асуутал надад чамд заах цаг зав байхгүй дээ гэж үнэнээ шулуухан хэлсэн тул өөрөө оролдохоор шийдэж, номыг нь програмтай нь худалдаж аваад л үзэж таржийна. За худлаа үзэж тараагүй ээ... хойш тавьж за за ямар ядаргаатаймбэ, яая даа гэсэн шиг урагш ахиж байгаам. Миний мэргэжил эх бэлтгэгч-дизайнер огт биш, гэхдээ зарим нэг эх бэлтгэлийн ном, сурах бичиг гартаа барьж суугаад уншаад, уншснаа ойлгоод, дагаад юм хийчихдэг. Энэ чадварыг өөртөө суулгах гэж тухайн үедээ маш их зовсоон. Хүмүүс нэг их хурдан тас няс сурчихдаг л гэж боддог байж магадгүй, биеэр үзэж туулж, сурсан хүний хувьд хэлэхэд программтай ажиллах дадал сууна, уншснаа ойлгодо...

Хуучин ном

Саяхан гадуур алхаж яваад хуучин ном дэлгэж зарж байгаа хүмүүсийн хажуугаар өнгөрөхдөө тэсэлгүй очиж баахан харж зоглоо. Миний мэддэг, уншсан хуучны номнууд зөндөө байна лээ. Бараг манай гэрийн номнууд биш үү, хөдөө орхисон номнуудыг маань хэн нэгэн ухаж авчраад энд зарж байгаа юм биш байгаа гэж хардах дөхсөн шүү хэхэ. Уншсан ном олон байнаа... Баруун дээд булангаас эхэлье... Дашдооров.С Хөдөөгийн мөнгөн сар, Гармаа.Д Дайны сүүдэр- Энэ хоёр номыг хоёуланг нь уншаагүй шиг байна. Сөхөж харсан бол уншсан ном болохыг мэдэх байсан болов уу. Дайны сүүдэр гэдэг нь нэг нутгийн ах дүү болтлоо ижилдсэн хоёр найз залуугийн тухай ном болов уу гэж таагаад байна. Урд нь Гармаа зохиолчын нэг тийм номыг уншиж байсан юм. Баатар гэдэг гол дүр, цэргийн дарга залуу нь Үзмээ гэдэг гэргийтэй, дайнд амь үргэддэг. Баатарын найз Дорж билүү нутгийн цэрэг Ханд гэдэг гэргийтэй. Гэвч найз Баатарыгаа байхгүй болсны дараа яаж яваад ч билээ Үзмээтэй учир ургуулдаг зохиол байсан. Тэр мөн байхаа. ...

Мао.... үргэлжлэл 1

Маогоо үргэлжлүүлье ээ... Уншаад л байгаам... Дарангуйлах зан нь таалагдаад дээш гарах шат болсон гээд түрүүчийн бичлэгээ дуусгасан тийм ээ? Цааш уншаад байхад дан ганц дарангуйлах зангаас гадна өөр өөр юм хэрэг болсон байхымаа. Тэр нь зулгуйч, зусарч, хүн муутай гэхчлэн нийгмийн ёс суртахууны хамгийн шүүмжлэлтэй зан чанарууд байна. Ухаан нь дарга Мао-г ХКН, Гоминданы нам хоёрт хоёуланд нь албан тушаалтай байсан гэж хэлсэн, гэхдээ тэр ХКН-д бараг нууц маягаар юм уу даа. Тухайн үед ХКН Москвагийн заавар, санхүүгээр ажилладаг ч харьцангүй гишүүн, дэмжигч цөөнтэй нууц байдлаар ажиллаж байсан байх нь. Тэр үед Хятад оронд арми нь тогтсон дүрэм журамгүй, партизан гэхэд хаашаа юм намын нэр дор болов ч өөр өөрийн удирдагчдаа дагаад өөр өөрийн дэглэм журмыг аль нэг муж, газарт тогтоогоод тэндээсээ дээрэм тонуул, булаалт гэхчлэн арга замаар хоол хүнс гэх мэтийн наад захын хэрэгцээгээ хангаж явдаг байсан юм уу да.  Үүнтэй зэрэгцээд Гоминданы намаас Маог нэг мужид за...

