Skip to main content

Posts

Showing posts from July, 2013

I miss you

гэдэг нэртэй савангийн дуурь үзэж байгаа.  Мэдээж мэс заслаар "боссон" ч гэсэн энэ их хөөрхөн хүүхэн байнаа. Маш их таалагдсан. Эрлийздүү төрхтэй Ms.MR нь сүүлийн хэд хоног интернетээс хангүг драмууд түүж үзээд таг болсон. Үүр цайтал элдэв кино үзэж байна. Англи субтитртэй үзэхээр бас сонирхолтоймаа.  I miss you кино саяхан миний үзэж дууссан, зурагтаар гарч хүмүүсийг хуйлруулаад байгаа Yellow Boots-ыг гүйцэхгүйм байна гэж би дүгнэлээ. Гэхдээ бас хөндсөн сэдэв нь бодууштай, санаа авууштай үг хэллэг, сонирхолтой шийдэл байнаа байна. Утга агуулгыг нь товчхон яривал мөрдөн байцаагчийн буруутай үйлдлээс болж эцэг нь хүн амины хэрэгт татагдаж, хэлмэгдэж улмаар нас бардаг. Охиныг нь сургууль, хавь ойрых нь алуурчны охин гэж адалж, хүн бүхэн цэрвэж байх үеэр нэгдсэн улсаас эцэг дээрээ ирсэн хүү танилцаж нөхөрлөдөг.... Гэвч хүүгийн эцгийн балгаар тэд хамтдаа барьцаалагдаж, барьцаалагч этгээд охиныг хүчирхийлдэг бөгөөд охин буцаж ээж дээрээ, гэртээ очих ...

Баяр наадмын эргэн тойронд.

Урдчилан сануулсан ёсоор зургуудаар л бичлэг хийж байна даа. Наадмын өнгө нэг иймэрхүү. Сүхбаатарын талбай дээрхи далбаа Талбай маань нэг иймэрхүү өнгө төрхтэй байна, тэр цагаан нь оройн шоуны дэлгэц Дугйчин хүүхэд  Галын дөл өөдөө. Талбайн шорлогчдын гал. Монголын сайхан орноор үзэсгэлэн үзлээ. Хүрээ хүүхнүүд гэдэг зураг Таалагдсан зураг Үзэсгэлэнгийн танхим. Манай улс уран зургаар баялаг санагддаг. Жилд хэд хэдэн удаа томоохон баяр ёслолоор ийм үзэсгэлэн гаргахад маш олон уран бүтээлч оролцдог нь бахархмаар. Төв цэнгэлдэх 9 хөлт цагаан тугаар сувинер хийчихжээ.  1-ийн даваа өндөрлөж байна даа Бөхчүүд 2-ын даваа эхлэх гэж байна 2-н даваа эхэллээ дээ Балжаа аварга энэ даваанд өвдөг шороодсон.  Үзэгчдийн өнгө нэг иймрхүү Барилдааны дүйзийг ингээд шууд дэлгэцээр гаргадаг болсон байна Манай найз барилдаад, 1 давсны бай шагналаа авахаар явж байгааг нь би гэнэт "олзолцын" ...

Зургуудын эхлэл...

Ойрын хугацаад бичлэг нэмбэл зурагтай бичлэг л гэж бодоорой. Бичихээс залхуураад яваад байгаа тул дарсан зургуудаасаа оруулж байна. Бий биелгээг Гиннесийн номонд бүртгүүлэхээр 5024 бий биелээч цуглуулж биелгээний тоглолт хийсэн. Сүхбаатарын талбайд.  Урд нь хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр энэ талаар мэдээ гарч, бэлтгэл хийж буй хүүхдүүд өлсөж, ядарч байна гэж бичигдэж байсан нь оргүй биш байхаа. Үнэндээ зохион байгуулалт МАШ МУУ болсон. Би ч эхлүүлэлгүй дундаас нь хаяад явчихсан, буцаад ирэхэд тарж байна лээ.  Намайг явахад аноносоо өлгөж байсан, би яваад 40 минут орчим болоод буцаж ирэхэд тарсан гэхээр сүртэй сайхан юм болоогүй байхаа. Ямар ч гэнээ нэг хамтлагийн зүгээс зохион байгуулж байгаа юм гэсэн.  Бүжигчин хүүхдүүддээ ус л өгч байна лээ, бас хөгжим нь баараад байгаамуу яагаад байгаан нэг л биш. Зохион байгуулагч гэхээр хүн бараг харагдаагүй. Цагдаагийн хамгаалалт ч байхгүй байна лээ.  Юм хийсэн нэгнээ шүүмжилж байгаа нь буруу хэдий ч ара...

Гар утсаар дарсан зургуудаас...

Блог дээрээ бичлэг бичихгүй юу болж байна энэ чинь? Бичмээр юм байгаа биздээ, хүндэт MR? Байгаа л даа, энэ хүүхэн өөрөө л бичихгүй байгаа болохоос.  7 сар аль хэдийнээ гарсан байхад пост нь хаана байна? Пост алгаа, харин хэдэн зураг оруулчихъя ерөөсөө.  Т.Батаар гуайд очиж золгоодоо, сайхан музей байна лээ дэлгэрэнгүй тайлбартай. БНМАУ-ын бүрэн эрхэт өмгөөлөгч гэсэн. Монгол Улсыг өмгөөлсөн хүн гэсээн Юун сайхан эр вэ гээд шүлсээ гоожуулаад зургийг нь дарццццц гэвэл алав аа хэхэ Тайлбарууд нь иймэрхүү англи, монгол маш сонирхолтой юм билээ. Ямар ч гэлээ нэг үлэг гүрвэл гэсэн, сайхан содон толгойтой байжээ Үндэсний музэйн гадаа 2 гэр барьсан худалдаа хийж байна лээ, Иж бүрэн сийлбэртэй гэр. Үнэ нь 15, 16 сая гэнэ лээ Хагарьдтай багана Нөгөө багана нь луун хээтэй Ийм улаан хиазтай, нөгөө нь цэнхэр хиазтай. Яс модны чанар бол сайн юм билээ. Унь хана, тооно гээд бүгд даацтай Гунигтай зураг.... 7.1 өдөр болохоор ингээд цэцэг тавьс...