Skip to main content

Posts

Showing posts from August, 2012

Амьдаа амьд

Бичлэг бичилгүй зөндөө удсан байна хүүхдүүдээ. Сонин хачин юу байцгаана? Бүгдээрээ амар мэнд үү? Би нь амгалаан Шөнө ийш тийш гүйгээд Өглөө нь унтаж Өдөр нь хэвтэж Орой нь идэж Шөнө нь бас харайлгаад Нэг иймэрхүү хэмнэлтэй амарчийна Урд шөнө олимп үзлээ Пара олимпийн нээлт хэхэ. Тайлбарлагчид тайлбарлах гэж алжийна Заримдаа ч гайгүй Заримдаа ч ай мэдкү ээ Дохионы орчуулагч орчуулах гэж бантанг нь хутгасан Ядраад амандаа үглээд л байхым Солиочээ нэг хүн 25 минутаас дээш орчуулга хийх ёсгүй штэ Тэхэд манайхан яажийна? Бүхэл бүтэх 2 цаг илүү орчуулагчийг зовоожийна Өнөөх нь ядраад өөрийгөө танихаа болжийна Дани гэхийг Ден Денма Денмаркккккк.... Куба гэхийг Кива Кива гээд л... Тэрийг цаад цалинжуулжийгаа хүмүүс нь мэдкүм чинь оооо болжийн л гэжийга даа тэ? За сонин хачин гэвэл би их сайхан амарчийна. Гэхдээ нөгөө нуруу надад өөрийгөө сануулаад л сануулаад л чүд чүд зовоогоод хэхэ. Тархи толгойгоо амраах юун гоёийн тэ? Уйддаг юм байна штэ би нээрээ хэхэ. Аа бас ө...

Уртаас урт бичлэг

Хөдөө ирчихсэн байгаагаа эхлээд хэлье хэхэ. Шуудангийн автобусанд суугаад л хүрээд ирсэн. Би өөрөө хөдөөнийх л дөө, тодруулж хэлвэл сумын төвийн унаган охин. Гэхдээ одоо муухай ааштай болсон байна. Ухаан нь хөдөний хүмүүсийг их өмөөрч боддог ч гэсэн заримдаа хөдөөнийхөн ямар хэцүүн гэж бодох жишээтэй болчихож хэхэ. Шуудангийн автобусанд суугаад л ааш хөдлөөд эхлэсэн. Урд нь хуучин Паз автобусанд чихэлддэгээ аль эрт болиод аюулын боловсон сайхан унаатай болсон байхад манай хөдөөнийхөн хэцүү санагдаад. Үнэр танар ч яахав одоо тэсэхээс гэхэд ачаа хадгалах зориулалттай тусгай хэсэгтэй автобусанд явжийж канистр саваа бүгдийг нь чирж оруулж ирээд салтаа хоорондоо гавчуулж суугаад хоёр хүний суудлыг баргалж ганцаараа эзлэх шахаад дээр нь зарим ачаагаа хүний өвөр дээр ч хүртэл тавих дөхөхийг нь яана. Тэсэлгүй хажуудаа суугаа эгчид наадхаа дор ачаанд өгөөч гэж зандарч авсан хөөрхий дуугүй л тэрүүхэн тэндээ түнтэгнээд хэхэ. Ард суугаа залуу ч уур хүргээд замын турш хөмсөг зангидаастай. Суудал д...

Эрээвэр хураавар үргэлжилнэ

Ээлжит эрээвэр хураавар бичлэгээ бичиж байгаа шүү. 49 хоног гээд Солонгос кино үзжийн. Манай ТВ сувгууд киног ядаж англи хамдмалтай гаргахгүймаа. Тэгвэл хэлээ сайжруулах гэсэн ч залхуу зандаа дийлдээд байгаа над шиг хүмүүст хэрэгтэй штэ хэхэ. Энэ киноны гол дүрийн бүсгүйчүүд нь нээх хөөрхөн хэхэ. Сүнс бүсгүй бүр хөөрхөн яг барби Аа бас Их Үйлс гээд солонос кину байна штэ. Тэрний гол дүрд тоглоод байгаа хүүхэн нөгөө дэлдэн, Намрын дурсамж, Миний бяцхан эхнэр гээд кинонуудад өсвөр насандаа тоглож байсан хүүхэн мөн үү? Мөн бол ямар сонин болоо вэ? Биш бол мэс засал хийлгээд хоорондоо адилхан болсон нэг эмчийн бүтээл юм болов уу хэхэ. Хотод өглөө гүйдэг хүмүүс олон болсон байна лээ. Урд нь ямар байсныг мэдэх биш, ганц удаа өглөө эрт долоо гээд гараад харсан хоёр гурван хүн гүйж явна лээ. Би бас тэгээд гүйгээд лүг лүг шогшоод л байя гэж бодсон чинь яг гүйх болохоороо залхуу хүрээд нойроо харамлаад босохгүйма. Нэг өглөө л гэхэд сэрээд цагаа хартал 6 цаг 30 гэхээр нь өөө 7 боло...