Мао... үргэлжлэл

Нөгөө номоо өдөрт ганц хоёрхон хуудсаар ахиулаад л яваа. Тухтай сууж унших зав үнэндээ алгаа. Нүд муудсан нь ч нөлөөлж байна гэлүү хэхэ. Урд өмнө нь ном уншиж дуусаад тэмдэглэл, товчлол бичиж үлдээдэг байсан харин энэ удаад уншиж дуусгасан хуудаснуудаараа товчлол хийж байгаа нь шинэлэг байна.  Нөгөө талаар номоо уншиж дуусаагүй болохоор үйл явдал, хувь заяаны гаргалаа нь яаж гарахыг хүлээнэ гэдэг бас сонирхолтой юм. Та нарт ч сонирхолтой байгаа байхаа. За тэгэхээр дарга Мао бол нилээн залхуу байсан гэж хэлсэн дээ. Үнэхээр түүнд урдаа тавьсан тодорхой зорилго үгүй ч бага зэргийн идэвхтэй, гэвч холбиромхой залуу байжээ. Анхны эхнэрээ бол нүүр өөд нь ч тоож харж байгаагүй юм байх. Эцэг нь их эрт буюу 14 тэй байхад н 4 эгч хүүхэнтэй гэрлүүлсэн, тэр нь удалгүй нас барсан юм гэнэ л дээ. Гэвч түүхэнд нь бол анхны эхнэр гэж бичигдээд үлдэж. Хоёрдахь эхнэртээ бол бага сага гэхээс арай илүүгээр за да ямар ч байсан овоо хүчтэй дурлаж, хойноос нь гүйж байж суусан байна. Эх...

Нам жимхэн

Блог ертөнц нам жим болжээ. Сонин сайхан юу байцганаа??? бичээчээ та нар чинь. Цагаан сар өнгөрөв үү үгүй юу Валентины баяр болоод яг аль баярыг нь тэмдэглэж байгаа нь ялгагдахгүй явсаар өнөөдөр боллоо хэхэ. Валентинаар шоколад авсан шдэ, самартай. Гэхдээ цагаан сарын бэлгэнд өгсиймаа хэхэ. Ярьж хөөрөөд айл хэсээд л тэр хайрын өдрийг өнгөрөөсөн, харин маргааш нь гэнэт л цэцэг навч бэлгэнд авдаг, үгүйдээ цэцгийн дэлгүүрээр бөөнөөрөө хоёр гурваараа орж найзыгаа хайртадаа бэлэг сонгоход нь тусалдаг байсан цаг үеэ дурссан шоо. Өчигдөр өнөөдөр хоёр боть номын эхний хэдэн хуудсыг эргүүлж уншлаа. Дарга Маогийн далд амьдрал гэдэг ном гарсан л гэж дуулддаг байсан тэрний орчуулга юм уу гэвч нэр нь бол "Хэний ч мэдэхгүй Мао" гэсэн байна. Эхний хэдэн хуудас уншихад дарангуйлагч болохоор бэлтгэгдсэн, өөрийгөө бэлдсэн хүн яав ч биш байжээ. Насан туршдаа тосгоны аялгаар ярьсан, тоо, гадаад хэл, эдийн засагт дургүй байсаар ирсэн, тариачин гаралтай ч түүнийгээ ү ү...

