Skip to main content

Posts

Showing posts from December, 2011

Маш их баярлалаа 2011!

Өнгөрч буй оноо дүгнэж бичих бичлэгээ бичнээ хэхэ. Санаж байгаагаа хойно урд нь оруулаад биччихье. Он гарангуут л нэг ажилд орж байлаа. Хүсч байсан салбартаа зургаан сар ажилласан. Ямартай ч суурь мэдлэг олж авч ажил нь ямархуу байдлаар явагддагийг мэдэж авлаа.  Ажлаасаа гарах ч юу байхав завсарласан. Шалтгаан нь би гадагш явсан, буцаж ирээд орох сонирхол ч байсангүй, ажил дээр онц шаардлагатай ажил гараагүй гэсэн болохоор орж гараад явж байгаа. Бас л он гармагц ажлынхаа хажуугаар нийгмийн эмзэг бүлэг гэж нэрлэгддэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэйгээ ажилласан. Урд нь энэ салбарт олон жил ажиллаж байсан болохоор хэцүү юм байгаагүй гол нь намайг хүлээж авах үгүй гэсэн асуудал эдгээр он жилүүдэд салахгүй дагаж сайн, муу хэл ам, үр дагварыг дагуулж байгаа. Өвөрмөц соёл л юм даа. Бүх төсөл, удирдамж, төлөвлөгөөг өөрөө гардаж бичээд ивээн тэтгэгч олоод анхны арга хэмжээгээ шинээр хамтран ажиллагч багийнхныхаа хамтаар хийсэн 70 орчим хүн хамрагдаж урам, гомдол, ухаарал, эргэлзээ олж а...

Шинэ жилийн тайлан

Тайлан бичкүй ээ та нар  хууртагдсаа кккккккккккккккк Шинэ жилдээ орох нь орсон, хэдэн хүн зүтгэсээр байгаад архигүй, бүр шампанск ч байхгүй шинэ жил хийсэн хэхэ. Тэгсэн яажээн тараад нөгөө хүнүүс нь явку үүд хавиар бужигналдаа л хөөгдөж байж арай гэж тараад бар сав руу бүлэг бүлэгээрээ явжээн кккк. Би ч яахуу дотор нь хөтөлбөрийг нь барьж хэд харайлгаад тэгснээ суудал дээрээ очиж суугаад л дуусгасан хаха. Нээрээ шагнуулсан штэ. Шилдэгээр шагнуулж өргөмжлөл авсан, бас медаль авсан яанушка иччихлээ улайлаа хүнд битгий хэлээрэй. Хүүшээ энэ chorme вирустээд байгаамуу? Бичих гэхээр монгол үсгийн фонт нь дөрвөлжин болж гараад байхын галзуу үнэгээ гаргаж ирж байж бичжээн штэ. Шинэ жилдээ буцаад орьё, тайлан байхгүй ээ  та нар хууртагдсаа ваааааааааахахахаххахахахаха Тараад баранд орж уусаар байгаад шөнө 12 хүргэсэн Чингис баарыг хоослоод хаячихсан штэ биднүүс. Уугаа л уугаал яриа л яриа л гэхдээ согтсон агсан тавьсан хүнгүй, хууч хөөрөөд ч байх шиг хэхэ, Мань утсаа гаргаад орой...

Өөрийгөө магтахуй

Өөрийгөө магтнаа яадын хэхэ. Амжуулаад л гүйгээд байсан зөндөө юм хийсэн байна өөрийгөө магтаж болно биздээ? Шөнө сууж олон нийтийн ажилаа амжуулаад өвгөн аавын үг, шинэ жилийн хөтөлбөр, хөтлөгчийн үг энэ тэрийг нь бичээд өглөө хүмүүст өгч явуулж, цээжил гэж зарлигдаад тэгээд заваараа манарч гүйнгээ хувцас хунараа угааж, дэлгүүр хоршоо гүйж буцаж ирээд өөрийн дипломын ажлаа бичээд тэрийгээ хэвлээд сууж байна хэхэ. Мэдээж зав зайгаараа бас хумс хуруугаа янзалж үс зүсээ угааж тордоно ккк. Сая нэг найздаа хэлсэн чинь гайхаж байна, адилхан маргааш шинэ жилд орох юм ярианаас нь харж байхад хүмүүс өөрийгөө л арай чарай болгож амжуулдаг гэжийнэ штэ. Нээрээ урилгаа мартахгүй юмсан. Аягүй бол мартчихна шүү хэхэхэ Миний амьдрал бараг компьютер дотор л өрнөх юм даа. Бүх юмаа цахим ертөнцөд хийнэ, хэвлэнэ гээд л арай л цахим ертөнцөд танилцсан хүнтэй хурим хийчихсэнгүй байна за за тоглосийм тийм юм ердөө ч байхгүй хэхэ. заза явж зүүлт энэ тэрээ олж ухаж гаргах минь хаана байгаа юм бол бө...

