Skip to main content

Posts

Showing posts from September, 2015

Төвөг чирэгдэлтэй ойлгомжгүй асуудлууд

мэр сэр байнаа байна. Ухаан нь Монгол улс олон улсад чансаагаараа дундажаас доогуур хамгийн дороосоо арай дээхнүүр явдаг нь хувь хувьсгалын ажилд их нөлөөлж байна шдээ ккк Урд нь бол нээх анзаардаггүй, анзаардаггүй ч гэж дээ жирийн иргэн надад үр нөлөө нь төдийлөн мэдэгддэггүй байлаа. Сүүлийн жилүүдэд байн байн ажлаар энд тэнд очих болтол геополитик, улс орны нэр хүнд гээд уйлах ихдэж, инээх багадах зөндөө юм тохиолдоод байна. Ухаан нь Монголоос гараад Сөүлээр дамжаад цаашаа Америк нисэхэд нислэгийн гарц, ойр хавьд байх duty free дэлгүүр, лоунж, цаашлаад шүршүүр нь хүртэл арай л өөр тансаг. Гэтэл буцаад Сөүлээр дамжаад Монгол явах гэтэл шууд огцом доош үсэрч байгаан хэхэ. Гаалийнхан аан Монгол явах юм уу доошоо буу доошоо буу гэсээр арай гэж нэг давхарт очоод хоол унд, дэлгүүр хоршоо эргүүлэх гэтэл нэг л биш. Ядахнаа шүршүүрт яваад орчы гээд очтол өмнөхөөсөө хавьгүй дор газар байж таарахын. За яахуудээ эртхэн онгоц руугаа дөхий гэтэл гарц нь олддоггүй явсаар явсаар ара...

Богинохон...

Есөн сар хурдан дуусаасай гэчихсэн сууж байна.  Тодорхойгүй сар байлаа... Гэхдээ бодож санасан зүйлсээ чимх чимхээр хийгээд л явна. Энэ жил цаг агаар сайхан л байлаа. Чимх чимххэн ажилдаа уягдаад гадуур нээх явсангүй ээ, уг нь хөдөө гадаа явж амрахсан агаар салхинд гарахсан гэж бодсым.  Хүзүү нуруу хөшөөд хуянгаа тараахаар иогт явах гэсэн ч холдоод амжсангүй. Машин тэрэггүй хүн чинь өглөө эрт цаг явж байж иогт очиж цаг явж буцаж ирнэ гэхээр төвөгшөөгөөд. Гэрийн хажууханд байх иогийг сайн мууг нь мэдэхгүй тул сонирхсонгүй. Ядаж байхад энэ автобусны шинэ чиглэлүүдийг одоог хүртэл учрыг нь ойлгоогүй ээ. Чиглэл нь солигдсон цагаас хойш автобусанд суугаа ч үгүй явган л таваргаж байгаа. Гэх мэтчилэн нэг тийм учир нь төдийлөн олдохгүй сар байна. Гэхдээ байнаа... бусдыг хөдөлгөх хүч хөдөлгүүр нь болсон сар байлаа. Ухаа нь хэлмээр байгаа өөрчилмөөр байгаа зүйлсээ заавал гардаад өөрөө хийе гэхгүй харин бусдын хүчээр хийж өөрөө гол түлхүүр нь байж далдаас бүхнийг хийх гэ...

Амрагийн сэтгэл шувуу шиг үргэж би намар шиг гунихын цагт...

Харсаар байтал зуны сарууд яг дэргэдүүр минь өнгөрч  Хачин уйтгартай ч нэг л танил шаргал өдрүүд ээлжилнэ  Навчис, шувууд, дурлалууд надаас холдоод явахын цагт  Намрын бороо зуных шиг шивэрч сэтгэл үймүүлэх нь юу вэ  Чиний тухай бодлуудыг минь намрын салхи холоо хийсгэж  Чийглэг зөөлөн уруулын хээ навчтай цуг хатчихсан байна  Амрагийн сэтгэл шувуу шиг үргэж, би намар шиг гунихын цагт  Арван сар гэдэг надад амьдрал шиг урт санагдаж байна  Инээлдэж байсан цэцэгс толгой гудайх нь үхэл шиг  Илүүдэж байсан дурлалуудаас нэг ч үгүй, цэцэгс шиг  Яг далайн давалгаа шиг шүлгэнд минь хүртэл гуниг шингэчхэж  Ямар их уйтгар вэ намар минь чамайг би өрөвднөм

Цуглуулга хийх шийдвэр

Амарна даа амарна гэж бодсоор зуныг үдэв ээ хөөрхий. Амрах нь бүү хэл гэр орноосоо тоотойхон гарсан байх шүү. Гэрээс гарах гэхээр гарч болохгүй шалтгаан байгаад байдаг, шалтгаанаар шалтаглуулаад би ч гарах дургүй байдаг. Нэг сайхан Монголоороо хар болтлоо тэнэчих юм сан гэж бодсоор зуныг үдсээр хөгширч байна даа хөөрхий. Сүүлийн хэд хоног янз бүрийн юм хайсаар хамаг цагаа үрэв. Би ч ийш тийш чамгүй явдаг хүн, нэг цуглуулгатай болох юм билүү гэж бодоод байдаг. Новш хураах угийн дургүй, ер нь бол хээрээр гэр хэцээр дэр хийх типийн зантай учраас хөгширөөд хаана хураана гэж юм цуглуулах вэ гэж бодоод байгаа юм аа. Ээж бол өөрийн дуртай юмнуудаа надаар цуглуулуулчих гээд л хөргөгчний наалт, халбага бла бла гээд байдаг надад тэр мэтэс нь огтоос сонирхолгүй хэхэ. Аялалын тэмдэглэлээ бичих нь бичнээ гэхдээ сүрхий эмх цэгц, дэс дараатай бичээгүй байна. Тухайн орны онцлог харуулсан хүүхэлдэй цуглуулдаг юм билүү гэж бодтол тоос шороог нь арчихаас төвөгшөөдөг хүн л дээ. За...

Нэг хоёр зүйлс

Нэгэн зүйл: Сүүлийн үед ном уншаагүй байж байгаад Интерном орж ном худалдаж авлаа. Тэрийгээ унших гэтэл нэг л явдаггүй ээ. Уг нь бол би "Хүн сүргийн дунд" номыг авах гэж л орсон юм. Тэгтэл худалдагч нь байхгүй гээд би ч хайгаад олоогүй тул явж явж надад хэрэг болох нь уу гэж санаад Шэйрил Сандбергийн "Өөдөө тэмүүл" номыг Монголоор орчуулсан байхаар нь авчихсан. Би ч ер нь уран зохиолын ном авдаггүй юм аа, яагаад гэхээр 1 цаг хагасын дотор л уншаад дуусгачихдаг болохоор дараа нь тэр номоо хадгалахаас төвөгшөөгөөд байдаг гэхүүдээ. Тиймээс аль болох удаан уншиж ойлгохоор, эсвэл ахин дахин уншиж эргүүлж "мөлжихөөр" ном авдаг. Авсан номоо овоо л уншлаа. Товчхондоо эмэгтэй хүн амжилтанд хүрье гэвэл уламжлалт хандлагын эсрэг хүчтэй байж өрөө өөрийгөө "түлхэх" хэрэгтэй тухай л юм даа. Жендерийн асуудалд соёлын ялгаа маш их мэдэгддэг ялангуяа Азид. Тэр дунд манай Монгол хүүхнүүд яаж ч амжилтанд хүрсэн, ямар ч мундаг байсан аав, эр нөхөр, ...