Учрах хорвоод чамайгаа хараад Уярал хайрын дуугаа дууллаа Алаг дэлхийд хослон жаргах Ариун журмын хань минь билээ... "Нандин эрдэнэ" киног анх гарч байхад би хэдэн настай байснаа санахгүй юм гэхдээ л ухаан орчихсон 5-6 настай байсан байхаа. Зохиолч Дэмбээгийн Мягмар гуайн энэ зохиолоор тайз, дэлгэцийн олон уран бүтээл гарсан байх. Ямар ч байсан манай суманд нэг урлагийн бригад ч юм уу ирээд сургуулийн урлагийн зааланд "Нандин эрдэнэ" жүжгийг тоглоход ээж намайг дагуулж очоод үзүүлж байсныг сайн санадаг. Нэг их цахираа хоолойтой залуу хадам ээжээ эмнэлэгт муу байхад мөнгөн бөгжийг нь авчхаад л "Энэ мөнгөн бөгжийг би авъя, энэ муу Ханд авгай ингээд үхэг гэлүү тиймэрхүү зэвүүн юм хэлээд л /мэдээж арай өөрөөр хэлсэн байх л даа би орчин үеийн сэтэхгүйгээр хэлэв хэхэ/ нөгөө мөнгөн бөгжийг нь өндөрт өргөн харуулж байсан юмдаг. Тэр залууг би Цагааны Цэгмэд гуйн Төмөрхуяг байсан болов уу гэж яагаад ч юм боддог. Үзсэн хүмүүс хадам ээжийг нь эмнэлэгт хэвтэж байгаа үзэ...