Skip to main content

Тэсрэх нь ээ

Тэсэрлээ тэсэрлээ ноёнтон минь...
Тэсэхээ болилоо ноёнтон минь...

Некрасовын Орост хэн жаргалтай вэ найраглалд ингэж гардаг билүү? Би тэсрэх гэж байнаа, доогуураа яг тэсэрлээ хэхэ. Гурав дөрөв хоног майл хүлээгээд яс суучихсан биш одоо хөл яз явж байх шиг байна, маргааш гарч гүйхээс.
Гадаа онцгүй байхад гармааргүй байдаг, хүмүүс дуудаад байдаг, хүнд хэрэг болоод л байгаа юм байлгүй дээ. Ёх ингэж нэг хамаг юмаа цэгцэлж дуусах гэж, гэхдээ гоё биш л байнаа. Бүхэл бүтэн дөрөв, таван сарын зүтгэл, өчнөөн төчнөөн бичиг цаас бичсэн, бүрдүүлсэн бүх юм ингээд будаа болдог байж хэхэ.
За яахав, хэдэн сарын хөдөлмөр үр дүнгүй болоо л биз, нэг хаалга хаагдахад нөгөө нь нээгддэг гэж хэн ч билээ хэлснийг би давтах дуртай байдаг ч нэг л итгэл муутай байна. Нисч очоод боломж нь таарвал нөгөө хэнтэй уулзахаар төлөвлөсөн байсан, ингээд энэ удаадаа хоншоор дутлаа гэж хэхэ. Одоо мөддөө "нөхөн сэргэгдэх" гэж удах нь.

Манай нэг онлайн найз байнаа, мань хүн надтай энд тааралддаг болоод одоо бараг хоёр жил болох нь, хэнэггүй гэж жигтэйхэн, намайг тоож асуулт энэ тэрд бараг хариулахгүй, тэгсэн хирнээ хааяа пал цүл гэтэл орж ирээд юу ч юм хэлнэ, тийм мөртлөө надад итгэдэггүй өөрөөр нь тоглоод л байна гэж боддог шиг байгаа юм. Муу золигийг нэг сайн балбаад зодчихмоор болдог юм. Тэрийгээ хэлсэн өөдөөс гоё зодоорой гэх юм хаха. Намайг худлаа хэлдэггүй үнэнгээсээ л ярьж байна гээд байхад нэг л итгэхгүй, тэгснээ чи надаар тоглоод байна уу гэсэн янзтай хандана. Би түүнээр тоглож яах ч юм билээ. Харин зун нутагтаа ирж амрах бодолтой байгаа гэхийм, ирвэл сайхан зодож байгаад явуулах юм шүү хэхэ.

Ирэх  KDYTJJ гаригт нас нэмэх юм байна. Хэд хүрч байгааг минь биштий л асуугаарай хихихи. Эмэгтэй хүн нас нэмэхээрээ насаа дээш нь биш доош нь тоолдог болдог байхаа, би лав тэгээд байнаа. Нүүрномоор тэнэж яваад нэг гоё гэр бүлийн зураг олоод харчихсан, бүр ангайгаад ямар нь ийм хөөрхөн төрөөд, ийм царайлаг залуутай суугаад, ийм эгдүүтэй мама гаргадаг байнаа л гэж бодлоо. Тээд өөрийгөө ханьтай, хүүхэдтэй болсон хойноо зураг хөргөө тараах хэмжээний царайтай билүү гэж бодтол шууд "больёоо" гэсэн зурвас тархинд харвадаг байштээ хэхэ. Тэгэхээр миний гэр бүлийн зургийг бараг хэн ч олж харку л гэсэн үг дээ, мөн үү? Угаасаа царайгаар хэмжиж тавих эсэхээ шийдэж байгаа ч биш зүгээр л нийтийн сүлжээгээр тиймэрхүү юмаа тэд нар шиг тэгж зоригтойгоор зарлаад байх "ертөнцийн төв" сэтэхүй алгаа.

Эцэс нь
Хаана хамаагүй авсан
Замбараагүй
Утга санаагүй
Зүгээр л
Оруулсан
Хэдэн зураг


Их хотыг өндрөөс харахад

Будан татсан уулсын дээгүүр сүүмэлзнээ...

Хуримын даашинз

За байз, хаана болохыг мартаж ээ

Шөний хотын амьдрал урсана...

Шөнө дөлөөр дөрөө мултлахуй

Санаж байноо, гоё байсым

За би усанд  живж, живж, урсаж урсаж
гарч ирээд байгаа нь энэ хэхэ

Comments

Popular posts from this blog

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...