Skip to main content

Posts

Showing posts from 2015

Ийш тийш явахдаа

Зээ тэгэхээр дассан сурсан газраасаа хөдлөсөн чулуу гурван жил биш юмаа гэхэд гуруун сар байраа олохгүй ээ гэж үнэн шоо хө. Гэрээсээ урт богино ямар нэг хугацаагаар явах болсон хүмүүст санхуулах хэдэн зүйлс байнаа. Байнга биш ч ийш тийш нэлээн явдаг хэр нь суралцах юм дуусахгүй, алхам бүрээсээ суралцсаар өтөлж үхэх дэг ээ. Ийм ч юм авдаг байж  тийм ч юмаа авдаг байж гэж санах нь алхам бүрт, аялал бүрт тохиолдоноо гэж. Хүнд хэрэгтэй байж магадгүй туршлагаасаа хуваалцъя л даа. Нэгдүгээрт: Ойр зуурын ариун цэврийн хэрэгсэл энэ тэрээ ямар ч үед бэлдэж яв. Магадгүй очсон газраасаа худалдаад авчихна, эсвэл эгч дүү, найз нөхдөөсөө зээлчихнэ гэхчлэн бодоод ч хэрэггүй. Хэрэглэж дассан юм чинь тэр бүр олдохгүй, бусдын хэрэглэдэг юм өөрт чинь таарахгүй байх вий. Хөл гараа олж учраа олтлоо бас нилээн удна шүү хэхэ. Тайваньд явж байхдаа хэрэглэж явсан оогоо дуусаад шинээр авах гэтэл миний орсон, онгорхой байж таарсан дэлгүүрт нь жижигээр савласан оо байхгүй таарсан данхайса...

Сулиарав

Сэтгэл гэдэг эрхтэн... Заа эрхтэн юм уу эсвэл хий хоосон нүх ч юм уу хэн мэдлээ. Орой унтахын өмнө жаал сууж байна. Өөртөө бос чи гэж хэлээд л суугаад байвал улам сапирна шүү гэж сануулан сануулан суух ч босох дур алга. Дурсамжийн хуучин хуудсуудыг жаал жуулхан эргүүлчихсэн чинь нөгөө эрхтэн чинь энд тэндээ чим чим... Дурсах хэрэггүй зүйлсийг дурссан өөрийгөө зэмлэх ч хүсэл алга.  Хамгийн үнэтэй, хамгийн чухал санагддаг байсан зүйлс мөн хамгийн ихээр шаналгаж, баярлуулж бүхэл бүтэн ертөнцийн төв байсан хэн нэгэн надад огтоос хамаагүй, нэрийг нь, зүсийг нь болсон бүх процессыг дурсах ч дур хүрэхгүй байх дэндүү уйтгартай бас залхуутай... Facebook дээр Year in Review гэдгийг туршаад үзлээ, муугүй шүү амжилттай сайхан жил өнгөрч. Нэг юм нь бусдын нүдэнд өртсөн нь бүхэл бүтэн жилжингээ миний эргэн тойронд эр хүний сүүдэр ч байхгүй байсан байх юм хэхэ.  Угаас энэ жил эсрэг хүйсний хүнд огтхон ч ач холбогдол өгөөгүй тоогоо ч үгүй болохоор арга ч үгүй юм уу эс...

