Skip to main content

Posts

Showing posts with the label Аялал

Хуучнаа дурсахуй...

2017 оны намар, өвөл миний гар утасны дуранд.... Хуучнаа дурсаж хэдхээн зураг оруулав. Намар чи ирж явна... Будапештийн орон сууцны хорооллын гудамж Марко Поло чинь Итали хүн байсан юм даг уу Ром хотод очоод гэнэт нээх танил нэртэй таарахад л санаж эдр... Аяран. Миний дуртай Турк умдаан Истанбулын бороотой үдшийг санана... Шүүрээ унаад нисээд явлаа, би нь... Тэнэж тэнэж ядарч ирэхэд тухтай ор, дэр олдох нь урд насны бас нэгэн буян, энэ насны жаргал :P Бареслонд очоо л бол Хөлбөмбөг... өөр юу ч биш Францын клони байсан улсаар зорчиж хотоор аялахын цагт франц хэлэнд бүдрэв Унаагаа юүлэхийн цагт Энэ муусайн хөөрхөн юмнууд хорхой хүргээд... Герамны нэгэн дэлгүүр Хамтлаг юм байна л гэж ойлгосон бөлгөө Африкийн тэнгэр дор ахиад л ажиллах үе, амсийх зуур хааяадаа цонхоор харж нутгаа санах  Хэвтэр хийгээд хивэх хүнстэй бол би баян... Хойт тэнгис хүйтэн байна даа... Данийн хил орчим ...

Яваад л ирэв

2017 оны эхний аялал, албан томилолтоо дуусгаад ирэв. Зүүн өмнөд Азид очлоо. Алтан сүмээр гайхуулсан Сиам арлаар очиж албан ажлаа амжуулав. Гэхдээ нутгийн иргэд нь сиам нэрэндээ тунчиг дургүй юм байна лээ. Хужаа нар тэгж нэрлэсэн гээд л. Миний хувьд Сиамын ихэр гэж л мэдэхээс энэ талын мэдлэггүй явсан болохоор басчиг сонирхов. Миний хамгийн дуртай байсан зүйлс нь: Массаж, мэдээж Тайландад очсон хүмүүс хамгийн түрүүнд Тай массаж хийлгэхийг зорих нь тодорхой. Эндээс явахад найз нөхөд, танилууд хаашаа явах гэж буйг минь сонсоод хоёр зүйл биеэр, нүдээр үзэхийг аминчилж захьсан юм. Эхнийх нь Лэйдибой Удаах нь Тайланд массаж тэр дундаа секс массаж хэхэ. Лэйдибойг ч яахав энд тэнд мэр сэр харлаа. Гудамжинд нээх туранхай гулжигнасан гэхдээ аятайхан биетэй дамшиг явж байна лээ, өгзгөндөө харин их ээ том сликон шахуулсан байсан шүү. Урдаас нь харахаас санаа зовоод ойртож очоогүй. Харин Тай массажыг нь нилээн хэд хийлгэсэн ч секс массаж гэдгийг "үзэх хошуу" дутлаа...

Алсын уулсын бараа...

Монголдоо буцаж ирээд нисэхээс гэртээ харих замдаа Улаанбаатраа бодлогшрон ширтэж бусад орноос юугаараа давуутай бас дутуутай болохыг олж харахыг хичээж явлаа. Мэдээж Монгол шиг цөөхөн хүн амтай улсыг бусад улстай харьцуулна гэдэг утгагүй. Гэхдээ л оролдов... Тэгээд юу гэж бодсон бэ гэвэл эхлээд Яармаг хавь руу орж ирэхэд Оросын аль нэг хот шиг санагддаг, дараа нь Энхтайвны гүүр давах дөхөхөөр Хятадын аль нэг муж хотод яваа шиг сэтгэгдэл төрж эцэст нь төрийн ордны барааг хармагц яагаад ч юм Хойт Солонгост ирсэн юм шиг баргар, гунигтай санагдах... Миний Монгол гээд бусдаас онцгой ялгарах, гайхуулах, өөр хаана ч байхгүй дээ гэж бардамнах юм манай хотод үнэндээ үгүй. Удаан хугацаагаар биш хэдхэн хоногоор яваад ирсэн болоод ч тэр үү буцаад хаашаа ч юм яваад өгмөөр санагдав л... Мөрөн гол дуугаа дуулж Мөнгөн сарьдаг мишээдэг дээ... Тэнгэр уулын өвөр бэл ч гэх юм уу Түвдийн өндөрлөг уулс даван нисч явахад энэ мөр өөрийн эрхгүй санагдаад байсан. Онгоцын цонхоор цайран х...

