Skip to main content

Posts

Showing posts from August, 2011

Utsaar

Bichleg bichih geheer utsaaraa orj baigaa bolood krilleer bichij bolohgui bna. Gadaa boroo orood gunigtai ch yum shig, saihan ch yum shig... Bi namart durtai, hamgiin saihan uliral minii huvid... Namriin tuhai olon shuleg medehees yag odoo sanagdaj baigaa ni negen shuleg. Anh nadad ene shulgiig negen sonin dursamj uldeesen hun ilgeej baisan yumdag, gehdee ter huniig, tuuntei holbootoi dursamjiig ali aliniig ni ali hediinee martsan, harin ene shulgiig martaagui. ...Denduu hairtaigaa helj amjaagui yavtal, Devter duuren shulgee tseejilj amjaagui baital, Toonon deeguur unguruh uitai namriin boroonoor Tomoogui hongor nas mini gunig orhiod odloo, Sanaandgui baital chinii tuhai bodol huvurch Sarnii gereltei horvood zuudelj sereed baih yum... Urgeljleliig ni bas martjee, medeh hun baival sanuulaarai.

Шилэн нүд ба....

Та нүдний шил зүүдэг үү? Би бол зүүх аль хэдийнээ болсон, гэхдээ зүүхээр улам нүд өвдөөд байдаг гээд зүүхгүй гүрийгээд яваад байдаг. Гадныхан ялангуяа Ази, Япон, Солонгос, Тайвань, Гонконг гэх мэт хөгжлөөрөө дээгүүрт ордог орны залуус эр эмгүй шил зүүнэ, шилгүй нэгнийг контакт линз зүүсэн гэж мөрийцөхөд ч болно. Өглөө босонгуутаа  бас орой унтахдаа "нүдээ ухаад" суучихыг нь харахад үнэн ядаргаатай, тамтай санагдаад байдаг. Шилтэйгээ байж байгаад хэрэв шилийг нь авах юм бол ихэнхи нь тэмтчээд эхэлнэ. Хараа нь тийм л муу. Манай залуусын боловсрол, мэдлэгийн түвшин хэр зэрэг гэж та боддог вэ? Би бол тааруухан гэж дүгнэдэг. Нөгөө талаар хүн өөрөө ямар байна, бусдыг өөртэйгээ адил гэж боддог гэдэгчлэн өөрөө боловсрол, мэдлэг өндөртэй "мундаг" хүн биш болохоороо бусдыг тэгж боддог байж магад. Шил ярьж байснаа гэв гэнэт боловсрол гээд яриад солиотой санагдаж байна уу хэхэ. Хэргийн гол нь тэр өндөр хөгжилтэй орны залуус суралцахад маш их цаг гаргадаг, хар багаасаа өдө...

Бас бус...

Нутаг руугаа явнаа энэ долоо хоногтоо багтаагаад. Хүмүүс аль хэдийнээ амарч зугаалаад дууссан байхад миний амралт одоо л эхлэх гэж байна штээ ямрав хэхэ. Нутагтаа очиж сэнгэнэсэн сайхан агаараар цээж дүүрэн амьсгалж хэд хоног унтаж идэж, айраг гүзээлж байгаад ирнэ дээ. Уул хадаар болж өгвөл алхаад байх санаатай хэхэ. Компьютерээ орхиод явнаа. Хэд хоног ч гэсэн гар хуруу, нүд, нуруугаа амраая. Уг нь гар утсаараа майлаа шалгаад, ФБ энэ тэр лүү ороод байж болдог байсан тэгсэн гадагш яваад иртэл зураг оруулж болохоо байчихаж, тохиргоог нь өөрчилчихвүү яав. Гэртээ хариад таргалж байгаад л ирэх байхдаа эсвэл эсрэгээрээ хэдэн кг хаячихвал гүймөн сайхан байна даа хэхэ. Тэр зүгийн тэнгэр мэдэг гэлүү? Нэг сайхан амттай хоол хийж гэрийхнээ дайлмаар гэтэл материал авч амжихгүй санаанаас цаашгүй л хүн байна хэхэ. Өнөөдрийн байдлаар бол би Монголд ирээд гэрээсээ гаралгүй яг 4 хонож байна кккк. Гэрээсээ ганц ч удаа хамраа цухуйлгаагүй гээд бод доо. Нутаг сайхан байнаа, хүмүүс Улаанбаатрыг у...

Цэлмэг тэнгэрийн дор...

Миний багад хамгийн тансаг хоол бол Гамбир л байсан. Гамбираа бид нар олон янзаар хийдэг байжээ. Элсэн чихэртэй, чихэргүй, шар тостой, сонгинотой, жууцайтай, өрөмтэй, өөхөн тосонд хайрсан, ургамлын тосонд хайрсан, тарвагны тосонд хайрсан... заримдаа хуймаг хайрдаг байлаа. Хар нялхаасаа эмээгийнхээ хуймаг хийхийг харсаар байгаад нэг мэдэхэд сурсан байсан гэхдээ өсч том болоод өөрийн гэсэн жорны хуймаг хайрдаг болсон доо. Одоо ч гэсэн би гамбиранд нугасгүй дуртай. Хааяа нэг гамбир хийх юм бол дорхноо дуусдаг. Хамгийн амттай нь тарвагны тостой гамбир хэхэ. Арааны шүлсээ асгаруулаад л иддэг байж билээ. Хааяа боддог юм. Ханьтай болвол гамбир идэж өссөн ижил зиндааны л хүн байвал амар юм даа гэж... Гамбир хэзээ ч иддэггүй, амсдаггүй, биед хортой гээд байдаг баян гаруудыг бол би ойлгодоггүй. Цэлмэг тэнгэрийн дор, саруулхан талын энгэрт, цэнгэг агаарт гамбир мэрж өссөн Монгол оо гэж...