Хамж шимсэн бичлэг

Дөрвөн уулын маань Дундаас нь болвол доо хөө ай Усны маань тунгалаг Урсаад л байна уу даа хөө.... Усны тунгалагыг харалгүй их удаж. Их далайн ус тийм тунгалаг харгадахгүй л юм билээ. Хүйтрэх тусам ус болоршин тунглагших нь Монгол нутгийн нэг гайхамшиг юм уу даа. Шөнө зүүдэлсэн зүүднээсээ одоо хүртэл бүрэн гарч чадахгүй өдөржин л манарлаа. Баахан уул толгод, адуу мал, тэмээ, ботго зүүдлэв шүү дээ хэхэ. Тамтай юм шиг морь барьж авах гэж хичнээн ч их хөөцөлдөв дөө. Байсгээд л хонь малаа зүүдлээд хонь хургаа айлын хонинд нийлүүлээд ялгах гэж зүдэрч зүүдэлдгээ бодвол урд шөнө арай дээр цөөхөн өөрөөр хэлбэл нэжгээд ботготой ингэ, унагатай гүү зүүдэлсээн хэхэ.  Намайг ингээд нэжгээд, хошоод гэхээр хүн ойлгох юм уу даа. Миний санахын хамгийн сүүлд Сормууниршийн Дашдооров гуайн Говийн Өндөр, Намсрайн Банзрагч гуайн өгүүллэгийн түүвэрт л тэгж нэжгээд хошоод гэж бичигдсэн байдагсан.  Байс гээд дээр дурдсан зохиолчдын зохиолоос санаанд зурс зурсан бууж ирэх. Жинхэнэ Мон...

Дэл сул бичлэг

Арван хоёрдугаар сарын бороонд нороод л яваад байна. Нов ногооноороо, хатаж бас хагдарч амжаагүй газарт шинэ жил, шинэхэн мандарины үнэр нээх тохиромжтой биш ч юм шиг бас авалцалдаагүй ч юм шиг хэхэ. Шинэ жилийг шинэхэн цастай, тас няс жавартай, тэгээд бас уур савссан халуун буузтайгаар төсөөлдөг газраас ирсэн хүн арга ч үгүй юм даа алий болгон өөрийгөө шахаж шаардаж өөрчлөх гэхэв хааяадаа ижил буруу мэдрэмжээ хүлээн зөвшөөрч байх хэрэгтэй ч юм шиг. Хэтэрхий хичээгээд байх шиг байна би хэхэ. Аа нээрээ нэг зорилт тавьсан нь шоргоолж шиг нарийхан бэлхүүстэй болох хэхэ. За больё гэхнээ Хатагтай Бандааж шиг биетэй болчихмоор байна. Хичнээн муулдаг ч гэсэн тэр хүүхэн ядахнаа нүцгэн байхдаа ичихээргүй биетэй биздээ олон түмээн? Яг одоо ширээн дээр гэдсээ тэгнээд тавьчихад овоо бие хөнгөрөх хэмжээнд дөхөж очих гээд байна гэвэл муу ёр болох болов уу хэхэ. Идэхээ жаахан татаж эм хүн шинжиндээ ор гэж мөн ч их хэлэх юмдаа өөртөө. Ням гариг тул хавийн амьтад амарч цэнгээд нам ...

Гэнэт юу болов гэмээр бичлэг...

На на на на... гэсээр дахиад л тэсэлгүй ороод ирлээ.  Өнөөдөр завтай байгаа хэрэг үү эсвэл сэтгэл гэгэлзээд тэр үү бичлэг бичээд баймаар санагдсан ч юм уу мэдэхгүй... Өчигдөр гэнэт өөрийгөө анзаарлаа. Өөрийгөө нээх анзаарахгүй өдөр хоногийн хурдыг гүйцэх гэж довтолгож давхисаар өчнөөн удсан байх нь... Нэг зочин надаас ямар ажил хийдэг тухай асууж, гадаад их явдаг сайхан ажилтай юм гэж бичсэн байхыг хараад нилээн бодолхийлсэн... Өөрийгөө би тэгж санасандаа хүрсэн гэж боддоггүй, бас хүрэх ёстой хязгаартаа хүрсэн гэж ч боддоггүй... Одоо хүрсэн энэ цэгээ төгсгөл гэж боддоггүй... Ялангуяа хүн надаас тэгж асуухад зогтусах шиг болж эргэцүүлээд бодсны дараа өөртөө юу хэлсэн бэ гэвэл "Энэ бол зөвхөн ЭХЛЭЛ. Бичиж байсан сэдвээсээ хазайчихжээ хэхэ. Асуусан хүнд хариулахад миний гадагш их явдаг маань зөвхөн нэг шалтгаантай биш юм шүү. Нэг л ажлаар дахин дахин явдаггүй л дээ гэхдээ ер нь бол чиглэл нь нэг л дээ. Бас би үнэхээр таны бичсэн шиг сайхан ажилтай болохыг гадагш ...