Бурхан багшийн нутгаар

Алсад мөнх цаст сарьдаг өндөр уулс нь цайвалзах Химлайн бэлд орших Балба оронд ирчихээд байна. Гимлайн уулс Балба хүн зоны царай нь бараан ч сэтгэл нь цагаахан гэсэн үг үнэний ортой. Заримдаа Монголчуудтай нилээн төстэй зан заншил, харилцааны соёл анзаарагдах. Тэс өөр нэгэн зүйл нь толгойгоо бөнжигнүүлэх хэхэ. Хамт ирсэн улстайгаа тэднийг дуурайж толгойгоо бөнжигнүүлж сурах гэж оролдох нь цаг наргүй ажлын цагийг хөнгөвчилж бас чиг зугаатай хөгжөөнтэй уур амьсгал нэмж байгаа. Утаа униар хөшиглөсөн, алсын уулс сүүмэлзсэн... Яг ямар утгаар толгойгоо бөнжигнүүлдэгийг нь харин би одоог хүртэл бүрэн ойлгоогүй. Ямар нэг асуулт асуухаар хариулж дуусаад заавал толгойгоо бөнжигнүүлэх, зураг дарж өгөхийг хүсэхэд ёсоор болгонгуутаа толгойгоо аанай л бөнжигнүүлэх… Ер нь толгойгоо бөнжигнүүлэхгүй юм гэж энэ ард түмэнд байдаггүй бололтой. Нэг л тийм... Бурхан Буддагийн хэзээ нэгэн цагт даян хийж байсан гэх Сармагчны хийд буюу Соёмбот уулаар очлоо. Газар хөдлөл...

Монгол

Шинэ Зеландчуудын амьдралын хэмнэл нь нэг тийм баяр баясгалантай хийгээд тайван. Эзгүй том далай дунд хаягдсан хэсэгхэн газар гэж төсөөлөхөд ч тэр...   Маш цэвэрхэн агаартай, байгальтай жинхэнэ натураль бүхэн тэнд л байдаг гэж болохоор. Хамар хоолой хорсгох ямар ч юм мэдрэгдсэнгүй. Сониноос харин бөөс хуурс их юм шиг байгаан. Бөөс хуурсны эсрэг шампунь тос их. Хэт натураль болохоор бөөс үрждэг юм уу даа хэхэ. Удаад ирвэл жаахан уйдах шинж төрмөөр. Учир юу вэ гэвээс ямар ч улстай хиллэдэггүй, бусад улс орноос хол учраас бүх юм хэвийн хоорондоо адилхан ч гэхүү соёлын хүчтэй урсгал тасралтгүй явагдах нь бага юм шиг санагдсан. Аа харин санаанд оромгүй гайхшруулсан зүйл гэвэл дайны түүх гэхээрээ дэлхийн 1, 2-р дайнд оролцсон тухайгаа бүр Туркт очиж байлдсан ч гэнэ үү юм гараад түүхийн музей энэ тэрд яриад байхаар би баахан гайхаад байсаан хэхэ. Хаа хол үхэж хэвтсэн Турк Орост ямар юмаа хийж танайхан дайтсан юм гээд ангайгаад хэл амаа гаргаад гайхширав уу яав хэхэ. Брита...

Аялав

Хэд хоног сураггүй болсон маань гарчигтай холбоотой. Говь руу ухасхийгээд ирлээ. Одоо ямар говь нь юм бол оо газрын зургаас харахад Хашаатын говь шиг байна.  Хамарын хийд орсон юм үндсэндээ. Сайншанд, Эрдэнэ, Улаанбадрах, Өргөн гэдэг 4 сумын нутаг дамнан байдаг гэсэн дээ.  Аялал сайхан боллоо. 10 сард энерги хамгийн ихээр цугладаг, дээр нь бид билгийн тооллын шинийн 3 билэгтэй сайн өдрийг тохиолдуулан аялахаар шийдсэн тул бөөн бөөн энерги л авлаа даа ккк. Хотоос гарахдаа бөөнөөрөө мөнгөө нийлүүлж хэрэглэх будаа, сүү, арц, архи зэргээ авсан билетээ ч бөөнөөрөө авсан тул биечлэн хөөцөлдөж гүйх хэрэг гарсангүй ээ. Галт тэргээр хийсэн аялал дажгүй болж замдаа ууж идэж ярилцаж явсаар оройн 8 цагт Сайншандад бууж шууд л Хамарын хийд явна гэсэн нэг жолоочтой тохироод хийдийн ойролцоо гэр буудалд буух, маргааш орой буцтлаа машинаар нь үйлчлүүлэхээр болсон.  1 цаг гаран давхиад удаж төдөлгүй Хамрын хийдийн ойролцоох гэр буудалд ирж 1 хүний 5 мянган төгрөгөөр хоног...