Миний Дагестан

Цада сууринд төрсөн Гамзатын хүү Расулын энэ номын тухай энд би уянгалаг уран цэцнээр үгээ олохгүй магтахгүй.  Хамгийн товчхоноор тодорхойлж хэл гэвэл "Зүрхний дуулал" гэж хэлнэ. Эцэг хүү Гамзатовын талаар уншиж байгаа хүмүүс аль хэдийн дуулсан байлгүй. Миний хувьд Расул Гамзатовыг эртнээс мэддэг болсон. Манайхны нэг орчуулагч-яруу найрагч түүний дурлалын шүлгийг дэврүүн халуухнаар орчуулсан нь яван явсаар нүдэнд торж, тархинд хадагдан үлдсэн нь тэр. Дагестаны уулын гүнд, тэнүүн талын дэнж газар аварын Цада гэдэг хот айл энхжин суурьшсан байдаг...  тэр ууланд зассан үүр ч гэж хэлж болох аглаг газрын бяцхан сакляас хоёр их яруу найрагч орчлон дэлхийд мэндэлсэн ажгуу... номын удиртгал ингэж эхлэдэг. Мянган хүн чамайг хайрлавал Мянганы дотор намайгаа бийг санаарай Зуун хүн чамайг хайрлавал Зуугийн нэг нь намайг л гэж бодоорой Ганцхан хүн чамайг хайрлавал Ганцхан түүнээ л намайг гэж бодоорой Ганц ч хүн чамайг хайрлахаа байвал Газар дээр н...

Сидней Шелдон ба бусад

Уншив... Төгсөв... Санаа алдав... Цаг хугацаа юм бүхнийг байранд нь тавьж өгдөг өө гэж... Өөрийн гэсэн бүхнээ өөрөө л олж... Босгож... Бас төгсгөх хэрэгтэй юм байна... Ойлгов... Ингэнэ гэж ярьсан юм уу гэдэг шиг Сидней Шелдон ийм зохиол бичнэ гэж гэсэн юм уу? Детектив зохиол гэдэг ч энэ удаагийн номыг нь арай өөр үгээр тодорхойлмооор ч юм шиг.  Ямар зохиол гэдгийг нь хэлэхээс татгалзав. Өөрсдөө олоод уншчихооооо. Сидней Шелдоны зохиолуудыг уншаад байдаг, уншаад байдаг барагддаггүй. Ямар ч олон зохиол бичсэн юм, яасан ч олон зохиол нь орчуулагдсан юм гэхгүй юу хэхэ. Зарим хүн яг сэтгэлд хүрсэн зүйлээ тодорхойлж хэлмээргүй, дотроо нуугаад бодоод яваад баймаар санагддаг шүү дээ. Яг тийм байдалтай байна. Хүнд хэлчихвэл тэр сонссон хүн нь үгүйсгээд, хамгийн энгийн гэдгийг үнэмшилтэй тайлбарлаад, нэг ёсондоо хамаг онцгой содон бүхнийг "байхгүй" болгочихно гэдгээс айдаг юм болов уу. Өөрийн биш л бол хүний юм бүхэн хүний л юм байдаг юм шиг байна. Юу ч байсан тэр ...

Нэгэн дурлалын түүх

Уншаад сэтгэл зүрхэнд нэг хэсэгтээ л шингэдэг, дотор хөндүүр болгоод ч байх шиг болдог ном, зохиол байдаг даа. Тийм нэг зохиолуудын нэг нь Сербийн зохиолч Милорад Павичийн "Загсны хайрсан бүрх ба Дурлалын түүх". Маш гоё зохиол шүү Нэг блогчны блог дээрээс л анх уншиж байсан юм байна. Уншаад хэд хоног нэг л хөндүүр явж байсан. Юу хэлэх гэснийг нь, үйл явдал, зохиолын гол баатрын амьдрал ямархуу утга санаагаар өрнөж байгааг нь ойлгоогүй гэхэд болохоор хир нь шүү дээ. Ямарчиг л байсан энэ бол хайрын түүх. Үнэндээ ойлгоход амаргүй хэллэгээр бичигдсэн, тэгсэн хирнээ цаанаа л нэг хүний сэтгэл татах увидастай сонин зохиол. Уншиж үзсэн хүн байвал сэтгэгдлээр санал бодлоо хуваалцахыг хичээнгүйлэн хүсье. Уншаагүй хүмүүс бол дор байгаа холбоосоор ороод уншаарай. Тэгээд мэдээж уншаад төрсөн бодлоо хуваалцвал машид баярлана. Эндээс татаад авч болох юм байна шүү. Epub. Mobi Форматаар ном татаж авах бас нэг сайт олоод маш их баярлаад сууж байна хэхэ.

