Skip to main content

вшбранйпйна өдөр

Богино захиа бичих зав байгаагүй тул уртаа гэгчийн захиа бичсэнд уучлаарай гэж хэн ч билээ хэлсэн юм гэнэ лээ. Би өнөөдөр яг тийм байдалтай байнаа хэхэ. Нэг захиа бичих гэж маааааш урт, уншсан хүн унтмаар юм бичлээ. Бараг өдрийн тэмдэглэл болсон байх л даа. Цаад хүнээ хүндлээгүй биш, хүндэлсэн учраас бүгдийг илэн далангүй бичсэн ухаантайн.
Үглээ хүн чинь гэцүүм, энэ захиагаа дуусгачихаад үхэх юмсан гээд л хэхэ. 

Өдөр найз охинтойгоо уулзаадаа. Тэр найзтайгаа сардаа ганц эсвэл хоёр сардаа ганц уулзаж хамаг байдгаа сайхан ярьдаг юм. Баргийн хүн миний муу найзыг ойлгоход хэцүү ч би хамт байх дуртай, ханьтай байдаг юм. Гэрт нь очьё, эсвэл хааяа орж гарч байя гэхээр гэрийхнээсээ айгаад намайг оруулдаггүй хэхэ. Гэрийхэн нь хүн амьтан гэртээ орууллаа гэж загнадаг юм уу бүү мэд, ганцаараа байхдаа намайг оруулдыштэ. Уг нь надаас хэд эгч хүүхэн байгаам. Хэдэн жилийн өмнө нэг очиж ээж аавтай нь танилцаж байсан юм уг нь. Би бол дуртай цагтаа найзыгаа хүрээд ирээ гэдэг, бас хөдөө гэр лүүгээ хамт явъя эсвэл гадагшаа хамт явж амрах уу гэхээр манай найз эргэлзээд чаддаггүй. Өнгөрсөн жил би хойтон Америк явж хэлний курст суух юм уу гэж бодож байгаа, чи надтай цуг явах уу гэж асуусан чинь 2012 он чинь их муу жил тэ, дэлхий сөнөнө гэсэн тэ гээд байсым хэхэ. Бямба эсвэл ням гаригт лагер луугаа нүүх юм гэнэ. Намайг нь очиж юм зөөж туслах уу гэсэн гэтэл би нь тэр өдрүүдэд амрах төлөвлөгөөтэй байгаа, төөгий өөгийгөө тэмдэглэхгүй ч гэсэн гэртээ амраад хэвтнээ бас нуруунаасаа болоод юм зөөж чадку болцыштэ.

Хавар болчихсон чинь салхинд гармаар болж дэгэлзээд болохоо байжээ хэхэ. Хотод бол хэрэг алгаа хаашаа явж юу хийхэвд. Өнөөдөр гарч хэдэн зураг дарсан хавар болж байгаа юм байна штэ. Болсон байна гээгүй шүү болж байгаа юм байна, эхэлж байгаа юм байна, навчис дэлгэрч, мод гөлөглөж байнаа.

Гадаа гараад нахиалж байгаа навч цэцэг, мод бутханы зураг авахаар хүмүүс хуйларч давхилдаад өөрсдийх нь зургийг авлаа гэж айдаг юм байх даа за за тоглосон юм ямар ч байсан гадаа нэг сэгсийсэн ажума зураг авч гүйж байвал тэр чинь би бөгөөд таныг онцолж зургийг чинь авахгүй, гэм хоргүйгээр мод бутхан, хог шороохон, байшин барилгаханы зураг авах гэж яваа амьтан гэдгийг ойлгоорой нтр хэхэ.

Comments

  1. Ажлын хажуугаар зав гаргах хамгийн сэтгэл ханамжтай зүйл байдаг.

    ReplyDelete
    Replies
    1. Орчин үед завгүй гэсэн хүмүүс л байх юм байна шүү дээ.

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...