Skip to main content

Posts

Showing posts from January, 2012

нэг бичлэг

Одоо л нэг зүйлийн ард нь гарч амсийж байгаа мэт санагдах ч харин эсрэгээрээ бүх юм эхэлж байгаа ч юм билүү... Нэг оюутан сандарч маргааш өглөө шалгалттай яанаа гэхийг хажуудах хүн нь сонсоод чи ер нь таван сарын өмнө юугаа бодож байсан юм гэтэл оюутан харин би тэр үед таван сарын дараа шалгалттай яанаа л гэж бодож байсан юм гэсэн гэдэг. Надад заримдаа энэ намайг хэлсэн юм шиг санагдаад байхым. Таван сарын дараа ч юу байхав, ямар нэг юмыг давах цаг хугацааг тулахаар урьд нь даван туулахын төлөө юу ч хийгээгүй юм шиг, хийсэн ч юм шиг сэтгэл хоёрдоод явчихдаг. За энэ ч яахав. Өчигдөр зурхайд нээх сүртэйгээр заяаны ханьтай учирна гэсэн юм байхаар нь гэрээс гарах биш баланцгийх нь заяаны хань, хаанаас олох вэ гэж бодож байтал өдөр ажил руу очих хэрэг гараад гүйгээд очтол өрөөнд хоёр залуу сууж байхын. Нэг нь ч яахав би танина манайхны нэгнийх нь хүү, ганц бие биш гэдгийг нь ч дуулж мэдсэн, нөгөөг нь танихгүйм. Гүй ээ тэгээд тэр хоёр бацааны нэг нь миний заяаны хань, тэрийг нь би алдчихс...

Нэг сайхан

бичлэг бичмээр санагдах юм. Тэгээд бичих гэхээр хэлэх гэсэн үг хоолой давахгүй гэдэг шиг л хуруу давахгүй.... Уг нь бодсон юм зөндөө байна даа. Амьдралын хэмнэл?  Хэвээрээ гэх үү дээ. Ойрд нэг хөтөлбөрийн deadline тулчихаад материалаа амжиж өгөх гээд л амьсгаа дээгүүр байна. Үүшээ та нараас асуух юм байна. Та нар хөтөлбөрт материал өгөхдөө тодорхойлох захиа авахад ямархуу байдаг вэ?  Манай Монголд ийм юм уу миний хамтрагчид ийм юм уу ер нь ойлгодог нь цөөн. Урд нь хэдэн жилийн өмнө нэг хөтөлбөрт хамрагдахдаа анх байгуулагдахаас нь эхлээд хамаг ажлыг нь нугалж босгож, 2-3 жил ажилласан төвийнхээ даргаас тодорхойлох захиа авч байж явж байсан юм. Магтаж барьсан юмгүй зүгээр л үнэн байдлыг бичсэн тодорхойлолт авч байлаа. Тэгсэн сүүлд нь би чамайг гадагш явуулсан, тусласан гээд мөн ч их чихнээс хонх уясан. Чимээгүй л өнгрөөдөг ч дотроо бол би энэ төвийг нь байгуулахад анхнаас нь арьс үсээ зулгааж ажилласан юм чинь яахаараа ажилладаг нь үнэн гэсэн тодорхойлолт авахад ингэж үнэрхэж...

гагүй

Гагүй гэж гарчиггүй гэж байгаан. За нөгөөх чинь нам жим амарч чаддаггүй ээ. Амралт сувилал руу зүглэхээс өмнө эндээс ч хүнүүс утасдаж зургаа нэхээд тэндээс ч Buzz хийж чатлахыг, чалчихыг шаардаад дарга утасдаад бла бла хэхэ... Даргынхаа дуудлагаар очиж уулзчихаад, хийх ажил сугавчлаад ирлээ. Уг нь гурван сараас ажиллая гэсэн л дээ гэтэл ойрын хугацаанд хийж явуулах, хөрөнгө хайх төсөл байна тэрийг дуусгая гээд. Гэрээр хийж дуусгах ч одоо эхлээгүй шок хүлхсэн шиг Mystery төрлийн тоглоом хайгаад сууж байвуул яах уу хэхэ.  За ойрын хугацаанд ном орчуулж үзэх юм шүү л гэж бодоод байна. Яадын санаж байвал бүтнэ сажилж байвал хүрнэ гэгчээр удахгүй намайг ийм тийм ном орчуулсан гэхийг дуулах нь байна шүү ааяяяя... тэрнээсээ өмнө хэлээ сурчих юм сан гэлүү яанаа Мишаа мамаочка (хэлээ гаргав) Заза тоглоомоо тоглоё