Сурах бичиг

40 жил цэцэн мэргэний шинжлэх ухаанд зүтгэсэн буурал эрдэмтний саяхан хэвлүүлсэн бүтээлийг босон суун сөхөж харж байна. Номын агуулга, цар хүрээ, хөндсөн сэдвийн хувьд ярих юмгүй ланжгар бүтээл. Хэдийгээр анхан шатны мэдлэг олгох зорилгоор "Сурах бичиг" хэмээн тодотгосон хэдий ч бүхэн бүтэн 40 жил тогоонд нь буцалсан хүнийх гэхээр ямар байх нь ойлгомжтой. За энэ дээ.62 хэвлэлийн хуудас ном Үнэ ханшийг хараад хямд ном байх юм, ийм том ном ийм хямд байгаа юм уу гэж багагүй гайхан дахин дахин лавлаж асууж байж авч байсым. Уг нь үнэ дагаж чанар гэдэг л дээ. Гэвч энэ номын хувьд гэвэл үнэ дагаж чанар буурсан гэж хэлж огтоос үл болно. Их, дээд сургууль элсэн орсон хэн боловч өөрийн эзэмшиж буй мэргэжлийн дагуу философийн үндэс үзэж судалдаг. Тэр үед л оюутнуудын эрэл сурал болдог гол номуудын нэг нь энэхүү "Философийн сурах бичиг"  Намайг оюутан байхад ч янз бүрийн зохиогчтой сурах бичгүүд эрэлттэй, олж унших гэж нилээн юм болдог, олоод уншихаараа ойлго...

Энх улирал ханхлахад

Саяхан даа, нэгэн сэтгүүл гүйлгэн харж байтал нэг л танил өрнөл, үйл явдалтай өгүүллэг анхаарал татсныг гүйцээн уншвал Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Сормууниршын Дашдооров зохиолчийн “Энх улирал ханхлахад” хэмээх алдартай өгүүллэгийг зохиолын гол баатар, цаг хугацааг өөрчлөн орчин үед оруулж тэр чигээр нь хуулан бичсэн байхыг хараад жигтэйхэн дургүй хүрч, уур ч хүрэх шиг, сэтгэлгээний ядууралд орсон тус сэтгүүлийн редакц, “зохиогч” нэртэй хулгайч нар, тэднээс илүүтэй шинэ өгүүллэг гэж бодож уншиж буй уншигчдыг өрөвдөх ч шиг. Угтаа энэ өгүүллэг нь бидний сайн мэдэх Москвагийн кино их наадмын тэргүүн шагналт “Нар хиртсэн жил” киноны эх зохиол юм. Дашдооров зохиолчын намтар, уран бүтээлтэй http://dashdoorov.com хуудсаар танилцаж болох тухай өмнө нь би бичиж байсан санагдана. “Улааран байгаа тэнгэрийн хаяа” өгүүллэг сэтгэлд орж, гарч явсаар Google-с хайлт хийж үзтэл зохиолчын “Түүвэр өгүүллэг” бүрэн эхээр гарч ирсэнийг ихэд олзуурхан олж авлаа. Уг түүвэрт дээр дурдсан өгүүллэ...

Амрагийн Тэнгэр

Дармын Батбаяр зохиолчийн тухай хэд хэдэн удаа бичиж байлаа. "Цахилж яваа гөрөөс" туужийг нь уншихаасаа өмнө энэхүү "Амрагийн тэнгэр" өгүүллэгээр нь түүнтэй "танилцаж" байлаа. Чингиз Айматовын "Ботгон нүд" буюу "Улаахан алчуурт хонгор минь" зохиолыг хайр сэтгэлийн тухай хамгийн сайхан зохиол гэх нь байдаг юм билээ. Одоог хүртэл уншиж амжаагүй болохоор юу хэлэхэв. Харин миний уншсан зохиолуудаас харчин Жагдлын Лхагва зохиолчийн "Анхны хайрын дууль" хэн билээ нэг зохиолчийн "Есөнбулагийн намар" мөн энэхүү "Амрагийн тэнгэр" өгүүллэг хайрын тухай уярам сайхан зохиолууд юм.  Намрын дунд сарын арван долооныг тохиолдуулан энэхүү өгүүллэгийг Бийрбэх сайтаас тэр чигээр нь чирж аваад ирлээ. Уншаагүй хүмүүс нь уншина биз дээ. 