Учралын блюз

                              ...Ухаан хайр хоёроос минь чи                                 Уяатай явсан цэнгүүн өдрүүд                                 Уруудаж өгсөх заяа тавилангийн                                Учрал бүхнийг санаж л яваа даа чи                                                                               Учрал бүхнийг санаж л яваа даа... Үүлэн чөлөөний энэхэн амьдралд Өөрийгөө ч таниагүй төөрч явна уу.... Нэг сериал эхлүүлчихсэн чинь хүлээгээд тэсч я...

Сурах ину...

За нөгөө MR чинь ээлжит явалтаа хийгээд Германд ирчихсэн байна.  Тэгэхээр энд тэнд нисэх, явахад сурах юм зөндөө байдаг юм байна. Хийж сураагүй юмнуудаа сурах ину гэчихсэн санааширсан шигээ байж байх юм. Сурдаггүй, чаддаггүй юмнуудаа эхнээс нь сурах, чадах гэж оролдож байнаа, байна хөөрхий. Эдэн дундаас хэрэгтэй нь хомсхон ч юм шиг, зарим нь сураагүй нь дээр ч юм шиг. За бүү мэд дээ. Сурах хэрэгтэй ч юм шиг хэрэггүй ч юм шиг зүйлс маань: 1. Дэлгүүр хэсэх.  За би бол дэлгүүр хэснэ гэдэгт ёстой "ясны" "цусны" гэхүүдээ дургүй хүн дээ. Эгч нарынхаа буянд өөрөө хэсэх хэрэг гарахгүй юу хэрэгтэйгээ хэлж мөнгөө өгөөд л нүдээ аниад явуулчихдаг хүн. Дэлгүүр хэснэ гэж гараад аль нэг хоолны газрын буланд очоод утсаа маажаад суучихна. Байвал нь номын тасагт орж хэд эргээд гарах жишээний.  Бүр дэлгүүр яг хэсэх аянд хамрагдвал хоол хүнсний тасгаар л хэснэ. Үгүй бол үнэртэн танартны тасгаар орж үнэртэй ус үнэртэж "тоочиглож" аваад гардаг юм. Одоо хүсс...

Цуглулга...

Эдгээр өдрүүдэд болж байгаа бүх зүйлсийг хүн бүр мэдэж байгаа хойно нуршаад яахав харин өөрийн бодлоо хэлье. -Парисын хадлага: Хоёр талтай. Мэдээж газар дээр нь байгаа хүмүүст болон ойр дотныхноо алдсан хүмүүст маш хэцүү байгаа. Түрүү долоо хоногт Лондонд байхдаа Прад үзэж олон хүн цугласан газраар явахдаа үнэндээ айж байлаа шүү. Хаана ч юм бэ бөмбөг тэсэрчих вий гээд дотроо айдастай л яваад байсан. Монголдоо бол би тэгдэггүй хүн шүү дээ. Бурханы авралаар бүх юм амар тайван өнгөрсөн ч гэсэн ер нь Европт хүн бүр дор бүрдээ хичээхгүй сэрэмжтэй байхгүй бол болохгүй юм шиг санагдсан. Сэрэмжтэй ч юм билээ. Шатаар цүнх чемодан хоёроо зэрэг өргөж дийлэлгүй нэгийг нь дээш гаргаж тавьчаад нөгөөг нь аваад ирэх хооронд бараг түгшүүр зарлачихсан байсан шүү. Тэгэхэд нь хүмүүсийг сандаргасандаа жаахан бантаж эвгүйрхсээн. Халдлагын дараа Парисын төлөө залбирч, эмэгнэж байгаад миний эргэн тойрныхон бултаараа нэгдэж Фэйсбүүк порфайлаа сольж байна. Гэхдээ би солиогүй ээ. Тэгж солилоо гэ...