Шинэ жилийн үдэшлэгт орёооо

Маргааш шинэ жилдээ орно штэ. Хүнүүс завгүй л бэлтгээд байгаа гэж байна штэ. Би тэхэд яажээнэ? Манараад л гостуу хүн шиг сууж байвал яахуу? Уусан уу гэж үү? Уух нь уусан л даа гэхдээ гар хийцийн согтууруулах ундаа ккк. Бараашиг л даа. Шинэ жил болох гээд ээж браашиг исгэчихсэн, тэгээд исч бараг дуусаагүй байхад нь дундаас нь аниа уугаад л кэкэ. Тийм айхтар согтоодог эд биш гол нь аниа эм уучихсан юмаа. Ханиадны юмуу харшлын эм уухаар нээх сонин болоод хэд хоног манараад яваад байдаг юм хэхэ. Тэгээд манарчихсан хүн сууж байна. Гувцас хунар бол бэлдээгүй штэ. Гарт тааралдсанаа л өмсөөд орохоор болсон. Энэ гүзээ гэж хэрэг алгаа унжаад надыг ёстой гутааж байгаа байхгүй юу ккк гэхдээ хүмүүс харахаараа юун гоёийн базах юмсан гээд байвал ямар уу хаха. Гүзээ баздаг донтой хүнүүс бас байдын билээ гээд сулиатай юм бодоо л ккк.. Күй ээ энэ хүүхнүүд 4 цаг тэмдэглэх шинэ жилийн баяртаа зориулж яасан яасан яасан их мөнгө үрдиймбэ? 100 гаран мянгаар гоёлын палть, дээр нь 120 мянгаар гутал, дээр нь...

Үглээ

Еооё юм хийх чинь ийм хэцүүмүү? Компьютер дүүрчихээд хэрэг алгаа. Гацаад гацаад дахин дахин ачаалаад хамаг эд эсээ үхүүлээд дууслаа энэ үглээ хүүхэн. Очиж очиж Word дээр гацдаг нь ч юув балайн. Би нөгөө оны бичлэгээ бичих гээд зав олдкү л гүйгээд байгааштэ. Шинэ жилд орох гэж байдаг, гэтэл орох гэсэн энэ хүүхэн бэлдсэн юмгүй чавхдаж байдаг мөн таарчийнэ тэ? Одоо л гэхэд шинэ жилийн хөтөлбөрийг нь бичих гэж хамраа үрчийлгээд сууж байна хэхэ. Өөр юм бодох ч завгүй, ийш тийш харайгаад, юм болгонд хошуу нэмээд гүйж байна. Ингэсээр байтал оны сүүлчийн өдөр бараг хүслээ шивнэхээ мартаад гүйж байж мэднэ шүү надад сануулчих буюнтан байдаггүй юм байхдаа гэсэн ккк. Гэснээс хуучин хайртайгаа уулзахаар өнгөрсөн бүхэн нь сэргээд ирдэг үү? Хамт амьдраад хоёр гуруун хүүхэдтэй болсон хойноо салаад хэдэн жил болсон гэсэн хоёр хос цуг яваад л инээлдэж хөхрөлдөөд, ноцолдож гүйгээд нарийн ширийнээ ярилцаад байхын тэгсэн хирнээ бид хоёр зүгээр л найзууд, эхнэр нөхөр биш, дахиж хамт амьдрахгүй гээд ...