Зүүд...

Урд шөнө үнэгний нүд залгичихсан, худлаа худлаа чанга гэгч найруулсан кофе уугаад нойргүй хонолоо.  Өглөө 7 цагт түр зүүрмэглэж байтал зүүдэллээ гэнэ.  Хуучин bf-тэйгээ тааралдаж байнаа. Олон хүн цугласан хурал юм уу даа. Би тэрийг хараагүй болоод тэгэхээс тэгэх гэж өөр хүмүүстэй элдвийг ярьсан шиг хажуугаараа өнгөрүүлээд. Нөгөөх маань миний хажуугаар баахан эргэлдэж байснаа уур нь хүрэв бололтой яваад өглөө. Тэгсэн хэдэн хар хувцастай нөхдүүд удалгүй намайг дуудаж байх юм гэнэ. Очлоо. Дугуйрч суулаа. Тэгсэн нөгөөдүүл чинь миний нүцгэн зургийг гаргаад ирлээ хаха. Нэг иймэрхүү зураг. Хамаг юмаа дэлгэчихсэн байвуул яахуу? Тэгсэн хэрнээ гар хөлдөө бугуйвчаа зүүхээ матраагүй хаха. Зүүдэндээ бас өөрийгөө контролдож чадаж байнаа. Тархи руу нэг юм гялсхийтэл хатгах шиг болсноо царайгаа хувиргахгүй гэж байдгаараа хичээгээд дотроо бас бодож байна.  Юундаа ичдэг юм хүн бүхэн л иймэрхүү байдалтай байдаг биздээ. Харин итгэж өөрт нь зориулж авхуулсан зургийг дэлгэдэг өөдгүй нов...

Аялалын цүнхэнд юу байх хэрэгтэй вэ?

Яаж авсаархан байх уу? Нэг тийшээ явах болчихоор миний ачаа бараа гэж даагдахгүй хүнд болчихоод байдаг юм. Юу байдаг юм яасан хүнд юм гээд хүн болгон гайхна. Тэгээд хөнгөлөөд хөнгөлөөд нэмэргүй. Яахаараа тийм их овортой байдаг юм гээд гайхаад бусад хүмүүстэй харьцуулаад үзэхээр би чинь бараг гэрээ нүүлгэж явдаг юм уу хаашаа юм хэхэ. Хамаг зай эзлээд байдаг юмнуудаа харахаар нэгдүгээрт төрөл бүрийн биеийн тос, хумсны лак энэтэр байдаг тэгсэн хирнээ би тийм гангамсаг эмэгтэйлэг хүн биш, хэхэ. Ядаж байхад биедээ тос түрхэхээр амьтан хазна гэж нөхцөлгүй. Тэр үнэртэн танартнаа түрхэж чадахгүй, хаяхад хайран аваад л яваад байна. Хүмүүсийг харж байхад зарим нь авсаархан цүнхтэй аялаад яваад болоод байна. Аялалд явахад хэрэг болохуйц зөвлөлгөө, яаж авсаархан 20 кг-дээ багтааж хамаг юмаа авч явж болохыг хэлээд өгдөг хүн байна уу?

Гоо үзэсгэлэн

Жамаараа өтөлж яваа нэгэн байна би. Гоо сайханд ордоггүй, брэнд мэрэнд нүүрэндээ нялдаггүй, зүгээр л байгаагаараа өтлөөд, гөхшрөөд, нүүр ам үрчлээтээд мөрөөрөө мөөмөө унжуулаад л нас ахиж явна. Ингээд бичихээр майр гөхшин хүн шиг байгаа биз хэхэ. Гэхдээ хөгшрөх тусам өөрийгөө өөрөөсөө илүү нэгэнтэй биш өөрөөсөө дутуу нэгэнтэй илүү харьцуулж боддог болдог юм уу? Би лав тэгээд байна. Надаас илүү тарган, гөхшин миний үеийн хүүхэн харагдвал өө би энэнээс илүү л байна гэж бодно хэхэ. Яадгийм, алийн болгон гутарч, мөрөөдөж амьдрах юм тэ. Над шиг хүнийг урлагийн бүтээл болгоод хүмүүс шүтцэн л явах юм.  Ухаан нь хөдөөний нэг өвгөн "сахалтай хүн ухаантай байдаг, худлаа гэвэл Маркс Энглеьсийг хар, Максим Горькийг хар, Магсар намайг хар"...гэж агсан тавьдаг гэдэг шиг л над шиг гүзээ нь томбогор хүүхнүүдийг сэргэн мандалын үеийн уран зургууд, цаашлаад Пикассо, Рембрандт мэтийн аваргууд дүрсэлсэн байдагтай маргах хүн байхгүй байхаа. Энэ бүхэн саяхан Пикассогийн үзсгэлэнг үзэж ба...