Үргэлжлүүлэн Олимпдсоор

Олимпдсоор. Үнэхээр хөөрхөн хүү байгаа биз Бахархахгүй байхын аргагүй монгол залуу шүү. Олимпийн нээлтэд улсынхаа тугийг өндөрт өргөж Одыг нь Сэрээсэн хүн дээ. Нэг их спорт мэддэг хүн шиг үзсээр дуусгалаа. Ялсан ч, ялагдсан ч бүгдийг дэмжинэ гэж шийдсэн тул өнөөдөр зоригтой үзлээ хэхэ. Эхлээд Сэр-Одын оролцсон марфон гүйлтийг үзлээ. Кенийн хоёр бөөрөө нийлүүлж бөөрөлхөөд ч Угандаг барсангүй хэхэ. Гэхдээ улсын нэр нь л өөр болохоос цаадуул чинь бараг нэг үндэстэн биш үү? Миний Кени танил, найзууд бүгд хамаатан садан нь Уганда, Танзани нтрт байдаг байсан. Яагаав Амай бичээд байгаагүй юу. Африкийг клоничилж байсан орон нь үзэмжээрээ улс бологоод хуваачихсан, нэг тосгоны дундуур хувааж аваад хоёр өөр улс болгочихсон нтр гээд. Тэрнээс соёл, угсаа нтрээрээ ялграагүй гээд. Ээ ингээд шал дэмий юм бичээд явчихдаг юм. Манай тамирчин хөөрхөн байсаан. Ямар ч байсан 19-т нэг хэсэг гүйж дүр төрхөө зурагтаар гаргалаа. Би ч их дэмжлээ. Марафон гүйлтэнд барианд орс...

Ээлжит

Тууштай хөөн би хэхэ. Ном уншвал нэг хэсэгтээ л номноос салахгүй, нэг юм оролдвол тэгээд уйдтлаа тэрийгээ нухдаг, уйдахаараа хол гэгч нь шидчихээд өөр юм барьж авдаг хүн. Ухаан нь хүнд дурлавал нэг хэсэгтээ л.... эээ юу ярих гээд юу эхлээд байнаа больё хаха. Одоо бол Солонгос кино үзэж дэмийрдэг дээрээ сууж байна. Со нарт дургүй гэж хэлсэн тэ? Юу? Хэлээгүй гэнэ үү? Хэлсээн, хэлсэн хүн гуай чи болоод л санахгүй байгаа байхда лол хаха. За урд шөнө бас нэг кино үзлээ. Нэр мэр нь үү? "Миний хайр" гээд л ойлгочих. Хэзээ тийм кину байсан юм гэж үү? Байдымаа хэдэн зуугаараа, хар мянгаараа байдаг юм цаана чинь, мэдэж ав за! Киноны тухай болваас та нар мэдэх шаардлага байхгүй, муу жүжиглэлттэй, муу найруулгатай, муу агуулгатай, муу зураг авалттай, ерөнхийдөө түг таг гэсэн кину байналээ. Ганц чимсэн юм нь гол дүрийн хүүхэн. Йим төрчихвөл өөр юу хэрэгтэй гэж? Гүй ээ мөн үхэж дуусдаггүй гачин хүүхэн шүү. Миний үзсэн кино болгонд шахуу цусны өвчин ...