Гарчиггүй бээгий нэг ширхэг

Гадаа ямар хүйтэн байнааааааа ти ти ти ти ти Ном өгөх ажлаар гарчихаад мөхөөлдөс болох шахаад ирлээ. Биеэ чагнаархаад гэртээ хэвтэж байгаа хүн дээ. Арай дээрдэхээр үхээд сэхсэн юм шиг л мэдрэмж төрж байна штэ. Гэхдээ бүрэн эрүүл саруул мэдрэмж төртөл бас зай байнаа гэлүү хэхэ. Нээх сонин, хүмүүс халуураад гээд байдаг, би болохоор ямар ч өвчин тусч байсан халуурдаггүй. Мэддэг ганц нэг хүнээс асуусан чинь халуураад байвал тэр хүний биеийн эсэргүүцэл сайн, өвчин зовлонгоо бие нь эсэргүүцэж байна гэсэн үг гэж байна лээ. Би болохоор халуурдаггүй, тэгээд л яваад байдаг. Халуурдаггүй хүн чинь одоо олгой молгой ургавал мэдэгдэхгүй л байх даа гэж боддын. Хүмүүс чэн мөрөндөө, даландаа үхэржиний сорвитой байдаг штэ. Надаа ганц ч байхгүй.  Яагаадыг бөө мэд, багадаа хөдөө төрсөн болохоор тэр ээлтэй үхэржин гэдгийг нь надад хийдэггүй байсан байхаа. Овоо томроод ирэхээр гэртээ бие өвдөж хэвтсээр байгаад хамаг юмнаас хоцорцон байна. Олон хүүхэдтэй айл тэгээд багуудыгаа тоодоггүй байж магадгүй шү...

Монгол бичиг + Диплом

За ажил овоо цэгцэрлээ. Сургуулиа төгсчихлөө, дипломоо авчихлаа. Хмммм бас амар биш байлаа гэл үү хэхэ. Юухан байхав гээд төгссөн оюутан бидэн дунд лав байгаагүй бүгд л сандарч тэвдэж, ажил, амьдралаа зохицуулах гэж харайсаар, зохицуулсаар төгслөө л дөө. Анх элсэлт авч байхад 10 гаран оюутан байдаг байсан, харин биднээс надтай нийлээд 5 хүн л төгслөө бусад нь хойшилсон, замын дундаас буцсан нэг иймэрхүү.  Сониноос дипломыг Монгол бичгээр бас бичдэг болсон нь биднийг их баярлуулсан. Крилл, Монгол Англи гээд 3 хувилбартай болчихсон, анх гардаж авсан хүмүүүс нь бид нар боллоо л доо. Дашрамд Монгол бичгээ сайн сурмаар байнаа. Халть мулт унших аяддаг ч бичнэ гэж лөөлөөө лөөөлөө. Мөрөөдөөд хэдэн жил боллоо. Яг ид сурдаг насан дээрээ нэг юмнаас болоод суралгүй хаяж байсын. Одоо харамсаж үхэх гээд байдаггүй л дээ гэхдээ сурна гэж бодоод байгаа юмаа. Миний мэргэжил ч үндэсний хэл, бичгээ мэдэхгүй байж болохгүй мэргэжил байгаам. Дээр үеийн хүмүүс бичиг үсэггүй явж байгаад дөч гарсан, тавь...

