Skip to main content

Бүжиг сурмаар байнаа

Хэд хоног гадуур гүйлээ. Орой арайхийж орж ирээд хэдэн захианы хариу бичих санаатай ухантаж, ухантаж үсрээд өгнө, өглөө өрвийсөн амьтан өөрийгөө арайхийн үсдэж босгоод гарч гүйнэ хэхэ. Маргаашаас гарку санаатай байна гэхдээ л... 

Сарын өмнө дөө мэргэжлийнхээ дагуу их семинарт суухад хамгийн настай илтгэгч нэг жаахан эмээ гүйж ирээд миний урд суусан юм. Нүдний шилээ гаргаж хөтөлбөр уншаад өө арай болоогүй байнаа, миний ээлж үдээс хойш юм байна гээд. Хачин хөөрхөн эмээ, гар мар нь можийсон тэгсэн хирнээ хэлбэр нь алдагдаагүй, моонийгоогүй. Тэгтэл хажууд сууж байсан доктрант эгч манай багш шүү дээ одоо 84 настай гэдэг байгаа. Хэн тэр эмээг тийм их өндөр настай гэхэв дээ, тэгээд би бодлоо л доо 50 жилийн дараа, би чинь энэ эмээгийн насан дээр байхым байна, энэ эмээ шиг илтгэл мэлтгэл бичээд тэрийгээ тавиад явах болов уу гэж бодсноо хажууд байсан эгчийг нудраад та чинь хөгширлөө барьлаа л гээд байдаг шал хүүхдээрээ байна штэ 40 жилийн дараа энэ багш шиг байхым байна, сургуульдаа буцаж ороо гэсэн харин яанаа гээд хэхэ.

Энэ буурайн тухай бичих болсон шалтгаан нь би нь нэг бүжиг сурмаар байнаа, Мянгад, Баруун монгол, аль эсвэл Хөдөөний залуус ч юм уу аль нэгийг нь сурахгүй бол болку байна. Нетээр бичлэг хайтал нөгөө түрүүний ярьж байсан өндөр настай хүний дэглэсэн бүжиг явж байна.



Энэ бүжгийг нь сурч дийлэх болов уу уг нь их гоё бүжиг байхым. Яана л даа ганц бүжиг сурчихаж чадку энэ бүдүүн гүзээ, бандгар хонгондоо түүртээд хэрэг алгаа хэхэ.
Харин хажуугаас нь харж үглэх, хошуу нэмэх, шүүмжлэхдээ бол хэнээс ч дуткү ээ хэхэ.
Монгол хүн юм чинь ядаж ганц ардын бүжиг бүжиглэчихдэг байх хэрэгтэй штэ. Заавал сурку бол баларлаа штэ энэ хүүхэн одоо залхуурахаа болимоор юмаа. Надыг зад загнаад, өдөр шөнөгүй "нүдээд" нүүр улайхгүй бүжиглэдэг болгочих арга чарга байдаг болов уу. хэхэ

Comments

  1. Монгол хүн чинь цаанаасаа дуучин бүжигчин шүү дээ. Сурнаа сурна. Сайхан биелээд өгөө хө.

    ReplyDelete
    Replies
    1. Сурах бөөн хорхой л байна даа ккк

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...