Ноён их занттай буюу юу ч хийгээгүй өдрүүд

Зунжин идээд унтаад ПС ширтээд, дүүгийн ардаас хөөж барьж авч эмийг аманд нь цутгаад, оройдоо нэг хоол хутгаад, гэрээ цэвэрлээд өнгөрч байна. Хүний урманд ганц хуудас хичээлийн цаас ч шагайсангүй хэхэ. Сүүлийн хэд хоног бүр залхуураад босохоо больсон. Буйданд шигдэж нүүрээ компьютерт наачихсан л суугаад байна. Өчигдөр 2 ч солонгос кино үзлээ. Эхнийх нь Sleeping Beauty гээд нэг их сонин кино.  Солонгос уламжлалт гэр бүлийн харьцаа ийм байдаг юм байна гэж бодогдуулсан кино байна даа Өгүүлэмжийг нь ерөөс ойлгохгүй, гол дүрийн баатарууд нь хоорондоо ямар сэжимээр холбогдож байгааг ухаж ойлгох гэж түмэн янзын таавар тархиндаа ургуулсаар адаг сүүлд нь хүмүүсийн комментийг уншиж байгаад энэ бол гурван богино киноноос бүтсэн нэг бүхэл кино гэсэн дүгнэлтэнд хүрлээ гэж хэхэ. Эмэгтэйчүүдийн хувь заяа, гэр бүл дэхь хүчирхийлэл, боолчлолыг харуулсан. Аймаар аймаар кадр байнаа байна. Муу сайн Солонгос эрчүүд гээд угийн солонгосуудад дургүй дээрээ бүр дургүй хүрчихсэн хэхэ. Арча...

Олимпийн үргэлжлэл

Олмип, олимп, олимп хэхэ. Мөнх-Эрдэнэийн тоглолтыг гэрээрээ сууж байгаад үзсэн, орилоод л авч өгсөн хэхэ. Энэ ээж эгч нартай хамт үзэх хэцүүма эгч бол харж чадахгүй жорлон руу зугтаагаад тэгснээ буцаж ирж урдуур хойгуур гүйгээд анхаарал сарниулаад ээж бол ч бүр дор амаа бариад хамаг юмаа тавиад туучихсан шиг царайтай хүн л тоглолтын турш шогшроод хүн уруу татаад хэхэ. Аав харин тас гөлрөөстэй, бөх биш боксын тэмцээн болохоор биеэ сайн барьж үзжийн. Би бол ч тувтан орилоостой, одоо сүүлийн раунд хөөё та нар залбираачээ, яанаа одоо гээд хэхэ. Манай боксчин сүүлийн раундад л эвгүйтснээс биш эхний хоёр раунд шигээ тоглосон бол арай өөр байх байсан. Гэхдээ л хүрэл авсан гэхээр гутрах биш баярлах ёстой шүү. Тоглолтын шокноос гарч чадаагүй тул Төгсцогтын тулалдааныг үзээгүй ээ. Тэгс ингэс гэж гүйсээр орондоо ороод утсаа гаргаж цагаа хартал 3 өнгөрчихөж, утсаараа фэйсбүүк рүү ортол "Төгсцогт дэвжээнд гарч ирлээ" гэсэн статус хараад шууд "ухаан алдчихаж" байгаам хэх...

Арын цэцэрлэг

Ордны арын цэцэрлэгт өчигдөр хэдэн цаг суулаа. Гарууд тэнд сайхан зугаалдым байштэ. Ордонд ажилладаг хүмүүсийг хэлж байгаам хэхэ. Ажилдаа яарсан, гүйсэн хүн ч гэж алгаа, тайван налайсан хүмүүс тамхилаад, гарч ороод, хууч хөөрөөд явж байгаа харагдсан. Ордонд орох гэтэл иргэнээ мартсан тул арын цэцэрлэгт ганцаар зугаалсым. Тэнд нохойн хошуу, чацаргана бас өөр нэг хар жимстэй мод ургаж байна лээ. Чацаргана нь амттайн билээ гэлү хэхэ. Нохойн хошуунаас бусад жимсийг нь амсаж үзсэн байхгүй юу. Угаас чацаргана нь жимсээ гөвөөд байна лээ. Зурагнууд дарсан л даа гэхдээ өөрийн камераа авч яваагүй хүнийхээр дарсан, тэр камерийг нь голоод зураг дарах хүсэл ч байгаагүй л дэ. Ордны ард байгаа хөшөө ямар утгатай юм бол оо? Мэддэг хүн байна уу? Аа бас тэр цэцэрлэгт хүрээлэнг нурааж шинэ ордон барина гэлүү? Түй чёрт хайран цэцэрлэг, тийм сайхан цэцэрлэгийг нураах санаа ямар тэнэгийх нь толгойд ордог байнаа хэхэ. Тэгээд бас тэрүүгээр зугаалах эрхтэй хүмүүс гамтай байж чаддаггүй юм билээ, хог...

