Эдгээр өдрүүдэд болж байгаа бүх зүйлсийг хүн бүр мэдэж байгаа хойно нуршаад яахав харин өөрийн бодлоо хэлье. -Парисын хадлага: Хоёр талтай. Мэдээж газар дээр нь байгаа хүмүүст болон ойр дотныхноо алдсан хүмүүст маш хэцүү байгаа. Түрүү долоо хоногт Лондонд байхдаа Прад үзэж олон хүн цугласан газраар явахдаа үнэндээ айж байлаа шүү. Хаана ч юм бэ бөмбөг тэсэрчих вий гээд дотроо айдастай л яваад байсан. Монголдоо бол би тэгдэггүй хүн шүү дээ. Бурханы авралаар бүх юм амар тайван өнгөрсөн ч гэсэн ер нь Европт хүн бүр дор бүрдээ хичээхгүй сэрэмжтэй байхгүй бол болохгүй юм шиг санагдсан. Сэрэмжтэй ч юм билээ. Шатаар цүнх чемодан хоёроо зэрэг өргөж дийлэлгүй нэгийг нь дээш гаргаж тавьчаад нөгөөг нь аваад ирэх хооронд бараг түгшүүр зарлачихсан байсан шүү. Тэгэхэд нь хүмүүсийг сандаргасандаа жаахан бантаж эвгүйрхсээн. Халдлагын дараа Парисын төлөө залбирч, эмэгнэж байгаад миний эргэн тойрныхон бултаараа нэгдэж Фэйсбүүк порфайлаа сольж байна. Гэхдээ би солиогүй ээ. Тэгж солилоо гэ...