Халтуурдсан

За Бумаа минь данхаа ёроолдою... гээ л сулиараад эхлэх гэжийнэ энэ хүүхэн одоо ккк. Кэтти минь гэдэг шиг л Бумаа минь гээд бичээд байвал ямар уу? хи хи хи Би чэн жухамдаа завгүй болоод тэгсэн хирнээ хамгийн чухал юмаа хийхгүй гүйгээд байштээ. Одоо дипломоо хамгаалах хүн чэн бэлтгэж гавьсан юмгүй өөр ажил хөөцөлдөөд гүйгээд байвал ямар уу? Ажил, мэргэжлийнхээ тухай энд ер нь бичээд байдаггүйг та нар мэдий штэ. Гэхдээ л миний ажил олон түмний дэмжлэгээр сайхан бүтээд бүр урам ороод бяр амтагдаад Улсын Их Хурлын сандал, ширээ санаанд багтаад байна вааахахахахаха за за больё Мишагийн инээдийг хулгайлж байж алуулах нээ. Шинэ жилд орох л байхдаа, сая шинэ жилд орцон штэ. Миний хийсэн ажил олон хүнд хүрсэн л байштээ. Нийгэмд чиглэсэн ажил хийдэг хүн жухамдаа. За за би өнөөдөр халтуур хийгээдээ, жинхэнэ халтуур шүү. Таксины үйлчилгээ үзүүлэхийг халтуур гэдийнштэ мэдниз? Тэгээд танил ахын машинд үсэрч суугаад халтуур яаж хийдгийг нь хажуугаас нь харж танайд хоноё, өнжье гэдэг шиг л машинд н...

Ээ Бумаа минь гэж...

Бичих гэж бодож байсан зүйлээ мартааский. Энэ толгой нэг л бишээ кккк. Нээрээ хүнд дассан сурсан юм аз авчирдаг уу? Аз ч юу байхав надад хэд хэдэн майл хаяг байдын. Анх нээсэн хөгийн хаягаараа хүмүүстэй харьцаад дор нь хариу аваад ажил бүтээд явдаг байсансан, хаяг маань хэрэгтэй, хэрэггүй хувийн замбараагүй майлаар дүүрэхээр ажилдаа хэрэглэх хэрэгтэй юм байна гээд дахин нэг хаяг нээсэн. Тэгсэн яажээнэ, дахиж нээсэн нөгөө хаягаараа бичсэн захианы хариу бүтдэггүй ээ, захиа бичсэн улс нь хариу ч өгөхгүй таг чиг болоод байхын. Мэдсэн бол анх нээсэн алиа хаягаараа л харьцаж байдаг байж гэлүү хэхэ. Аа тийм өнөөдөр найз хүүхнээ дагуулаад эмнэлэг орж бас нэг найзыгааа эргээд, гараад нэг газар сууж ганц Сэнгүр цааш харууллаа Бумаа минь. Манай тэр хоёр найз өөдгүй болжээнуу? Хоёул ирэх цагаан сарын үеэр цувралдаад Ниппон улс руу явах юм байхаа, тус тусын ажил, амралт, зугаалга, наргиан цэнгээний хөтөлбөртэйн байх, найзыгаа жухамдаа надыг сугандаа хавчуулаад явчихаач гэж сануулж үзлээ, цаан...

Азтай шовгорын бичлэг

Дархан-Уул аймаг явчихаад ирлээ. Зам зуур зураг хөрөг дарж амжсангүй. Тэнд нэг газрын шинэ жилд уригдсан гэжуугаа. Очку гэж бодсон ч урьсан эгч миний өчүүхэн тусыг үнэлж тусгайлан урьсан, хэрэв очкү бол гомдоно гэсэн болохоор очноо л гэсэн. Хамт явах хүмүүс маань эхнээсээ хэлсэн үгнээсээ буцаж больё гэцгээсээр нэг эгч бид хоёр очих болчихсон хэхэ. Өглөө эрт Драгон дээр гүйж очиж билетээ аваад бараг хоцорч очих байхдаа шинэ жил нь 1 цагаас эхлэх ёстой гэж ярилцаад очтол нөгөөдүүл хараахан эхлээгүй бяднуусыг хүлээж байдаг байгаа. Замдаа очоод тухалж амжкү нь тодорхой юм чинь 12 цагаас шууд нүүрээ будна гэж ярилцаж байгаад л давхиж байгаа автобусанд гэнэт будаг шунхаа гаргаад донсолгоонд нүүр амаа дарвайтал эрээлээд хэхэ. Бас болоогүй хүмүүс энэ хоёр хүүхэн гэнэт нүүрээ будаад юу болов, явдалтай ятуунууд байх гэж байгаа байх гэж жиг жуг инээлдэхээ мартаагүй хэхэ. Шинэ жилд орно гэхээр гувцас хунар тусгайлан бэлдээгүй харин шөнө 2 цагт хумсан дээрээ хальт зураг зурсан. Би чэн гоо с...