Хуруу, хурууны нөгөө

Дотуур хувцсыг долоо хоног оёлоо ч билүү хэн аяладаг билээ байз? Завтай, хичээл сургууль, ажил гэж санаа зовох юмгүй сайхан амарч байгаа дээрээ сүүлийн хоёр хоног хумсаа янзаллаа, одоо ч дуусаагүй байна, өдөрт хөл гарын 20 хурууныхыг янзална гэхээр би одоо 40 хуруутай болжийну хаха. Арай ч үгүй ээ.  Хумсны зарим багж дутсан тул эхний өдөр цэвэрлэж орхиод гарч явсын, тэгээд олон нийтийн газар тэрийгээ барьчихаад гарынхаа хумсны илүүдэл махыг цэвэрлээд хэхэ. Хажуугаар өнгөрсөн, харсан, суусан бүсгүй болгон өөрийнхөө хумс хурууг нэг харж байна. Тэрийг бол ч мэднэ дээ, эмэгтэй хүмүүсийн зан хэхэ. Дипломын хамгаалалтандаа орохдоо гарын хумсаа АЙМААР будаад орсон чинь хамгаалалтанд байж таарсан хоёр эмэгтэй багш шууд анзаарч байсан ахаха. Манай ангийхан чи одоо юун сайхан завтайн хумсаа будсаныг нь ээ л гэж байсан хэхэ. Эхлээд ахлах профессор багш миний хумсыг нэг хараад, бас өөрийнхөө хумсыг нэг хараад байхыг нь анзаараад инээд хүрээд зогсож байтал эрдэмтэн нарийн бичгийн дарга...

Сүүлийн үеийн сонин

Эхний сонин гэвэл энхрий хөөрхөн Гуталчин бүсгүйтэйгээ уулзсан маань хамгийн сүүлийн үеийн сонин байхшивдэ. Хөөрхөн бүсгүйг тав, арван минут хүлээлгэсэндээ санаа жаахан зовсон. Цагаа яг барьдаг хэлсэн цагтаа очдог байх гэж бодож байсан яг миний бодсоноор болсон хэхэ. Манай Гуталчин чинь их тэвчээртэй, ёс журамтай, даруухан сайхан бүсгүй байна лээ. Удахгүй буцна, маш завгүй байгаа гээд хөөрхөн инээгээд явж байгаа даа. Гэхдээ уулзах гэсэн, зав гаргая гэсэн хүмүүстээ сэтгэлээсээ зав гаргаад уулзаад хөөрхөн инээд, ухаалаг яриагаараа шагнаад яваа гэж бодож байна. Дараагийн сонин гэвэл. Саяхан хуримаа хийлээ нтр гэсэн нөгөөх маань гон бие болж байгаам байштэ хэхэ. Сонирхсон хүн холбогдож гэрлэх, бараалах санал тавивал цаадах чинь нааштай хүлээж авч мэдийшо хэхэ. Холбоо барих хаяг нь ............................................ хэхэ. Удаах сонин гэвэл саяны хэд хоног айраг уугаад хэвтээд байсан бие хүндрээд, шархираад бас зовлоо, одоо ууж идэж чадахгүй хөгширч байгаа юм байх даа гэ...

Ганц бие хүний өвчин

Ганц бие хүний зовлоон гэж хэхэ. Юу гэхээр би өөрийгөө хэтэрхий сэжигч болоод улам даамжраад байгаагаа мэдээд байгаа байхгүй юу. Гэсэн ч зогсоож чадахгүй байнаа. Үнэр танар, тоос шорооноос чадлаараа сэжиглэнэ. Ганцаараа гэрээ цэвэрлэж дуусаад санаа амраад, гаднаас манайхан орж ирэнгүүт дүү рүүгээ орилно, хөөе наад гутлаа зэрэгцүүлж тавь, за хувцсаа аятайхан тавиарай гээд л. Хамгийн хэцүү нь гараа байнга угаагаастай, ухаан нь гараа дөнгөж угаагаад, тэгснээ угаасан хувцсаа гаргаж тохчихоод буцаад л орж угаахгүй бол санаа амрахгүй. Гар ч гэж гар боллоо, савандаж угаасаар үрчийж харлаад байгаа ч зогсож чаддаггүй. Өөрөөсөө бол төдийлөн айхтар сэжиглэхгүй, усанд орку хэд хоног явж болоод байдаг. Хааяа заримдаа уулзсан хүн амьтнаас сэжиглэж байгаагаа мэдэгдэхгүй гэж мөн ч их хичээхийма. Тэсээд, тэсээд тэгснээ сэмхэн босч зугтаад хэхэ. Би уг нь харахад тийм аймаар цэвэрч хүн биш, гэхдээ их сэжигч баргийн юманд хүрдэггүй. Санаа дагаад ч тэрүү хүн миний ойрхон ирж суухаар дургүй, цааша...