Ганц нэгхээн зураг

Өрхийн эмнэлгээр хүртэл оров Хүн зон хөлхсөн гудамж Лондонгийн гүүр. Би энийг бол Бэкхэм Лондонгийн олимпоор завинд суугаад бамбар ацархад энэ гүүр дэлгэгдэж онгойсон гэдгээр нь л там тум санаад байгаан За нөгөө дэлгэгддэг залгаас нь энэ байна Улаан автобус бол Лондонгийн бас нэг бэлэг тэмдэг Энэ юм юм бөө мэд хөөрхий Ааа энэ гол бол үнэн бохир устайм билээ. Хэдэн зуун жил Лондонгийн чимээ анирыг анирдаж урсаж байгаам бурхан л мэдэх байхдаа хөөрхий Үзэхийг хүссэн газар надад байгаагүй ээ. Дахин ирэх юм шиг санагдаад тэнээ л нүдэнд өртсөнийг хараад л явлаа Хүн хөшөө. Нүдээ хөдлөгөх болов уу гэж арав хорин минут хүлээсэн ч хөдөлгөөгүй шүү За энэ талбайд очих хүн байвал тэнд газар улс бүрийн төрийн далбааг зурсан нэг этгээд байгаа. Би гуравв тойрсон Монголын төрийн далбаа байгаагүй. Намайг хараад хаанаас ирсэн гэхээр нь Монгол гэж хэлж элбээд төрийн далбаагаа зурсан хэхэ. Тавин цент орхиод ирсээн Тухайн улсаас ирсэн жуулчид...

Сиймхийгээр бичсэн нь

Хөгшин Европ гэх үү Будант Альбион гэх үү тийм нэг газраас мэндчилж байна даа. Чишшш чимээгүй…. цаад чинь ид хурлын дундуур бичиж байна шүү. Хурал удирдагч дарга харчуул нааг загнана хихи. Одоо ярьж байгаа нь Оны онцлох сэдэв сонгох талаар оюун ухаанаа уралдуулцагааж байна. Мань яахав амьтан хүний сиймхий хараад л энийгээ бичээд хэхэ. За тэгэхээр Европ надаа таалагдаж байна. Урд ирснээсээ арай л урт хугацаагаар ирсэн болохоор. Хоол бол яриангүй сайхан таарч байнөө. Надархуу  хүнд хүнд хоол иддэг гарууд юм уу даа. Хилтон сүлжээ буудлуудын нэгэнд орсон болохоор бас гайгүй хоол олоод идчихэж болж байгаам. Үхэр, тахиа, гахай, загас гээд мах бол сонголт арвин, амт шимт бурам аа бурам.  Дээр нь шарсан, жигнэсэн, чанасан, нухсан янз бүрийн төмс, янз бүрийн амталсан будаа, ногоо навч, жимс гээд зөндөө зөндөө. Үзэж харах юмны хувьд бол уран барилга гэхээсээ илүү тайван амгалан маягийн амьдрал нь таалагдлаа.  Амар амгалан байдал нь алдагдаад байгаад Европ х...

Та нартаа...