Кинууу

Сонин сайхан юу байна? Надаар тайван сайхан хэхэ. За ингээд л нөгөө жижүүрийн хэдэн үгээ хэлээд эхэллээ. Гоё гоё санаануудаа хаана гээчихсэн юм толгой гэж олгой болсон олгой олгойдоо хов хоосон олгой хэхэ. Гоя кину байштээ тэ? Үзмээрийнаа хаануу? Zhang Yimou-ийн найруулсан кинуунуудыг бүгдийг нь үзчихмээр байнштээ. Санаж байгаагаар хоёр гуруун киног нь л үзсэн. The Road Home Hero House of Flying Daggers Сүүлийнх нь тасаа тас тас... Төгсгөл нь л надад гачин санагдсан болохоос бусдаараа бол би шүлс мүлсээ гоожуулаад л нүд цавчилгүй үзэж дуусгийштээ хэхэ. The Road Home-г үзээд хачин өрөвддөг. Хөөрхий дөө гээд л... Хагцах, хүлээхийн зовлонг биеэр үзсэн хүн л ойлгох байхдаа гэсэн ккк... Хятадын уран зохиолыг ойлгодоггүй, ази талын номыг унших гэж зовдог хир нь ази хинуунд бол их дуртай хүн. Яагаад гэхээр далд өгүүлэмжээр маш их юм үзүүлдэг болохоор ккк.

Зурагтай бичлэг

Бичлэг бичмээргүй л санагдаад байх юм гэхдээ бичнээ хэхэ. Ямар ч наастри алгоо. Шинэ жил болох гэж байхад догдлосон юм алга хүлээсэн юм бас алга дотоод дуу хоолой маань унтаад л байгаа шиг надтай тоож ярихаа больчихсон байна хэхэ. Яахаараа ийм болчихдог юм бол. Заза үг олдож үхэр холдлоо, саяны бүтэн сайнд Хандгайт орсон штэ. Салхинд гарсан. Зам зуур дарсан зурагнуудаа оруулаад оруулаад явчий. Дургүйд хүчгүй гэгчээр ор нэр төдий дарсан зураг байгаам хэхэ. Гэрээсээ гараад зам зуур дарсан зураг Зам зуур таарсан бяцхан осол хэхэ Өтгөн манан Замын хажууд зогсож байгаа хүнийг арайхийж олж харсан Гэв гэнэт цэлмээд явчихаар пөөх миний нүд нээгдчих шиг болов гэтэл утаагүй газар ийм гоя байдын байштээ Үлгэрт гардаг шиг л харш хэхэ Өвлийн ой нэг иймэрхүү Зөрөг зам Арванхоёрдугаар сарын хуш Цэлмэг тэнгэр, ногоон гацуур хэхэ Ийм газар амьдарвал сайханаа Нар шингэх хором

Ууртай бичлэг

Яг сайхан бичлэг бичих гэж байтал дэмий юмнаас болж уур хүрээд бичлэгийн санаа замхрааский хэхэ. Уур хүрч бухимдах юм зөндөө байноо. Гүй ээ одоо энд бичлэг бичнэ гэдэг нь хэнд хэрэгтэйм өөртөө л зориулж бичдэг болохоос. Сүүлд уншвал мартсан юмаа санаж ч магадгүй гээд. Гэхдээ учир байнаа. Блог хөтөлдөг маань хэнд гай болоод байдын? Энд тэнд элдэв юм сараачдагийг минь мэдсэн хүмүүс пүү паа гээд бараг ам хамраа дарах шахаж гайхахыг нь яана. Хэн тэд нарыг сонирхоодох гэсийм. Одоо насанд хүрсэн хүн чинь юу бодож, юу сонирхож, юу бичих нь миний л дур штэ. Тэхэд цензурдэх гээд үзчих юмаа. Тийм юм биштий бич ийм юм биштий бич эсвэл паа юугаа бичээд байдын балайн гэх гээд. Хэдэн жилийн өмнө ФБ гэж юм эрчээ авч байхад найзууд маань янз бүрийн юм ярьж уур хүргэдэгсэн, тэгсээр ихэнхийг нь хасаж хаяж байж санаа амарсан. Тэгж бич ингэж бич тэрийг биштий найзаар нэм чиний найз тийм байна ийм байна гэхчлэн орохгүй юмгүй байсан нь дургүй хүргээд хэхэ. Одоо нээрээ бараг найз гэх юмгүй штэ ФБ дээр, ба...