Алтнаас илүү МӨНГӨ

Монгол эр хүний тэсвэр тэвчээр, уужуу сэтгэл, хүн чанарыг бишрэвч барамгүй.  Түвшинбаяр аварга жинхэнэ бөх хүн, эр хүн, монгол хүн ямар байдгийг дэлхийд харууллаа. Магтах үгээ олохгүй байгаа ард түмнээ хараад магнайгаа хагартал баярлаж, бахархах ямар байдгийг нь улам ч илүү ойлгож мэдэж байна. Монгол эр хүн дээ 2008 онд Олимпийн анхны аварга төрж байхад би Портландад байсан, интернетээс энэ тухай сонсож, ах маань бас хэлж, бас миний байсан айлын авгай танай Монголчуудаас анхны аварга төржээ, манай хотын сонинд гарсан байна гээд тэр мэдээг надад хайчилж өгч байж билээ. Одоо ч байгаа байх. Бичиг цаасан дундаасаа олж аваад нандигнан хадгалнаа. Дараахан нь олимпийн аваргын багш, эмч нарын ярилцлагыг уншихад Бээжингийн олимпид хөлдөө хүнд гэмтэлтэй барилдсан, олимпийн дараа Америкт очиж мэс засал хийлгэхэд эмч нар нь наад хүн чинь цаашид хөл дээрээ явж чадах болов уу ийм хүнд гэмтэлтэй яагаад өдий болтол өөрөө яваад байгаа юм гэхэд нь сая энэ гэмтэлтэйгээ Олимпийн аварга бол...

Аварга аваргаараа төрдөг

Олимпийн аварга Түвшинбаяр өнөөдөр эхний гурван барилдаанаараа намайг үнэхээр баярлууллаа. Ганц намайг ч биш Монгол туургатан бүхнийг баярлуулж байна. Аварга аваргаараа төрдөг гэж аргагүй л үнэн үг юм байна. Үнэнийг хэлэхэд би Монгол эрчүүдээрээ ингэтэл бахархаж үзээгүй байсан юм. Гурав дараалж цэвэр ялна, тэр тусмаа олимпийн дэвжээнд аварга хүний зангарга, нэр төрийг өндөрт өргөж, Монгол гэж ийм хүчтэй улс байдаг юм байна гэдгийг харуулна гэж ямархуу агуу болохыг хэлэх юун. Өрсөлдөгч нар нь биеэр хамаагүй илүү харгадаж байлаа. Одоо ч аваргын маань барилдаан дуусаагүй ээ. Дор хаяж хоёр барилдаан хийж ямар медаль авахаа шийднэ. Гэвч ямар медаль авах нь хамаагүй, одоогийн байдлаар хийсэн хамгийн сүүлийн хоёр барилдаан нь хоёрдахиа олмипийн аварга болсон дайны барилдаан боллоо.  Барилдаан эхлэхтэй зэрэгцээд бага ах маань хорин литр айраг оруулж ирээд, ах нь буцаад хөдөө явлаа суллах сав байна уу гэснээ хүүе хэн барилдаж байгаан, юу болов гээд зэрэгцэж суугаад үзлээ. Сул с...

Жу-До

Олимп үзсээр хэхэ. Мөнхзаяагийн барилдааныг үзсэн, уг нь ядаж хүрэл авчих байх гэж бодсон л доо. Гэхдээ түүнийг сайн барилдсан гэж бодож байгаа. Дэвжээний шүүгч нарт их учир байнаа. Дүрмийн биш мэхэнд өндөр шар хүүхэнд ялагддаг барилдааны ерөнхий шүүгч нь Хятад нөхөр байсан, дэвжээний хажуугийн шүүгч нь Испани нөхөр. Тэр хажуугийн шүүгчийг би Хятадтайгаа нийлээд манай бөхийг хавчсан гэж хардаад байгаа. Яагаад гэхээр дараа нь Хүрэл медалийн төлөө барилдахад Дэвжээний шүүгч нь тэр Испани нөхөр харин нөгөө Хятад нь хажуугийн шүүгч хийсэн байна лээ. Хоёр дараалж торгуулаад тэгээд хүрэл медалиас мултарлаа. Ингэж дараалж ялагдахдаа хоёуланд нь дүрэм мэддэг хүмүүст бол маргаантай барилдсан гэхээр юм бодохгүй байхын аргагүй байгаа биз? Хажууд нь хоёр нөхөр цаг сунгаж барилдаад ганц ч оноо авч чадахгүй байхад шүүгч нь хэнд нь ч торгууль өгөөгүй. Урд өдрийх нь барилдаанд Франц хүүхнийг дэвжээний гадаа барилдаж байхдаа Япон бөхийн өмднөөс татсан гэж Япон бөхөд цэвэр ялалт өгч алтан медаль ...