Миний блогоор орж гардаг, уншаад сэтгэгдлээ үлдээдэг, үлдээдэггүй ч "далдаас" уншсаар байдаг та бүхэнд үдшийн мэнд хүргэе! Зарим нэгнийг нь таних, уулзаж учирч байсан, үгүйдээ гэхэд чат э-мэйлээр холбогддог байсан анд найзууддаа тэврэлт илгээе! Арлын оронд одсон Гуталчин найз минь сайн уу? Хөөрхөн энхрий хацраа бумбайлгаад найздаа нэг үнсүүлье гээд ирдэггүй юм байхдаа хихихи. Маамуутай болсноос хойш сураг тасарсан ч хааяа нэг мэнд усаа мэдэлцэж сайн яваагаа дуулгадагт нь баярладаг шүү. Аастрали гэдэг улсад амьдарч байсан Гилийн хатан аниа сайн уу? Миний ихэнхи уншигчид таны блогоор дамжиж орж ирж байгаа нь таатай санагддаг шүү. Гэр орныхноо сонин сайхан, Зөгийн балхандаа хэрхэн эрхэлж байгаагаа бичих болоогүй юу? Адуучин залуутай учирсан Тэмээчин бүсгүй сайн уу? Канадад очвол уулзана гэж бодсоор дэлхийг тойрсоор явна муу Мэй нь. Амээрхэд очсон ч цаашаа Канад давах цаг зав гарсангүй. Блогоо хаана гэсэн амлалтандаа хүрсэн Дамдаа аниагийн амар мэндийг мэдье!...

Булчин ба газар хөдлөлт

Гэдэсний булчин чангаруулах дасгал хийх гэж оролдоод ёолж ёхлоод буцаж шалан дээр үсэрч унаад байж байна. Октоберфест, Хоолфест, Залхууфест Айрагфест гэхчлэн дараалсан олон фестеваль хийгээд гэдсээ цэрийтэл ууж идэж байгаа хүн булчингаа нохойн шүд ам шиг ярзайлана гэж худлаа байхаа гэхдээ яах уу зүгээр суухаар зүтгэж янцаглаж суу тийм биз дээ хэхэ. Аа нээрээ хэлэхээ мартчихаж өчигдөр газар хөдөлсөн шдээ тэ? Тэрийг би мэдэрсээн, туршлагаараа гэх үү дээ намайг хөдөө байхад 90 хэдэн онд газар хөдөлж байсым. Тэгэхэд орон дээр буруу хараад хэвтэж байгаад газар хөдлөхөөр анхандаа ойлгоогүй яасан юм бол гэж эргэж дээш харж хэвтээд орон дээрээ бүхлээрээ үсэрч үзэж би ороо хөдлөгөчихөв үү гэж шалгаж байсан санагдана. Хоёр ч удаа хөдлөсөн эхнийх нь шөнө дунд хөдлөхөд ээж мэдэж босч гэрээ тойроод баахан алхсан бас айсан юм гэсэн. Тэр үед ч сайхан байжээ монгол гэрт амьдардаг болохоор нурлаа гэхэд бэртэж гавихгүй санаа амар үе байж. Одоо бол 9 давхар байшинд байгаа тэгээд сууцныха...

Төвөг чирэгдэлтэй ойлгомжгүй асуудлууд

мэр сэр байнаа байна. Ухаан нь Монгол улс олон улсад чансаагаараа дундажаас доогуур хамгийн дороосоо арай дээхнүүр явдаг нь хувь хувьсгалын ажилд их нөлөөлж байна шдээ ккк Урд нь бол нээх анзаардаггүй, анзаардаггүй ч гэж дээ жирийн иргэн надад үр нөлөө нь төдийлөн мэдэгддэггүй байлаа. Сүүлийн жилүүдэд байн байн ажлаар энд тэнд очих болтол геополитик, улс орны нэр хүнд гээд уйлах ихдэж, инээх багадах зөндөө юм тохиолдоод байна. Ухаан нь Монголоос гараад Сөүлээр дамжаад цаашаа Америк нисэхэд нислэгийн гарц, ойр хавьд байх duty free дэлгүүр, лоунж, цаашлаад шүршүүр нь хүртэл арай л өөр тансаг. Гэтэл буцаад Сөүлээр дамжаад Монгол явах гэтэл шууд огцом доош үсэрч байгаан хэхэ. Гаалийнхан аан Монгол явах юм уу доошоо буу доошоо буу гэсээр арай гэж нэг давхарт очоод хоол унд, дэлгүүр хоршоо эргүүлэх гэтэл нэг л биш. Ядахнаа шүршүүрт яваад орчы гээд очтол өмнөхөөсөө хавьгүй дор газар байж таарахын. За яахуудээ эртхэн онгоц руугаа дөхий гэтэл гарц нь олддоггүй явсаар явсаар ара...