Зам

Намсрайн Банзрагч гуайн Зам романыг уншлаа. Алдарт Норовбанзад гуайн нөхөр, улс төрч Дэлгэрмаагийн аав гэж хүмүүс мэдэх байх л даа. Урд нь уншчихсан л гэж боддог байсан тэгсэн уншаагүй байсан байна лээ хэхэ. Эрт дээр үеийн ном унших дургүй ганц нэг залхуу гарууд энүүгээр орж ирвэл би дуртайяа энэ номыг өөрийнхөө ойлгож, тогтоосноор яриад өгий хэхэ. Баруун хязгаар нутагт Өлзий нэртэй нэгэн анчин байж гэнэ, буруу зөрүү зангүй, төлөв түвшин түүнд нутгийхан сайн байсан ч нэг өдөр мань эр сураггүй алга болж. Хавь ойрыхон нь сураг ажиг тавиад үргэдэж гэж бодсон ч үлдсэн гэр орныг нь үрэн таран хийсэнгүй холын садан нэг айлд нь тавьсан байж л дээ. Гэтэл хоёр гурван жилийн дараа мань эр гэв гэнэт өлгийтэй хүүхэд тэврээд хүрч ирсэн гэнэ. Гэрээ бариад юу ч ярилгүй хүүгээ өсгөж, нутаг нугыхан нь ойн чөтгөр савдаг шуламстай нөхцсөн энэ тэр болж тэгсгээд хов жив намдаж, Өлзий ч өөрөө сайхан дуулдаг тул хүүгээ тэврэн айл амьтны найр хэсч найрлаж дуулж явдаг болж гэнэ. Тэгж явахдаа үнэн учраа ...

Хайрламаар байвч...

Ахиад л.... Ярилцлагын гэдэг овогт би дургүй. Яруу найрагч Ганчимэг гэж дуудах ёстой санагддаг. Эмэгтэйлэг шүлгүүдийг нь одоо ч би дотроо хадгалж явдаг юм. Ганцаардал... гэвч өөрийгөө аль хэдийнээ жинхэнээсээ "олсон" бардамхан гуниг түүний шүлгүүдээс нэвт ханхалдаг. Харин өөрийгөө яруу найрагч биш гэдгийг нь бодоход ч гайхмаар. Хэзээ ч билээ "яруу найраг гэж хэдэн годгор охины бүтэлгүй дурлалын тухай гансарсан тэмдэглэл биш" гэсэн утгатай хэл ам гарч байсныг санаж байна. Түүнийг шүлгээ уншиж шагнал авсны дараахан биш байгаа даа гэж хааяа би боддог. Гэвч түүний шүлгүүд тийм нэг гэгэлгэн бас тансаг... Халуун цээжийг нь шатаан Хайрлуулсан минь үнэн Эрхэлж нялхруулан зовоож Эзэлсэн минь  бас үнэн ... Өө би түүнийхээ Сүүлчийн хайр нь Өө би түүнийхээ Сүүлчийн гоёл нь... Санчиг үсэнд нь эгшиглэж гэгэлзсэн Сарниаж зовоох аялгуу нь Салж ч чадахгүй нийлж ч чадахгүй Сар шиг дагах садаа нь ... 2007 онд өөрийнхөө төрсөн өдрөөр өөртөө зориулж түүний шүлгийн н...

