Буцаад өвөл болчихсон шүү дээ, Монголд. Ямар хүйтэн байваа арай л царцаад дээшээ харж унасангүй хэхэ. Хүйтэн байгаа гэхээр нь гайгүй дулаан хувцас өмссөн ч яг гарахдаа алдаа гаргаж нимгэн хүрэмтэй гарч автобус хүлээж байгаад чадрах шахлаа нтр хэхэ.
Э эксийг хүмүүс жигтэйхэн муучлаад байдаг, харин би ойлгоод байнаа. Өлсөх тэр тусмаа хуурай мацаг барих гэж ямар хэцүү болохыг биеэрээ үзээгүй хүн бол ойлгохгүй ээ. Нэг хэсэг бясалгал энэ тэрд явдаг байхдаа гүрийгээд 48 цаг илүү хуурай мацаг барьдаг байсан, хөл маш их даардаг, их ядардаг, унтаад л байдаг байсан. Хэвтэж байхад хүртэл хоёр гуянаас хэдэн кг чулуу дүүжилсэн аятай доош татаад байдаг юм даа. Ээж аав хажуугаас үглэнэ, би ч зөрүүд хүн чинь зөрүүдэлж гүрийсээр байгаад санасандаа хүрдэг байлаа. Тэгтэл Э ерөнхийг хэдэн цаг, хэдэн өдөр өлссөний дараа бие махьбод нь хэрхэн өөрчлөгдсөн тухай эмч нар ярьж, дотор эрхтэн нь буцаж сэргэхгүйгээр шатаж байна, зүрх нь хэзээ хэзээгүй хаагдана нтр гэсэн ээжийн уурлаж байгаагээ хэхэ. Намайг чи үхнэ шүү бөөр мөөр чинь дутагдалд ороод тэгээд чадхийнэ гэсэн юм л ярьсан хүн байгаа, дахиж өлсөхийг хажуугаас харж тэвчихгүй байхаа.
Хүн ер нь ходоодоороо биш тархиараа өлсдийм штэ. Эхний нэг хоног ч яахуу ходоод хоол нэхээд шүлс ялгараад тэсэхийн аргагүй хоол нэхээд дээр нь тархи лугшаад хэцүүддэг л юм, цаашдаа бол ходоод бол зүгээр л лүг лүг гээд гол судас нь лугшаад байдаг, өлсөж байгаагаа мэддэггүй юм билээ. Харин тархи бол байнга хоол нэхнэ, хоол гэхээр ус л нэхнэ, усыг хамраараа гартал уухсан гэж бодно, байнга усны тухай бодол эргэлдэнэ, амттай хоол бодно гэхдээ ус ус ус.
Ялангуяа гарын дор идэх, уух юм байх, хүмүүс юм идээд байх, ид гээд загнаад байхад тэснэ гэж маш хүнд л дээ. Биеэрээ зах зухаас нь үзсэн хүний хувьд өөртэйгээ, бие махьбодийн дур хүсэл, хоол идэх шуналтайгаа тэмцэлдэх ямар хэцүүг үгээр гаргаж хэлж бараг чадку юм байна хэхэ.
Э экс бол сайн байнаа, олон хоног тэслээ, тэмцэлдлээ, хүнийхээ хувьд маш их зориг тэвчээр гаргалаа.Улс төрийн хувьд ямар байх нь хамаагүй тэр их хүчийг нь үнэлж байна хэхэ. Олон цагийн мацгийн дараа юм ууж идэхээр маш хүнд өвчнийг гэв гэнэт аваад хаячихсан юм шиг сэргээд ирдэг юм даа.
Өнөөдөр бас эмчилгээтэй байгаа гээд тусгай хоол идэх юм болоод өдөржин явсан арайтай л тархиа бариад уначихсангүй. Сүүлдээ уур хүрээд яршиг, үхсэн баас өөрийгөө ингэж зовоож яадаг юм гээд баахан юм идэж уугаад нэг амь орчихсон хүн энийгээ бичээд сууж байна ккк.
Тэсье гэвэл тэснэ л дээ гэхдээ бас маш их тэвчээр гаргаж маргааш өглөөг угтана, тэгээд бас нэмээд тэснэ гэхээр шууд амар хялбар замыг нь сонгоод буугаад өгчихлөө хэхэ.
эхэндээ сэтгэл санаа болоод бие мах бод аль аль нь дасаагүй болохоор хэвшсэн хэмнэлээ үгүйлэх нь ойлгомжтой. олон олон удаа ойрхон давтамжтайгаар өлсөөд ирвэл аль аль нь шинэ хэмнэлд дасан зохицоод яваандаа хэвийн болох байхаа. өлсөх үед биед буй хэрэггүй бактер энэ тэр шимэгдэж дуусдаг юм гэсэн. гаднаас өгөх тэжээл байхгүй учраас бие өөрөө тийм зохицуулалт хийж байгаа нь тэр. өлссөний дараа бие хөнгөрч байгаагийн шалтгаан ч бас түүнтэй холбоотой. зөв өлсөх нь эрүүл мэнд болон оюун санаанд маш сайн байдаг юм гэнэ лээ. идэж уух тусам дотор эрхтнүүдэд нэмэлт давхрага үүсч байдаг, яг л дандаа кофе уудаг аяга харлаж өнгөр тогтож байдаг шиг л. өлсөх үед тэрхүү давхрагуудаас шимэгдэж эхэлж байгаа нь тэр.
ReplyDeleteхэрвээ бүтэн өдрөөр өлсөхийг хүсвэл толгой өөд татахгүй ажилтай үеийг сонговол ажилдаа сатаараад өлсөхөө анзаардаггүй шд. гэхдээ ажил чинь биеийн хүчнийх биш бичиг цаас гэх мэтийн хөнгөн ажил байвал сайн.
Өлсөх буюу мацаг барих олон янз байдаг, хуурай, нойтон, бас давсгүй уурагаар дагнах гэх мэт. Долоо хоногт нэг удаа хуурай мацаг бариад байхад нүдний хараа огцом сайжирдаг гэх мэт олон эерэг өөрчлөлт гардаг юм. Яг биеэрээ өлсөж, тэсч үзсэн хүн бол ямар болохыг хэлнэ л дээ. 72 цагаас дээш хуурай мацаг барихад бол нилээн сульддаг юм. 48 цаг бол хөнгөндөө орно. Гэхдээ эмч нар энэ нь бөөрний огцом дутагдалд оруулах аюултай гээд байгаа юм бишүү?
Delete48 tsag huurai ulsuhud hir turjiina
ReplyDeleteГанц удаа мацаг бариад турна гэсэн ойлголт байхгүй ээ. Дор хаяж 1-3 сар долоо хоногт 1 удаа хуурай мацаг барих дэглэмтэй явж байж үр дүн гарна. Бие цаанаасаа эрүүлжээд, чангараад байдаг. Гэхдээ тэгж мацаг барих амар биш, хүний ухамсар, тэвчээрээс хамаг юм шалтгаална. Нэмээд хэлчихэд хуурай мацаг барих нь нойтон, уургаар эсвэл өөр бусад хүнсээр дагнасан мацгаас хамаагүй цэвэр, үр дүн сайтай бас тэвчихэд арай амар байдаг.
Delete