Skip to main content

Posts

Showing posts from August, 2015

Мөнгө, бэлтэй зоосон мөнгө.... Мөнгө, биегүй хоосон мөнгө, дөнгө....

Завтай гэхэд дэндүү завтай хүн юм уу даа би? Яасан байх нь уу янз бүрийн дэмий юманд санаа зовдог байх нь. Заримдаа өөрийгөө гайхах ч шиг, бусдын төлөө санаа зовоод яасан сайхан завтай хүн бэ чи өөрийнхөө төлөө санаа зовох юм чамд байна уу өөдтэй гутал ч байхгүй байж бусдад үнэ хөлсгүй туслах, бусдын төлөө хошуу амаа билүүдэж арай илүү эрх мэдэлтэй нэгэнд нь ад үзэгдэх ямар хэрэг байна гэхчлэн тархиа гашилганам. Зүгээр сууж чадахгүй л хүн юм би. Энэ их идэвхи зүтгэлээ мөнгө төгрөг олох үйлст зарцуулдаг бол өдийд би нь Марк Цукенберг шиг биш юм аа гэхэд хангалттай сэхүүн загнахуйц мөнгөтэй байх байсан байхдаа. Харамсталтай нь мөнгөтэй харьцаж сураагүй болохоор үнэ цэнийг нь төдийлөн мэддэггүй хэвээр. Мөнгөний утга учрыг олчихмоор, мөнгө гэгч тэр этгээдтэй ойр дотно танилцаад ойлголцчихмоор байна. Хийж байгаа ажлаа нэгмөсөн хаяад нэг л өдөр бизнес рүү орж түйвээж баяжиж мэдэх л юм хэхэ. Ер нь бол би амьдралдаа бизнес хийсэн нь ховор гэхдээ ер нь шатах дургүй хүн л дээ. А...

Гарчиггүй панпан

Блогоо бичихээ больжээ. Залхуу болсных бас бус шалтгааны улмаас хэхэ.  Завгүй нэртэй яваад л байгаа үнэндээ бол завгүй болсондоо биш харин эсэргээрээ зав гаргахгүй болсондоо блогоо бичихгүй байгаам. За тэгэхээр сонин сайхнаа хуваалцах нь зүйтэй.  Нэгдүгээр сонин гэвэл лалын соёлыг би ердөөсөө ч ойлгохгүй байнаа. Сүүлийн үед нэг биш нилээн лал найзуудтай боллоо. Лал гэхээр муслим шашин гэхүүдээ. Яг үнэндээ Лал, Мусилм, Ислам гэдэг үгийн ч ялгааны учрыг ойлгохгүй манай тэр найзууд чухам ямар урсгал шүтдэгийг ч мэдэхгүй байна. Эхний гайхаш төрүүлсэн зүйл гэвэл тэд эрчүүдийг эрхэмлэх үзэл. Эрчүүд хоорондоо тэврэлдэж, хөтлөлцөж арай л үнсэлцэлгүй шиг байхыг нь хараад олон удаа Гомо юм уу гэж андуурлаа. Зарим нэгнээс нь тэсэлгүй асуугаад амжсаан хэхэ. Хамт явахад муслим найзууд маань гайгүй хүндэтгээд байдаг ч ер нь бол эмэгтэй хүнийг анхаахаргүй нь илт мэдэгдээд. Яриа хөөрөө хийлээ гэхэд шууд эрчүүд рүү л хандаж ярина. Хажууд нь суугаа намайг хэрэгсэх янз алга....

Бултасхийгээд гараад ирлээ би нь...

За нөгөө сураг тасарсан этгээд нь ороод ирлээ хихихи. Яанаа, ийм удаан шилэрч гуларч болж байна уу ард түмээн?  Ингэхээр эхлээд тайлангаа товчхоон ч атугай тавинаа. Ингэсийн, нөгөө өглөө эрт боссон нь гээд таг болдог доо тэгэхэд чинь би Сэм авагынх руу нисэх гээд нисэх дээр гоохолзож, доохолзож суувшдээ. Ниссээн хөөрхий, Сан-Франциско орох замдаа шүд өвдөж үхэр шиг мөөрөх дөхсөөн. Хэд хоног тарчилж байж хүчтэй эм ууж байж л шүдний өвчнөө түр зуурхан нам даравшдээ. Ээ бурхан минь, тэр Амээрхэд чинь эмнэлэг домнолго ямар ч их дамжлагатай эдэв. Очих болгондоо эмчид үзүүлэх хэрэг гарч таарах. Тэрний өмнө очихдоо учиргүй ханиалгаж, хахаж цацаад эмнэлэг орж харшилтайгаа гэж цацлага бичүүлж аваад гарчээсэн энэ удаад шүдний өвдөлтөөс болж бас эмнэлэг орох хэрэг гараад. Баахан асууж шалгааж бөглүүлж элдэв маягт бичүүлж байж арай гэж нэг эмч орж ирээд бас баахан асууж шалгааж, эцэст нь арайхийж нэг ам руу өнгийж харчаад мэдэх юм алга, гайморит ч байж мэднэ гэхийн хэхэ. ...