Хаврыг бүүдгэр тэнгэртэй өдөр... Элдвийн л юм бодох, тэр бүрийг бичихээс залхуураад л байх юм. Хэд хоногийн өмнө уулзалтанд очлоо л доо. Ер нь сүүлийн үед тиймэрхүү уулзалт ярилцлага янз бүрийн олон нийтийн арга хэмжээнд оролцож тархи оюунаа сэргээх дуртай болоод байгаам. Энд бичих гэж байгаа уулзалтанд бол хоёр бүсгүй оролцсон. Хоёулаа үлгэр жишээ болох, залуу хүмүүст биеэр дуурайл болох хүмүүс. Нэг нь Монголдоо томоохонд ордог группын эзэн, гэхдээ нөхөр нь захирал юм байна лээ л дээ. Өөрөө ТУЗ-ын ч дарга юм уу даа. Эзэмшил болон хөрөнгө оруулалттай компаниудад нь Хаан банк, Кемпенский зочид буудал, Улаанбаатар гурил, Эйрлинк, Говь, Жуулчин гэх мэт зөндөө том компаниуд байгаа KFC, Нагоми япон хоол, Мираж ресторан ажилуулдаг гэхээр ямар группын тэргүүн хатагтай гэдэг нь ойлгогдож байгаа биз? Нөгөө нэг бүсгүй нь бол АНУ-ын иргэн, эндэхийн корпусын захирал. Нэг мужийн их сургуулийн дэд ерөнхийлөгч байсан эмэгтэй. За тэгээд энэ хоёр бүсгүй өөр өөрийн амьд...