...алхсан, аялсан нь хэмээх гутаар бөлөг... Күй ээ ямар юмны гутаар бүлэг болчихов энэ чинь ккк. Ертөнцийн өмнөд нийслэлээс буцахдаа Кенгручудын нийслэлээр дайрсан тухайгаа бичих гээд дуншаад байна хөөе. Эндээс явахдаа билет захиалга хийхэд аахар шаахар шалтгаан, шалтаг гараад очихдоо дайраагүй хир нь буцахдаа Сиднейд хонож таараад аа. Гэтэл тэд нь нисэх дээрээ хонуулдаггүй, хонуулсан ч гадаа гаргаж "шидэж" хонуулдаг гэсэн сураг гарсан тул нэгэнт хөл тавьсных хотын төв орж хонох болов. Эйр Нью Зеландаар нисэхдээ билет дээр бичсэнчлэн хоолгүй гэсэн шүү юм бодож байтал хоол өгөхөөр баахан гайхасхийж явсаар Сиднейд буугаад тээш хадгалах газар чемдоноаа оруулж түгжүүлчихээд хотын төв рүү гараад чавдхдчихсан. Дуулж сонссончлон мангар үнэтэй нэг талдаа 18 AUD-р гурван давхар трайны билет авсных нэг дээшээ нэг доошоо шатаар явж давхар хэссээр хотын төвд буусан хэхэ. Тэгж давхар хэсч яах ч гэсийн зайлуул бодвол билетээ утгаар нь ашиглаж байгаа царай нь юм байлгү...