Грэйн амьдралын 50 сүүдэр киног үзсэн тухайгаа тэмдэглэе. Кристиан Грэй шиг залуу тааралдвал анхны харцаар сүрхий сэтгэл татагдах нь юу л бол Өмнө нь олон хүн энэ киноны талаар маргаан өрнүүлж BDSM сурталчилсан, сурталчилаагүй, сэтгэцийн өөрчлөлттэй үгүй гэхчлэн зөндөө цэц булаалдаж байхыг харж байлаа. Мөн гэмт хэрэгт уриалан дуудсан шинж чанартай, үүнээс болж хүчингийн хэрэг гарсан тухай мэдээлэл ч та нарт хүрсэн байх. Энэ киног үзэхийг санал болгосон хүн ч байсан ба түүнийхээр бол би BDSM-ийн тухай ойлголттой болох нь чухал цаашлаад бүр энэ киноноос суралцаж амьдралдаа хэрэгжүүлвэл зохилтой байсан юм байхаа хэхэ. /хэлээ гаргав/ Энэ хүүхэн нь төрөлхийн муруй мөртэй юм уу эсвэл тэгж жүжиглэсэн үү ойлгогдсонгүй За тэгээд киногоо бас л санамсаргүй явж байгаад үзлээ. Ө мнө нь номыг нь уншаагүй, утгыг нь дуулаагүй байсан болохоор киноны үйл явдал миний хувьд цоо шинэ байлаа л дээ. Монгол хадмалтайгаар "Шилдэг кино" сайтаас үсэн гэдгээ хэлэхээ марта...