Гадны өндөр хөгжилтэй орны найз хүүхнүүдээ дотроо атаархаад байдаг болж. Тэдний өдөр тутмын амьдралын хэмнэл нь манай од мод, олоны танил баян хүүхнүүдийн хааяа нэг хийдэг зүйлс байх шиг санагдаад байх боллоо. Ухаан нь гадуур явахаар яаж ч арчилсан гутал маань барилгын засвар хийсэн юм шиг шороо болчихоор, эсвэл Монгол найз хүүхнүүдийнхээ энгийн өдөр тутмын амьдралын хүүрнэлийг сонсож хөнгөн гунигласан үедээ тэдний амьдарч байгааг харахаараа сэмхэн атаархана. Ихэнхи гадаад найз хүүхнүүд маань үнэхээр чөлөөтэй амьдарч байна. Өдөр тутмын ажлаа хийнгээ өдөр бүр иогт яваад, бүжигт яваад, янз бүрийн спортоор хичээллээд, эрүүл хоол идээд, хүссэн хувцсаа авч өмсөөд, амралтаараа гадаадаар зугаалаад. Байсхийгээд шинэ өөрчлөлтийнхөө тухай, шинэ байшин авсан тухайгаа, ажлаа сольж илүү гоё ажилд орсон тухайгаа, эсвэл өөр ямар нэгэн аз жаргалтай зүйлсийнхээ тухай айж эмээхгүйгээр бусадтай хуваалцаж бусдаас урмын үг сонсож хамт баярлаж байхыг нь хараад атаархана... Эх оронд маань т...