Пийсүүгийн эзэн

anduusanaa блог миний хамгийн их шимтэн уншдаг хуудас байлаа. Энэ блогоо хөтлөхөөс өмнө нэг блогтой байсан ч тэрийгээ тэгсгээд хаачихаад энд тэнд хэсч явдаг байхдаа Пийсүүгийн эзэн шинэ бичлэг бичиж үү гээд л байсхийгээд шагайдаг байсансан. Мань хүн намайг мэдэхгүй л дээ. Сэтгэгдэл үлдээдэггүй, уншаад "зөндөө юм бодоод" тэднийхээс гардаг байсан. Энд тэнд блог хөтлөгчтэй тааралдахдаа нэг их таньдаг хүн шиг санагддаг ч тэр намайг яаж ч таних вэ дээ. Тэгсгээд бичлэг нэмэхээ болиход нь багагүй гайхаж, яасан юм бол доо гэж боддог байтал сая гэв гэнэт сураг нь дуулддаг байна штэ. Хүмүүс мэдэж байгаа даа. "Үрээ морио унахад үг хэлтэй байснаа санана"... гээд шуугиулсан бичлэг бичээд уншсан хүн бүрийн сэтгэлд нэгийг бодогдуулаад байгаа. Андуусанааг анхлан "Хүрэл тулга"-д оролцож байхаас нь мэддэг, дараахан нь Хонгорзул сонинд сэтгэл сэмлэсэн дурсамжуудаа нийтлүүлэхийг нь шимтэн уншдаг, ангийхаа охины талаар бичсэнийг нь уншаад нулимс унагаж байсан, над шиг л нэг ...

Тонтгор хөөрхөн хонго мэн шүүрэн шанага боллоо

Тариа хийлгэх дургүй хүн чэн хэдэн тариа хийлгээд ингээд янгуучлаад сууж байх юм сүүлий хоёр хоног. Телевизээр чөлөөт бөх харж жаахан суулаа. Манайхан хөөрхий гадны том тэмцээнүүдэд гадуурхагдаж, зовж байж ялаад баатар, гавьяат болдог гэж боддог байсан тэгтэл харж байтал манай зарим тамирчид нутагтаа, өөрсдийн зохион байгуулсан тэмцээн дээрээ шүүгчтэй хавсайдаж байж арай чүү ялж байна шүү дээ.  Бэлтгэл хийх орчин нөхцөл, хоол хүнс муу гэж болох ч хэдэн жилийн өмнөхтэй харьцуулбал хамаагүй сайжирсан, томоохон тэмцээнд түрүүлвэл шууд байр, машин, цол хэргэм авдаг болсон юм биш үү? Дандаа шүүмжлэх гэж занаад байгаа юм биш л дээ гэхдээ ядаж дэвжээнд гарахдаа сэрэглэн цовоо, ялсан ч ялагдсан ч үзэгчдээ хүндэлж хийморьтой баймаар санагдах юмаа. Барилдааны тактик байж болох ч манай тамирчид үнэн залхуу, хөдөлж ядсан харгадаад байгаа байхгүй юу. Хажууд нь Солонгос, Япон үгүйдээ Орос, Буриадын тамирчид ямар ч байсан залхуу бөгсөө дааж ядсан харгадахгүй л байна.  Наранчимэг,  Бурм...

Хоол бас бусад

Эм уугаад өвдөлт арай л намдахаар бичиж байна. Сар гаруйн өмнөхөн он гарахаар яаж жаргахаа төсөөлөхгүйнээ гээд л хөөрцөглөөд явж байжүүлээ. Зав зайнаар их юмгүй, хүссэнээрээ амарна, зугаална гэж байгаа нь тэр. Тэгсэн жаргах цаг хараахан болоогүй бололтой гэхгүй юу ккк. Ямар чөтгөр нь хатгасан юм гэв гэнэт тогооч залуутай танилцмаар болдог байна штэ. Урд нь эр хүнийг ходоодоор нь татдаг гэдэгсэн харин одоо эр хүнд ходоодоороо татагдмаар санагдаад хэхэ. Silk Road зоогийн газрын эзэн өчигдөр орой хоол хийх тухай телевизээр зааж байнаа. Харж хэвтснээ гэв гэнэт энэ залуугийн авгай гэж ямар хүн байдаг бол дэлбэрцэн гар байдаг байхдаа, гэртээ хоол хийхгүй, нөхрөөрөө хоол хийлгээд л гэдсээ илээд хэвтдэг болов уу гээд наян юм бодлоо хэхэ тэгснээ ургуулаад л би хүнтэй суувал ажилсаг л гартай сууна, байнга надад хоол хийж өгдөг гар байхгүй бол би тэсэхгүй ухааны юм бодогддог байштээ ккк.  Миний экс надыг татахад ходоод чухал үүрэг гүйцэтгэсэн гээд солиараад явчку юу, ямартай ч анх танилцаа...