Төлөвлөгөөний дагуух бичлэг

Энэ бичиж байгаа бичлэгнийхээ төлөвлөгөөг урьдчилаад гаргалаа. Үүнд: 1. Хамаг юмыг хамж шимээд цуглуулга шиг бээгий хийх. 2. Хоолны тухай бичих За ямрав? За тэхээр хамаг бодсон санасан, уулзсан учирсан, тохиолдсон зүйлүүдээс санаж байгаагаасаа эхлээд бичнээ. Цаагуур чэн цалин нэмэх жагсаал цуглаан болоод байна уу гүй юу? Багш, эмч нарын хэцүүг, хүнд сурталтайг бүгд л яриад байна штэ. Би өөрөө сургуулийн хүүхэдгүй,  эгчийн хүүхэд хувийн орос сургуульд явдаг, харин ахынх бол хөдөө байдаг улсын сургуулийнх. Яг ямарыг нь мэдэхгүй юм, гэхдээ бага ангийн хүүхдийн сурах бичиг үнэгүй л гээд байдаг худлаа юм билээ штэ манай ах худалдаж авдаг, багш нь хүүхэддээ сурах бичиг ав гээд байдаг гэсэн билүү.  Хамгийн хүнд ажилтай, цалин нь өндөр баймаар хүмүүс чинь одоо гудамж талбай, сургууль олон нийтийн газрын цэвэрлэгчид штэ. Манай сургууль гэхэд л хэдэн мянган оюутантай, тээд цас орсон үед кридор ямар болдогийг хэлээд хэрэггүй, яджийхад цэвэрлэгч нар нь дандаа 40-с 60 насны ядарсан эгч...

Өглөөний мэндүү

Хар өглөөгүүр орж ирээд л гуагчаад сууж байнам хэхэ. Одоо гарий доо хэд хоног гэртээ амарлаа идлээ уулаа одоо гарч хүн гэдгээ мэдрэхгүй, амьд арзайж яваагаа амьтан хүнд харуулкү бол болкү байна. Гэснээс зарим газар юун сонинён янз бүрийн хуралд ор тэтгэлэгт өргөдлөө өг гээд над мууг нь ятгаад өөрсдөө урьж залаад салкү байсан хэлснээр нь байгаа байдлаараа хамаг юмаа бичээд бөглөөд таглаад заасан цаг хугацаанд нь өгөөд явуулсан одоо болтол таг чиг балайен. Ядохноо хариугаа өгнө гэсэн цагтаа өгч энэ удаа тэнцсэнгүй ээ ч гэж хэлж болно штэ тэгтэл яаж байна байдаггүй тэр чигтээ таг чиг больё оо биштий новшроод бай гэчихмээр болжийнэ. Та нар ийм тохиолдолд яадын? зарга хийдэг үү? би бол байдлыг нь харжийнэ лол.

Энэчинодоо

Солиярахаас бас залхуу хүрдэг болж ямар уу? Бичих гэхээр нэгдүгээрт залхуураад хоёрдугаарт яг биччихмээр туйлын содон бөгөөд сонин зүйл болоогүй байна, архи уугаагүй байна, салхинд тасраад баримтат кинонд тоглоогүй байна, гэрээсээ хол хөдөө яваагүй байна, ууланд алхаагүй байна, хоол хош хийж өгөх нөхөргүй байна, булган шүүб авах гэж яваагүй байна, күй ээ ядахнаа хуушуурын гуанзны асуудлаа яаж цэгцлэх асуудалтай болоогүй вайна. Тэхээр юугаа ч бичих билээ дээ. Намын нам жимийн жим нүдээ аниад л цаг нөхцөөж суудаг болсон шүү би вээр. Аан содон сонин гэвэл эсрэг хүйснийхээ блогчинтой чатласан хэхэ. Яаж яваад ч юм чатлаад тэгээд бодлоо күй ээ би чинь хэддүгээр зуунд амьдарч байгаа вилээ л гэж бодлоо хэхэ. Шилжилтийн нас хэдэн насанд дуусдаг вэ олон түмээн? За явж усанд орох мээн. Өвөл болохоор усанд ороод шууд унтахгүй бол ханиадтай хошуу амаа наалдуулчих гээд байдаг юм.