Эрх чөлөөний үнэ цэнэ ба Шоушенкийн шорон

Рита Хэйворт ба Шоушенкийн шорон дахь эвлэрүүлэл номыг уншлаа. Стивэн Кингийн зохиол. Энэ номыг уншихаас өмнө Frank Darabont-ын найруулсан киног нь үзчихсэн, улмаар уг кино миний хамгийн дуртай киноны нэг болсон байсан. Энэ зохиол адал явдалт гэхээсээ илүү хүний мөн чанар, ноён нуруу, эрх чөлөөний үнэ цэнэ, нөхөрлөл хийгээд хүн чанарын талаар өгүүлсэн гайхалтай бүтээл. Кино нь ч бас үнэхээр сайн бүтээл гэж би дүгнэдэг. Тим Робинсыг энэ киноны Энди Дюфресны дүрээр мэддэг, хайрладаг, бас үнэлж хүндэлдэг болсон. Хугараагүй ноён нуруу гэдэг шиг жинхэнэ эр хүний дүрийг бүтээсэн. Дээр нь Морган Фриймэн байна. Төдийлөн тодорхой биш өгүүлэгч баатрын дүрийг тэгж гаргасан нь гайхамшиг биш гэж үү хэхэ. Эрх чөлөө бүхнээс илүү билээ Энэ киноны миний хамгийн дуртай хэсэг нь Энди суллагдаж, ярьж байсан том чулуун дороо шоронгийн найздаа зориулж захиа орхиж, нэгэнт суллагдсан өвгөн болсон найз нь тэр захиаг олж уншдаг хэсэг.  Тэр захианы өгүүлбэрүүдийг монголоор орчуулс...

Хойт насандаа учирна.

Ардын уран зохиолч С.Эрдэнэ баавайн энэ номыг нөгөө монгол ном татдаг блогоос татаж авч уншлаа. Дүгнэлтийг нь сүүлд нь Баабар бичсэн байна лээ. Тиймээс би дүгнээд яах вэ. Буриад зоны амьдрал, соёл, ёс заншил, зан төлөвийн өвөрмөц дүр төрхийг тусгасан зохиолтой хэзээ анхлан танилцсанаа эргэн санахад Б.Нямаа гуайн "Арандалыхан" "Араараа модтой Биндэръяа" С.Эрдэнэ гуайн "Сэрүүн дуганы мөхөл" зэрэг номууд санаанд бууж байна. Тэгээд дараагийх нь энэ "Хойт насандаа учирна" Номын агуулга нь ерөөс буриад зоны амьдрал, 30-д оны хэлмэгдүүлэлт хэрхэн эхлэсэн тухай уран сайхны аргаар өгүүлсэн. Онон Балжаар нутагтай буриад өвгөнийд хавь ойрдоо сайхнаараа гайхагдсан басган байх. Хоршоо дарга ахтай нь цуг ирсэн залуухан төрийн сайд буриад басганд сэтгэл алдардаг. Үйл явдал цааш үргэлжилсээр уурсаж хилэгнэсэн өвгөн буриад охиноо их хүрээ рүү нэр холбогдсон хүн рүү нь өнчирсөн дүүг нь хөтлүүлэн явуулдаг. Хэргийн учир нь буриад басган хавь ойрдоо айлгүй...

Нэгэн зүйл... үргэлжлэл

Тэгэхээр нэгэн зүйлээ үргэлжлүүлнээ хэхэ. Нэгэн зүйл: Намайг гэнэт бусдын хуримнаас болоод ааш нь хөдлөөд алга болчихсон гэж бодсон байх даа уншсан нэгэн нь. Тэгтэл үгүй юмаа хэхэ. Нөгөө номоо унших гэж дон хөдлөөд байхгүй юу хэхэ. Одоо бол уншаад дуусгачихсаан. Тэнэг Белла гэсэн бодол маань даамжраад бүгдийг нь тэнэг гэсээр дуусах шив дээ. Гэхдээ энэ ном чинь дуусаагүй юм билээ шт. Twilight цувралыг би ерөөсөө үзэж байгаагүй бас сонирхож ч байгаагүй зөвхөн ном нь монголоор орчуулагдсан болохоор л уншсан юм. Орчуулгыг нь заримдаа сайн ойлгосонгүй, хойно урд нь оруулаад баллаж тавьсан байна лээ. Гэхдээ над шиг англиар номыг нь уншихаас байнга зугтаадаг гаруудад сайхан боломж шүү дээ. Орчуулагчдад, бас нетэд оруулсан хүмүүст дахин талархая хэхэ. Нэгэн зүйл: Тэгээд бас нэг инээдтэй юм миний санаанаас гарч өгөхгүй тархиа гашилгаад болдоггүй. Хүн амьтаан хэлээд өгөөч, хэдийгээр зохиол ч гэсэн нэг логикийн алдаа байх шиг байна. Юу гэхээр тэр энэ Эдуард чинь цус сорогч, Бэллагийн үнэ...