Богинохон...

Есөн сар хурдан дуусаасай гэчихсэн сууж байна.  Тодорхойгүй сар байлаа... Гэхдээ бодож санасан зүйлсээ чимх чимхээр хийгээд л явна. Энэ жил цаг агаар сайхан л байлаа. Чимх чимххэн ажилдаа уягдаад гадуур нээх явсангүй ээ, уг нь хөдөө гадаа явж амрахсан агаар салхинд гарахсан гэж бодсым.  Хүзүү нуруу хөшөөд хуянгаа тараахаар иогт явах гэсэн ч холдоод амжсангүй. Машин тэрэггүй хүн чинь өглөө эрт цаг явж байж иогт очиж цаг явж буцаж ирнэ гэхээр төвөгшөөгөөд. Гэрийн хажууханд байх иогийг сайн мууг нь мэдэхгүй тул сонирхсонгүй. Ядаж байхад энэ автобусны шинэ чиглэлүүдийг одоог хүртэл учрыг нь ойлгоогүй ээ. Чиглэл нь солигдсон цагаас хойш автобусанд суугаа ч үгүй явган л таваргаж байгаа. Гэх мэтчилэн нэг тийм учир нь төдийлөн олдохгүй сар байна. Гэхдээ байнаа... бусдыг хөдөлгөх хүч хөдөлгүүр нь болсон сар байлаа. Ухаа нь хэлмээр байгаа өөрчилмөөр байгаа зүйлсээ заавал гардаад өөрөө хийе гэхгүй харин бусдын хүчээр хийж өөрөө гол түлхүүр нь байж далдаас бүхнийг хийх гэ...

Амрагийн сэтгэл шувуу шиг үргэж би намар шиг гунихын цагт...

Харсаар байтал зуны сарууд яг дэргэдүүр минь өнгөрч  Хачин уйтгартай ч нэг л танил шаргал өдрүүд ээлжилнэ  Навчис, шувууд, дурлалууд надаас холдоод явахын цагт  Намрын бороо зуных шиг шивэрч сэтгэл үймүүлэх нь юу вэ  Чиний тухай бодлуудыг минь намрын салхи холоо хийсгэж  Чийглэг зөөлөн уруулын хээ навчтай цуг хатчихсан байна  Амрагийн сэтгэл шувуу шиг үргэж, би намар шиг гунихын цагт  Арван сар гэдэг надад амьдрал шиг урт санагдаж байна  Инээлдэж байсан цэцэгс толгой гудайх нь үхэл шиг  Илүүдэж байсан дурлалуудаас нэг ч үгүй, цэцэгс шиг  Яг далайн давалгаа шиг шүлгэнд минь хүртэл гуниг шингэчхэж  Ямар их уйтгар вэ намар минь чамайг би өрөвднөм

