Блогоор минь айлчилдаг нийт уншигчиддаа улиран өнгөрч буй онд цуг байсанд талархаж, ирж буй шинэ онд амжилт бүтээлээ хуваалцаж байхыг хүсэн ерөөе! Ирэх онд юу хийхээ одооноос төлөвлөж байгаа. 1. Залхуу зангаа багасгана даа. Шинээр ажилд орох гэж байгаа хир нь жаахан залхуураад хойш суугаад байх бололтой энэ зантайгаа тэмцэж шинэ ажилдаа урам зоригтой зүтгээд үзнээ. 2. Англи хэлээ сайжруулна гэж бодоод байгаа. Болоод байна гэж боддог ч тиймгүй бас үнэндээ англи хэлээ сайжруулах гэж зүтгэхгүй байгаа нь гадагш явж сурах тэмүүлэл байхгүй байна гэсэн үг гэж мэдээд байгаа ч залхуурдагтайгаа жаахан жоохон тэмцнээ хэхэ. 3. Жингээ хасна. Энэ бол цэвэр надаас өөрөөс минь шалтгаалах зүйл тул жингээ хасах гэж урдынх шигээ өөртөө зорилго тавиад хичээвэл болчино л доо. Цагтаа би нь 55 кг жинтэй яаж ч таргалсан 60-с хэтэрдэггүй байлаашдээ. Тиймээс энэ жилдээ ядаж 68 болтлоо хасна л гэцэн байгаадаа. За ингээд гурван том зорилт тавьчихлаа. Яваандаа болноо гэчихсэн суудаг санаа ...