Нэгэн зүйлс

Нөгөөх чинь гэнэт чимээгүй болдог нь учиртай шүү, ард түмээн. Тэгэхээр сонин хачин гэвэл ийм ийм юм байнаа. Нэгэн зүйл: Цуврал уншаад ухаан алга сүүлийн хэд хоног. Уг нь өдөрт нэг ном унших норм өөртөө тогтоосон ч улангасч дайраад өшдөр хоёр ч ботийг "цааш харуулсан" хэхэ. Ямар гэж үү? Twilight цуврал. Тэнэг Белла. Би байсан бол шууд л Жакобыг сонгоод тэгээд амар сайхандаа жаргий шт, ядаж дулаан байх 1000 лан гэсэн онолыг бодсон ч тэр бөөрөө дулаацуулышт хэхэ. Номоо хараахан дуусаагүй өнөөдөр Breaking Down уншаад тэгээд амар сайханд нь жаргаанаа. Дуусагүй байж иймэрхүү бодол л төрж байштэ. Нэгэн зүйл:  Урд жил зуны кэмп-д ажиллахад тэр байгууллагаас хоёр залуу бид нарыг удирдаж явсын. Нийтдээ 13 сайн дурын ажилтан, 2 зохицуулагч гээд 15 хүн явахгүй юу. Тэндээ 8 хоног байхдаа арай л эжий ахай биш юм гэхэд сайн найзууд болох нь тодорхой биз дээ? Эрэгтэй зохицуулагчийг нь Paul гэдэг, надад голдуу тусалж хятадаас англи руу чадах ядахаараа орчуулга хийдэг байсан л даа. Мөрөө...

Pet Sematary буюу Тэжээвэр амьтдын оршуулгын газар

Стивен Кингийн "Тэжээвэр амьтдын оршуулгын газар" номыг нетээс Монгол хэл дээр татаж аваад уншлаа. Нэрийг нь "Тэжээвэр амьтдын оршуулгын газар" гэж гоё орчуулсан байна Монгол ном үнэгүй татах блог байдаг юм байна штэ. Утсаараа ч уншиж болох байх, ePub, Mobi гэсэн хоёр өргөтгөлийн файлаар байна лээ, бас мэр сэр PDF номнууд ч байна. Би бол ePub форматаар нь татаад, тэгээд тэрийгээ Chorme дээр Magic Scroll eBook reader нээж байгаад уншчихлаа. Firefox дээр ч уншиж болох боломж байдаг юм билээ, add-ons суулгаад, гэхдээ би Chorme-ийн үнэнч хэрэглэгч гэхүү дээ хэхэ. Ойрын үед Kindle Fire авна, бас компьютерээ шинэчилнэ гээд төлөвлөчихсөн л байгаа. Kindle DX арай л үнэтэй санагдаад байгаа юм. Тэгэхээр Kindle ашигладаг хүмүүс зөвлөгөө өгөөрэй. Kindle Fire монголын нөхцөлд хир вэ? Дагалдаж ирэх янз бүрийн урамшуулал, ном, тоглоом зэргийг монголд байхдаа ашиглах боломжтой юм уу гэхчлэн олон юм мэдмээр . Ийм юмтай л болоод сохолзоод хорвоогоос тасарнаа удахгүй, г...