Цуглуулга хийх шийдвэр

Амарна даа амарна гэж бодсоор зуныг үдэв ээ хөөрхий. Амрах нь бүү хэл гэр орноосоо тоотойхон гарсан байх шүү. Гэрээс гарах гэхээр гарч болохгүй шалтгаан байгаад байдаг, шалтгаанаар шалтаглуулаад би ч гарах дургүй байдаг. Нэг сайхан Монголоороо хар болтлоо тэнэчих юм сан гэж бодсоор зуныг үдсээр хөгширч байна даа хөөрхий. Сүүлийн хэд хоног янз бүрийн юм хайсаар хамаг цагаа үрэв. Би ч ийш тийш чамгүй явдаг хүн, нэг цуглуулгатай болох юм билүү гэж бодоод байдаг. Новш хураах угийн дургүй, ер нь бол хээрээр гэр хэцээр дэр хийх типийн зантай учраас хөгширөөд хаана хураана гэж юм цуглуулах вэ гэж бодоод байгаа юм аа. Ээж бол өөрийн дуртай юмнуудаа надаар цуглуулуулчих гээд л хөргөгчний наалт, халбага бла бла гээд байдаг надад тэр мэтэс нь огтоос сонирхолгүй хэхэ. Аялалын тэмдэглэлээ бичих нь бичнээ гэхдээ сүрхий эмх цэгц, дэс дараатай бичээгүй байна. Тухайн орны онцлог харуулсан хүүхэлдэй цуглуулдаг юм билүү гэж бодтол тоос шороог нь арчихаас төвөгшөөдөг хүн л дээ. За...

Нэг хоёр зүйлс

Нэгэн зүйл: Сүүлийн үед ном уншаагүй байж байгаад Интерном орж ном худалдаж авлаа. Тэрийгээ унших гэтэл нэг л явдаггүй ээ. Уг нь бол би "Хүн сүргийн дунд" номыг авах гэж л орсон юм. Тэгтэл худалдагч нь байхгүй гээд би ч хайгаад олоогүй тул явж явж надад хэрэг болох нь уу гэж санаад Шэйрил Сандбергийн "Өөдөө тэмүүл" номыг Монголоор орчуулсан байхаар нь авчихсан. Би ч ер нь уран зохиолын ном авдаггүй юм аа, яагаад гэхээр 1 цаг хагасын дотор л уншаад дуусгачихдаг болохоор дараа нь тэр номоо хадгалахаас төвөгшөөгөөд байдаг гэхүүдээ. Тиймээс аль болох удаан уншиж ойлгохоор, эсвэл ахин дахин уншиж эргүүлж "мөлжихөөр" ном авдаг. Авсан номоо овоо л уншлаа. Товчхондоо эмэгтэй хүн амжилтанд хүрье гэвэл уламжлалт хандлагын эсрэг хүчтэй байж өрөө өөрийгөө "түлхэх" хэрэгтэй тухай л юм даа. Жендерийн асуудалд соёлын ялгаа маш их мэдэгддэг ялангуяа Азид. Тэр дунд манай Монгол хүүхнүүд яаж ч амжилтанд хүрсэн, ямар ч мундаг байсан аав, эр нөхөр, ...

Мөнгө, бэлтэй зоосон мөнгө.... Мөнгө, биегүй хоосон мөнгө, дөнгө....

Завтай гэхэд дэндүү завтай хүн юм уу даа би? Яасан байх нь уу янз бүрийн дэмий юманд санаа зовдог байх нь. Заримдаа өөрийгөө гайхах ч шиг, бусдын төлөө санаа зовоод яасан сайхан завтай хүн бэ чи өөрийнхөө төлөө санаа зовох юм чамд байна уу өөдтэй гутал ч байхгүй байж бусдад үнэ хөлсгүй туслах, бусдын төлөө хошуу амаа билүүдэж арай илүү эрх мэдэлтэй нэгэнд нь ад үзэгдэх ямар хэрэг байна гэхчлэн тархиа гашилганам. Зүгээр сууж чадахгүй л хүн юм би. Энэ их идэвхи зүтгэлээ мөнгө төгрөг олох үйлст зарцуулдаг бол өдийд би нь Марк Цукенберг шиг биш юм аа гэхэд хангалттай сэхүүн загнахуйц мөнгөтэй байх байсан байхдаа. Харамсталтай нь мөнгөтэй харьцаж сураагүй болохоор үнэ цэнийг нь төдийлөн мэддэггүй хэвээр. Мөнгөний утга учрыг олчихмоор, мөнгө гэгч тэр этгээдтэй ойр дотно танилцаад ойлголцчихмоор байна. Хийж байгаа ажлаа нэгмөсөн хаяад нэг л өдөр бизнес рүү орж түйвээж баяжиж мэдэх л юм хэхэ. Ер нь бол би амьдралдаа бизнес хийсэн нь ховор гэхдээ ер нь шатах дургүй хүн л дээ. А...