Эрүүл мэнд ба зурхай

Бичлэг бичилгүй хэд хоносон маань учиртай. Энэ хүүхэн одоо дандаа бүтэхгүй, болохгүй юм бичээд яасан ч ургашгүй туучий вэ гэх байх даа уншсан нэг нь хэхэ. Сургуулийн асуудлаа цэгцлэх гэж гүйхтэй зэрэгцээд эрүүл мэндийн асуудал ургааский. Надыг багад миний ордны зурхайн зурлага ер биелдэггүй юм шиг санагддаг байжүүлээ. Тэгсэн одоо уншихаар биелцэн байштээ. Хэргийн учир нь багадаа бол тэгж зурхайд бичсэн адал явдал, хайр сэтгэл, мөнгө хөрөнгийн асуудалд оролцох шаардлагагүй, боломжгүй, бацаан байсанд байна гэхгүй юу хэхэ. Энэ жилийн зурхайгаа хальт харж байсан ч тоогоогүй юм тэгсэн эхнээсээ биелээд эхэллээ. Оны эхэнд илүү их ачаалалтай ажиллах шаардлага гарна 2011 онд эхлээд хийж дуусаагүй байсан ажлаа энэ онд дуусгана. Хэрвээ та хойш тавьсан асуудлууд яав л гэж гээд өчүүхэн төдий назгайрч алмайрах аваас 2012 оны эхээр хэрэг мандаж, асуудлыг түргэхэн шиг нэг тийш болгохоос аргагүй байдалтай тулгарна.  Сээр нуруу, хүзүү өвдөж магадгүй. Тиймээс нуруундаа ачаалал өгхөөс аль болох зай...

Санаандгүй асуудал

Өдөр хоногууд өнгөрөөд хэхэ. Дипломоо хамгаалчихсан гэхдээ энэ тухай бичих хүсэлгүй бичихгүй л гэж бодож байтал өөрийн эрхгүй бичээд эхэллээ хэхэ. Юу л даа. Намайг сургууль төгсөхөөр л асуудал ургана. Хэл ам зарга хийхээс өөр аргагүй асуудал гараад ирнэ. Урд нь төгсөхдөө бас багш нар шалтгаангүйгээр дүн дараад тэгээд сургуулийн захиралдаа гомдол гаргаж болохгүй бол Боловсролын Яам орно гэж баахан гүйж байж арай гэж асуудлаа цэгцэлж байлаа гэж хэхэ. Улсын шалгалт дууссны дараа ангийн дарга дүнгээ засуулмаар бол мөнгө хураалга гээд бүр гал дээр тос хийж намайг шатааж байсан юмдаг. Өөртөө итгэлтэй байсан болохоор яагаад надад хэлэлгүйгээр дүн дарсан юм гэж бодохоос уур шатаад арай гэж учраа  олж, онцгүй л дурсамжтай төгсөж байсан. Ер нь сурч байхад мөнгөөр шавар хаадаг хүмүүс хамгийн хэцүү байдаг байсан. Шудрагаар хичээлээ хичнээн уншаад, шалгуулахаар очлоо гэхэд багш тэгс ингэс хийж байгаад л тааруухан гэмээр дүн тавиад, хажууд нь манай  мөнгөө төлөөд дан онц, онц, онц хэх...