Өлсөх гэж байна

нээрэнгээсээ шүү. Өлсөхгүй бол болкү байнаа. Учир начир нь нүдтэй холбоотой юмаа. Нүдээрээ өлсөх гэж байгаа юм биш шүү. Ходоодоороо л өлсөнө штэ хэхэ. Хараа муудаад байхаар мацаг бариад байвал нүдний хараа сайжирдаг юм л даа. Тэгээд өлсөх гэж байгаам хэхэ. Хажуу айл юун мангар юм хоол хийгээд үнэртүүлээд байхын хүн өлсөх гэж байхад өлсөх замын садаа гэлүү хэхэ. Одоо манайхан бас хоол хийнэ гэж байна штэ миний нүд өвдөөд юм харж чадахаа болих гээд байхад өлсөхгүй бол болохгүй. Бичих гэж байснаа мартчихжээ. Ядаргаанд орчихсон юм болов уу даа. Гэртээ тайван хэвтээд тааваараа ном уншаад, мацгаа бариад ирэх долоо хоногийг хүлээе гэж бодоод  байна 3 хоног гэсэн үг. Нүд бүрэлзээд байгаа ч ном уншихад зүгээр.  Чонон сүлд-ийг уншиж эхэлсэн байгаа. Нэг их тэмүүлж яарч уншихгүй байна. Орос эсвэл бусад хэлнээс орчуулсан уран зохиолыг уншихад амар байдаг, хятадаас орчуулсан зохиолыг уншихаар би нэрүүдийг нь тогтоож ерөөсөө чаддаггүй юмаа. Тэгээд л утга санаа нь бүрэлзээд. Нөгөө Жи Юү эсв...

Дахиад л бичлэг

Саатраад л саатраад л суугаадийнэ. Уг нь CV-ээ бичиж нэг газар луу явуулна гэж бодсон, бас нэг газар луу захиа бичиж юм лавлана гэж бодсон, бас.... бодсон юм их байнаа. Миний хийж байгаа ажил хүнд бараг харагддаггүй байнга компьютерээр олон хүнтэй онлайнаар ажлаа явуулдаг юм шиг байгаан. Бичиг цаас ч гэсэн адилхан өчнөөн хуудас хийгэд тэр нь компьютерт л байна шүү дээ. Гэхдээ надаар юмаа хийлгэсэн хүмүүс эхнээсээ ажил нь бүтээд явахаар гоё байдаг юмаа. Гадагш хуралд явлаа, төлөвлөгөө, бичиг цаасаа бичүүлж аваад тэмцээн зохиолоо, бас ухаан нь амьдралын бололцоо доогуур хүмүүст гэр олгуулах бичиг гуйлгаар бичээд боловсруулаад өглөө тэгээд тэр нь бүтээд хүнд буян болж байвал болох нь тэр хэхэ. Хүн асууж байна л даа, найзтай болсон уу гэхээр нь үгүй ээ гэтэл чи тэгээд энэ хооронд хүнтэй ч явж байна уу гэнээ хэхэ. Энэ хооронд гэдэг нь нэг жил, хоёр жил гэсэн үг юм уу хаашаа ён танилцаад одоо хоёр гурван жил болоход нь би тааралдах болгондоо ганцаараа л байж байх юм хэхэ. Надад нэг бодол ...

Нүүрномын эргэн тойронд

Миний өглөө 12 цагт эхэлдэг болоод байнаа. Ажилдаа явахгүй гэртээ байгаа хүн чинь эрхлээд үд хүртэл унтаад үхрийн дуу гарахгүй болохоор аргагүй босч байна штэ хэхэ. Намайг тоодог хүн бас байнаа лол. USA-д байхад найзалсан Шри Ланка найз хүүхэн маань нутагтаа очсоны дараа надтай харьцдаг байсан юм. Тэгсэн ажлых нь нэг залуу надтай танилций барий гээд танилцахгүй юу. Аль 2008 оны явдал л даа. Мэдээж онлайнаар. Миний нүүрнийномд л явж байдаг, миний утсыг гуйж аваад над руу мессеж бичдэг хаа нэг зураг хөрөгний дор коммент үлдээдэг гар байсан юм. Өнгөрсөн намар нөгөөх чинь бүр олон юм яриад, Монгол хэл сурмаар байна чи надад заагаад өг гээд миний бичсэн болгоныг орчуулж өг гэж шаардаад эхлэсэн хэхэ. Миний дургүй хүрээд шууд л хусаад хаясан, угаасаа би дургүй хүргэсэн хүнээс тавхайгаа гялалзуулаад зугтаахдаа сайн юм чинь гэлүү хэхэ. Өнөөдөр сэртэл утсанд баахан дуудлага, бас мессеж. Hi, What's happened to you? Aren't you in FB? Are you okay? I hope you are well. гэнээ хэхэ. Би нөг...