Гарчиггүй панпан

Блогоо бичихээ больжээ. Залхуу болсных бас бус шалтгааны улмаас хэхэ.  Завгүй нэртэй яваад л байгаа үнэндээ бол завгүй болсондоо биш харин эсэргээрээ зав гаргахгүй болсондоо блогоо бичихгүй байгаам. За тэгэхээр сонин сайхнаа хуваалцах нь зүйтэй.  Нэгдүгээр сонин гэвэл лалын соёлыг би ердөөсөө ч ойлгохгүй байнаа. Сүүлийн үед нэг биш нилээн лал найзуудтай боллоо. Лал гэхээр муслим шашин гэхүүдээ. Яг үнэндээ Лал, Мусилм, Ислам гэдэг үгийн ч ялгааны учрыг ойлгохгүй манай тэр найзууд чухам ямар урсгал шүтдэгийг ч мэдэхгүй байна. Эхний гайхаш төрүүлсэн зүйл гэвэл тэд эрчүүдийг эрхэмлэх үзэл. Эрчүүд хоорондоо тэврэлдэж, хөтлөлцөж арай л үнсэлцэлгүй шиг байхыг нь хараад олон удаа Гомо юм уу гэж андуурлаа. Зарим нэгнээс нь тэсэлгүй асуугаад амжсаан хэхэ. Хамт явахад муслим найзууд маань гайгүй хүндэтгээд байдаг ч ер нь бол эмэгтэй хүнийг анхаахаргүй нь илт мэдэгдээд. Яриа хөөрөө хийлээ гэхэд шууд эрчүүд рүү л хандаж ярина. Хажууд нь суугаа намайг хэрэгсэх янз алга....

Бултасхийгээд гараад ирлээ би нь...

За нөгөө сураг тасарсан этгээд нь ороод ирлээ хихихи. Яанаа, ийм удаан шилэрч гуларч болж байна уу ард түмээн?  Ингэхээр эхлээд тайлангаа товчхоон ч атугай тавинаа. Ингэсийн, нөгөө өглөө эрт боссон нь гээд таг болдог доо тэгэхэд чинь би Сэм авагынх руу нисэх гээд нисэх дээр гоохолзож, доохолзож суувшдээ. Ниссээн хөөрхий, Сан-Франциско орох замдаа шүд өвдөж үхэр шиг мөөрөх дөхсөөн. Хэд хоног тарчилж байж хүчтэй эм ууж байж л шүдний өвчнөө түр зуурхан нам даравшдээ. Ээ бурхан минь, тэр Амээрхэд чинь эмнэлэг домнолго ямар ч их дамжлагатай эдэв. Очих болгондоо эмчид үзүүлэх хэрэг гарч таарах. Тэрний өмнө очихдоо учиргүй ханиалгаж, хахаж цацаад эмнэлэг орж харшилтайгаа гэж цацлага бичүүлж аваад гарчээсэн энэ удаад шүдний өвдөлтөөс болж бас эмнэлэг орох хэрэг гараад. Баахан асууж шалгааж бөглүүлж элдэв маягт бичүүлж байж арай гэж нэг эмч орж ирээд бас баахан асууж шалгааж, эцэст нь арайхийж нэг ам руу өнгийж харчаад мэдэх юм алга, гайморит ч байж мэднэ гэхийн хэхэ. ...