Инээдэм

Оройн хоолны дараа өөрөө мэдэлгүй савж унаад дугхийдэг, нам унтдаг болчихож хэхэ. Ямар нэг шалтгаан энэ тэр байхгүй шүү хардах хэрэггүй, байлаа гэхэд ядаргаа, бас сс тогтворгүй байгаа гэсэн л шалтгаан байгаа байхаа. Өнөөдөр дугхийх зуураа зүүдлээд арай л писхийтэл инээчихсэнгүй. Та нар гүйлтийн тэмцээн үздэг үү? Би гарч байвал нь үздэг. Зүүдэндээ гүйлтийн тэмцээн үздэг байна штэ, бүр телевизээр гээч хэхэ. Ийм юм болж байнаа. Хэдэн метрийн ч юм гүйлтийн тэмцээний багийн уралдаан эхэлж байна. Америк, Канад, Англи, Япон гээд тамирчид гараанаас гардаг байхгүй юу. Тэгсэн тэдэн дунд Негрийн (Хоёр Негрийн аль нь юм бөө мэд) тамирчин гараанаас гарна. Хамгийн гол нь бусад багууд нь 4 хүнтэй, мань хүн болохоор улсаа төлөөлөөд ганцаараа оролцож байх юм хаха. Тэгээд гараанаас гараад уралдлаа, нөгөө ганц дайчин маань ганцдахгүй барианд түрүүлж ороод хажуулдаад хэвтээд өглөө, тэгсэн бусад улсын тамирчид уралдааны замдаа бүдэрч унаад, тэрэн дээр нь ард нь гүйж явсан бусад нь давхралдаж унаад...

Юуны тухай биччихвээ?

Сургуулийнхаа номын санд. Над шиг тайван хүн байдаг юм болов уу? Өөрийнхөө ажлыг хойш тавиад хүн амьтны гуйсан гуйгаагүй олон нийтийн ажил гэж гүйсээр байтал яажээнэ? Нөгөөдөр бэлэн байх ёстой дипломын ажлаа дуусгаагүй л сууж байна хэхэ. Нэг жилийн өмнө бодож байсан юм, одоо бодохоор харамсаад үхэхнээ. юу бодож байсан гээч, энэ үлдсэн нэг жил бол бурханаас надад олгосон юм сурах алтан боломж, хугацаа, энэ хугацаанд л номын сангаас салахгүй юм шүү гэж бодож байсан. Тэгтэл тэр бодлоосоо хойш бараг номын санд суугаагүй явж байна. Ёоооё... Номын сан пиг хүнтэй, суудал олдохгүй гэх мэт шалтгаанаас болоод бас их унтдаг нойрондоо харамч хүн чинь явсаар байгаад ингэж таарч байна. Ахиад л энэ жилийг англи хэлтэй дайн зарлаад яая даа гэтэл сурах жил гээд өөртөө тунхаглачихсан. Ноднин бас ингэж тунхаглаад сууж байсан тэгтэл байрнаасаа урагш огтхон ч хөдлөөгүй бүр дургүй хүрчихлээ. Нээрээ манай англи хэлний багш нэг ах байдаг, ах ч гэж дээ залуу. Надад яагаад ч юм англи хэлний багш хүүхнүү...

Нэгдүгээр бичлэг

Зиак оны анхны бичлэг гэхиймуу? Ямартай ч бичмээр санагдлаа. Оройхон гараад ширүүхэн дайрна гэдэг шиг л өчигдөр юм хийхгүй амарч байгаад өнөөдөр үд дундааас эхлээд цэвэрлэгээ хийж угаалгаа амжуулчихсан. Тэгээд залгуулаад шинэ жил болох шив дээ ккк. Утсандаа нэгж авч амжаагүй байж байтал надаас ахмад хүмүүс эхлээд над руу мессеж бичиж мэнд хүргээд эхлэнгүүт сандарч бушуухан гарч гүйгээд үлдсэн ахмад хамтрагчиддаа мэнд хүргэж эхлэв хэхэ. Сайн сайхнаар онд орохыг хүссэн болохоор буруутай буруугүй хамаагүй загнасан, муудалцсан хүнүүсээсээ уучлалт гуйж сэтгэлээ амраагаад, бас бүгдэд нь өнгөрсөн оныг хамтдаа амжилт бүтээл арвинтай давж аз хийморь, амжилт бүтээлээ харамгүй хуваалцсанд нь баярлаж байгаагаа хэлсэн. Ширээгээ засахаас өмнө амжуулаад ажлынхаа тухай хэдэн мөр бичиж оруулчихаад тэгээд хоол эргүүлсэн, интернэт ухсан шигээ тайвуухан байж байгаад он гаргалаа. Өдөр бодож байсын, одоо шинэ он гарахад хүслээ шивнэнэ гэж, шивнэх хүслээ ч товлочихсон байсан, тэгтэл яг он солигдоход байда...